Иовд ЭЗЭН хариулав

38 1 Тэгтэл ЭЗЭН хуй салхин

дундаас Иовд хариулан
2 —Ухаангүй үгсээрээ зорилго

төлөвлөгөөг минь сөрдөг хэн

юм бэ, чи?
3 За, бэлхүүсээ чанга бүсэл.

Эр хүн шиг зогс.
Чамаас Би асуух бөгөөд
Чи Надад мэдүүлж өг.
4 Газар дэлхийн суурийг тавихад

минь чи хаана байв аа?
Мэддэг бол Надад хэлээч.
5 Хэмжүүрүүдийг нь

хэн тогтоосон бэ?
Чи мэддэгээс хойш,
Хэн дээр нь шугам татсан бэ?
6 Түүний сууриуд

юун дээр тогтсон бэ?
Түүний булангийн чулууг

хэн тавьсан юм бэ?
7 Тэгэхэд өглөөний одод

хамтдаа дуулцгааж,
Тэнгэрлэг биес бүгд

баярлалдан уухайлсан.
8 Эсвэл хэвлийгээс

оргилж гарахад нь
Хэн далайг хаалга хатавчаар

хязгаарласан бэ?
9 Тэгэхэд Би үүлийг түүний хувцас,
түнэр харанхуйг түүний

өлгий болгож
10 Мөн түүнд хил таслан өгч,
хаалга хөндлүүдийг нь тавьж,
11 “Энэ хүртэл чи ирэгтүн,
Эндээс цаашилж болохгүй.
Омголон давалгаанууд чинь

энд зогсох болно” гэж

Би айлдсан билээ.
12 Амьдралдаа чи өглөөд тушааж,
Үүрийн гэгээнд байрыг нь

мэдүүлж байв уу?
13 Тэр нь газар дэлхийн хязгаараас

зууран авч,
Тэндээс гэм буруутнуудыг сэгсэрч

хаяв.
14 Тэр нь лацанд даруулсан шавар

шиг өөрчлөгдсөн.

Тансаг өнгөтэй хувцас мэт болсон.
15 Гэм буруутнаас гэрэл гэгээ нь авагдсан.
Бардамнан өргөсөн гар нь

хугарсан.
16 Тэнгис далайн ундаргад чи

нэвтэрч үзсэн үү?
Оёоргүй гүний цүнхээлд алхсан уу?
17 Үхлийн үүд хаалга чамд

илэрхийлэгдэж байсан уу?
Үхлийн харанхуйн хаалгуудыг

чи харсан уу?
18 Газар дэлхийн хэмжээ өргөнийг

чи ойлгосон уу?
Хэрэв энэ бүгдийг мэддэг бол

чи хэлээч.
19 Гэрлийн оршихуйд хүрэх зам

аль вэ?
Мөн харанхуй, түүний газар хаана

байна вэ?
20 Чи түүнийг нутаг хязгаарт нь

аваачиж чадах уу?
Чи гэрт нь хүрэх замыг ялгах уу?
21 Тэр үед төрсөн учраас чи мэдэх

ёстой.
Тэгэхээр өдрүүд чинь

тоолшгүй их билээ!
22 Чи цасны агуулахуудад орж үзсэн

үү?
Чи мөндрийн агуулахуудыг

харсан уу?
23 Тэдгээрийг Би зовлон шаналалт

цагийн төлөө,
Тулаан дайны өдөрт

нөөцөлсөн билээ.
24 Гэрэл аль замаар тараагддаг вэ?
Дорнын салхи хаагуур

газар дэлхий уруу үлээгддэг вэ?
25 Үер усны сувгийг
Аянгын цахилгааны мөрийг
Хэн татдаг бэ?
26 Хүмүүсгүй газарт,
хүнгүй цөлд бороо оруулахын

тулд,
27 эзгүй хоосон газрыг хангаж,
ургамал ногооны соёог

ургуулахын тулд
Хэн тэгэв?

28 Бороонд эцэг бий юү?
Эсвэл хэн шүүдрийн дуслуудыг

төрүүлсэн бэ?
29 Хэний хэвлийгээс мөс гарсан б

э?
Тэнгэрийн хярууг хэн төрүүлсэн

бэ?
30 Ус чулуу шиг хатуурч,
Оёоргүй гүний гадаргуу ч

хөлдөж барьцалджээ.
31 Чи Мичид зургааг гинжлэн

холбож чадах уу?
Марал гурвын зангилааг

салгаж дөнгөх үү?
32 Чи оддын бүх ордыг улиралд нь

гаргаж чадах уу?
Долоон бурхныг дагуулуудтай нь

удирдаж чадах уу?
33 Чи тэнгэрийн тогтоолуудыг

мэдэх үү?
Хууль захиргааг нь дэлхийд

тохируулж чадах уу?
34 Асар их усаар бүрхүүлэхийн тулд
Агаарын үүлс уруу хандан чи

дуугаа өндөрсгөж чадах уу?
35 Алсаас ирээд “Бид энд байна” гэж

чамд илтгэхээр
аянга гялбааг чи илгээж чадах уу?
36 Дотоод эрхтэнд хэн мэргэн

ухааныг оруулсан бэ?
Оюун ухаанд хэн ойлголтыг өгсөн

бэ?
37 Хэн мэргэн ухаанаар

үүлсийг тоолж чадах вэ?
Эсвэл тэнгэрийн усны

туламнуудыг хэн тогтоож,
38 Шороо тоос цул болж, цутгагдан
шавар зууралдахад тогтоож

чадах вэ?

 39 Эрслэнгийн өмнөөс чи

ан агнах уу?
Идэр залуу арслангуудын

идэх хүслийг
40 Үүр нүхнүүдэд тэд хярж,
Хоргодох газруудад хүлээн хэвтэх

үед нь
хангаж чадах уу?

 41 Үр зулзага нь Бурханд хашхиран

олз махгүй тэнүүчилж байхад
хэрээнд хүнс хоолыг нь

хэн залгуулж өгдөг вэ?