13 1 Харагтун, нүд минь

бүхнийг харж,
Чих минь сонсож,

үүнийг ойлгосон юм.
2 Та нарын мэддэгийг

би ч бас мэднэ.
Та нараас дордох юм надад үгүй.
3 Харин би
Төгс Хүчит Нэгэнтэй

ярилцахсан.
Бурхантай өөрийн хэргийг
би хэлэлцэхсэн.
4 Харин та нар худал хуурмагаар

шохойддог
Бүгдээрээ олиггүй эмч нар юм.
5 Хэрэв та нар ердөө л

амаа хамхивал,
Энэ нь та нарын

мэргэн ухаан болно!
6 Тайлбаруудыг минь одоо сонс,
Уруулын минь эсэргүүцлийг чагна.
7 Бурханы төлөө гээд

шударга бусыг,
Түүний тулд гээд хуурмагийг

ярих уу, та нар?
8 Та нар Түүнд тал засах уу? Та нар Бурханы төлөө

хэрэг хэлэлцэх үү?
9 Тэр та нарыг шалгавал
Сайн юм болох уу?
Эсвэл хүнийг хуурдаг шиг
Түүнийг та нар хуурчих уу?
10 Хэрэв та нар нууцаар

тал засдаг бол
Тэр та нарыг гарцаагүй зэмлэнэ.
11 Түүний сүр хүч та нарыг айлгаж,
Түүнээс айх явдал та нарт

учрахгүй гэж үү?
12 Сануулгууд чинь үнсэн төдий

ёгт үгс
Хамгаалалтууд чинь

шавран хамгаалалтууд ажээ.
13 Өмнө минь дуугүй бай,

өөрөө би ярья.
Үүний дараа надад

юу л болбол болог.
14 Мах юугаан шүдэндээ

зуух учир юун,
Амьдрал юугаан гартаа

авах утга юун?
15 Хар, Тэр намайг алах гэж байна.
Надад найдвар алга.
Гэсэн ч Түүний өмнө би
Өөрийн замуудаа өмгөөлөх л

болно.
16 Сүсэг бишрэлгүй нь Түүний өмнө үл

ирэх тул
Миний аврал энэ л болмуй.
17 Үгсийг минь анхааралтай сонс.
Учирлах зүйл минь та нарын

 чихэнд байг.
18 Хар, би өөрийн хэргийг бэлтгэсэн

юм.

Зөвдөнө гэдгээ би мэдэж байна.
19 Хэн надтай тэмцэлдэнэ вэ?
Тийм аваас би дуугүй байж, үхье.

Иовын гунихралт залбирал

20 Зөвхөн хоёр зүйлийг л

надад бүү хий,
Тэгвэл би Таны

нүүрнээс нуугдахгүй.
21 Мутраа надаас холдуулж,
Аюумшиг юугаараа

намайг бүү айлгаач.
22 Тэгээд дууд, би ч хариулна.

Эсвэл намайг яриулаад,
Тэгээд надад хариулаач.
23 Миний хилэнц ба нүгэл

хичнээн юм бэ?
Миний гэмт үйлдэл ба нүглийг
Надад мэдүүлээч.
24 Та юунд нүүрээ нууж,
Намайг дайснаа гэж үзнэ вэ?
25 Та хийсэж буй навчийг

цочирдуулах уу?
Эсвэл Та хатсан сүрлийг

мөшгөх үү?
26 Учир нь миний эсрэг
Гашуун зүйлсийг Та бичиж,
Залуу үеийн минь хилэнцийг
Надад өвлүүлдэг.
27 Хөлийг минь Та хэвэнд оруулж,
Хамаг харгуйг минь харуулддаг.
Хөлийн минь тавхайд
Хүрээ хөвөөг Та тогтоодог.
28 Энэ зуур би
хивэн эрвээхэйд идүүлсэн

хувцас мэт,
Муудсан зүйл мэт ялзарч байна.