Өөрийгөө зөвтгөснийг нь буруушаав

35 1 Елиху цааш нь хариулж,
2 —Өөрийнхийгөө шударга гэж

бодож байна уу?
“Миний зөвт байдал Бурханыхаас

илүү юм” гэж
хэлсэн чинь зөв үү?
3 “Зөвт байлаа гээд

Танд ямар хэрэгтэй юм бэ?
Нүгэл хийлээ гээд ямар ашгийг би

авах вэ?” гэдэг чинь юу вэ?
4 Би чамд болон чамтай хамт буй

андуудад чинь хариулъя.
5 Тэнгэр өөд хараад, үз.
Дээр чинь буй үүлсийг хар.
6 Нүгэл хийсэн бол чи

 түүнийгээ яахсан билээ?
Гэмт үйлдэл чинь олширвол

чи түүнийгээ хэрхэхсэн
билээ?
7 Чи зөвт байлаа гээд
Түүнд юу наалдаж
Чиний гараас Тэр юу хүртэх вэ?
8 Гэм буруу чинь чам шиг

өөр нэгнийг нэрвэнэ,
Зөвт байдал чинь

өрөөл бусдад хүрнэ.

9 Тоо томшгүй дарлалуудаас болж

тэд ёолон орилдог.
Хүчтэний гараас болж

тэд хашхирцгаадаг ч
10 “Шөнө ч тэр хүч өгдөг,

Бүтээгч Бурхан минь
хаана байна вэ?
11 Газрын амьтдаас ч илүүгээр

биднийг сургадаг,
Тэнгэрийн шувуудаас ч илүү

биднийг Тэр
мэргэн болгодог”
гэдэг хүн нэг ч байдаггүй.
12 Тэд тэнд орилдог боловч
хорон муу хүмүүсийн бардамнал

буй учир хариулагддаггүй.
13 Хоосон орилохыг

Бурхан сонсохгүй,
Төгс Хүчит Нэгэн

үүнийг чинь анхаарахгүй.
14 Түүнийг хардаггүй гэж

чи өгүүлж байхад
Хэрэг чинь Түүний

өмнө ил байгаа тул
Түүнийг хүлээ!
15 Түүний уур хилэнгийн

шийтгэл буугаагүй,
Нүгэл хилэнцийг чинь

анхаараагүй энэ үед
16 Амаа юунд утгагүй хоосноор

нээнэ вэ,

Иов оо.
Мэдлэггүйгээр үгсээ

олшруулсаар байна,

та гэв.