Иовыг Елиху зэмлэв

33 1 Ямар ч байсан, Иов оо,
Яриаг минь сонсож,

бүх үгийг минь чагнаач.
2 Харагтун, би одоо амаа нээсэн,
Хэл минь миний аман дотор ярьдаг.
3 Зүрхний минь шулуун шударгыг

үгс минь тунхаглаж,
Чин үнэнээр ярихыг

уруул минь мэддэг.
4 Намайг Бурханы Сүнс

бүтээсэн бөгөөд
Надад амийг Төгс Хүчит Нэгэний

амьсгал өгдөг билээ.
5 Чаддаг юм бол надад хариул.

Миний өмнө өөрийгөө

бэлдээд зогс.
6 Үзэгтүн, Бурханд би

чамтай адил билээ
Бас л адилхан шаврын өөдөснөөс

бүтээгдсэн билээ.
7 Үзэгтүн, надаас айх хэрэггүй,
Үнэндээ би чамайг эс дарна.

8 Үнэхээр чи миний чихэнд ярьсан
үгсийг би сонссон билээ.
9 “Би цэвэр, гэмт үйлдэлгүй,
Би гэм халгүй,

дотор минь хилэнц алга.
10 Харагтун, Тэр л миний эсрэг

далим олж,
Хөөрхий намайг

дайснаа гэж тооцдог.
11 Хөлийг минь Тэрээр

хэвэнд оруулж,
Хамаг харгуйг минь

харуулддаг.” гэж хэллээ.
12 Үзэгтүн, гэвч чиний зөв биш ээ.
Үнэхээр би чамд хариулъя.
Учир нь хүмүүнээс

Бурхан аугаа билээ.
13 Юм бүхэнд минь

хариулдаггүй гэж
юунд чи Түүний эсрэг

гомдоллоно вэ?
14 Бурхан нэг удаа

мөн хоёр удаа хэлдэг боловч,
хэн ч үүнийг ойшоодоггүй юм.
15 Хүмүүсийг гүн нойр хучин,
хэвтэр дээрээ дугхийх зуур
зүүд буюу шөнийн үзэгдэл дотор

 16 Хүний чихийг тэгэхэд л Тэр

нээж,
Хатуу анхааруулж айлгадаг нь
17 Саар явдлаас нь хүнийг эргүүлж,
Сайрхал бардамналыг нь үгүй

хийхийн тулд билээ.
18 Ийнхүү Тэрээр хүний сэтгэлийг

нүхнээс аварч,
тэдний амийг Үхэгсдийн орноос

гэтэлгэдэг.
19 Өвчин шаналлаар тэд

орондоо хэвтэж
Үргэлжийн тэмцэлдээнд

яс нь янгинан шийтгэгддэг.

20 Ингэснээр амь гол нь талхыг

Дуршил хүсэл нь хоолыг жигшдэг.

21 Тэгэхэд бие махбод хатан

хорчийж, үзэгдэхгүй болж,

харагддаггүй байсан яс нь

ил гарч ирдэг.

22 Ийнхүү тэрээр нүхэндээ,

амь нь үхэл учруулагсдад

ойртдог ажээ.

23 Хэрэв тэр хүнийг зөвт болохыг нь

бидэнд тунхаглах,

Түүний төлөө зуучлагч тэнгэрэлч

мянгын дунд нэг байгаад

24 Тэр нь өнөөх хүнийг нигүүлсэж,

“Түүнийг нүхэнд унахаас авар.

Төлөөсийг нь би олов” гэвэл

25 Махбод нь идэр үеийнх шигээ

сэргэг болог.

Залуугийнхаа өдрүүдэд байсан

хүч нь эргэж ирэг.

26 Тэгээд Бурханд тэр залбирахад

Түүнийг Бурхан хүлээн авна.

Түүний нүүр уруу

баяртайгаар харна, тэрээр,

Тэр ч зөвт байдлыг нь

дүүрэн хариулна.

27 Тэрээр хүмүүст дуулж,

тунхаглахдаа
“Нүгэл хийж,

зөвийг гажуудуулахад минь
Надад хариу эс ирэв.
28 Нүхэнд унаж үхэх

амийг минь Тэр золин,
амьдралд минь гэрэл үзүүлэв” гэх

болно.
29 Үзэгтүн, Бурхан үүнийг хүнд

гурвантаа үйлддэг нь
30 Амийг нь булшны нүхнээс

буцаан авчрахын тулд
агаад
Амийн гэрлийг түүнд

үзүүлэхийн тулд болой.
31 Иов оо! Намайг анхааран сонс.
Дуугүй байж, намайг яриул.
32 Хэлэх зүйл чамд байвал

надад хариул.

Чамайг зөвтгөхийг би хүсэж байгаа учир
хэлэх зүйл байвал хэл.
33 Хэрэв байхгүй бол

дуугүй байж намайг сонс.
Мэргэн ухааныг танд би сургая

гэв.