Билдадын үг: Бурханы өмнө хүн зөвт бус

25 1 Дараа нь шух хүн Билдад хариулж,
2 —Хаанчлал хийгээд аюумшиг нь
Өөрийн өндөрлөгт амар амгаланг

тогтоодог Түүнийх.
3 Түүний цэрэгт тоо хэмжээ гэж

бий юү?
Түүний гэрэл хэний дээр

өргөгддөггүй вэ?
4 Тэгвэл хүн хэрхэн Бурханы хувьд
зөвт байж чадах вэ?
Эмэгтэйгээс төрсөн тэрээр яаж
цэвэр байж чадах вэ?
5 Харагтун, хэрэв Түүний мэлмийд

сар гэрэлгүй,
одод ч цэвэр биш бол
6 Авгалдай мэт хүмүүн, өт мэт

хүний хүү ямар байх вэ! гэв.