Дэлхийн бусармагийн тухайд

24 1 Яагаад Хүчит Нэгэн

цагуудыг эс хадгалж,
Яагаад Түүнийг таньж мэддэг

хүмүүст
Түүний өдрүүд үл харагдана вэ?
2 Зарим нь газрын шав тэмдгүүдийг

хөдөлгөж,

 Тэд мал сүргийг булаан авч,

бэлчээртээ аваачдаг.
3 Өнчин нэгний илжигнүүдийг

туун одож,
Бэлэвсэн эмийн үхрийг

барьцаанд тэд авдаг.
4 Дорой нэгнийг замаас зайлуулдаг.
Ядуус бүгд нэг дор нуугдах

болсон.
5 Үзэгтүн, зэрлэг илжиг цөлд

идэш эрэхийн адил
Үр хүүхдүүддээ талх хайхаар

ажилд гардаг.
6 Тэд өөрсдийн бус талбайгаас түүж,
Буруу хүний усан үзмийн

цэцэрлэгүүдээс үлдэгдэл хайн

цуглуулдаг.
7 Тэд өмсөх хувцасгүйгээр

шөнийг нүцгэн өнгөрүүлж,
хүйтэнд нөмрөх юмгүй өнжинө.
8 Тэд уулын бороонд норж,
хоргодох газаргүй

хад чулуу тэвэрдэг.
9 Бусад нь өнчин хүүхдүүдийг

хөхнөөс нь салгаж,
ядуусаас барьцаа авдаг бөлгөө.
10 Тэд ядуусыг хувцасгүй,

нүцгэн явуулж,
өлсөгчдөөс юүжилсэн тариагаа

булаадаг.
11 Ханан дунд тэд тос үйлдвэрлэдэг.
Тэд дарс шахуургуудыг гишгэдэг

боловч ундаасдаг.

12 Хотоос хүмүүс ёолж,
шархадсан хүмүүсийн амь гол

хашхирч байна.
Гэсэн ч Бурхан үүнд

анхаарал тавьдаггүй.
13 Бусад нь гэрлийн эсрэг

тэрслэгчидтэй хамт
байсан билээ.
Тэд гэрлийн замыг мэдэхийг ч,
түүний жимээр явахыг ч хүсдэггүй.
14 Алуурчин үүрээр босдог.
Тэрээр ядуусыг хийгээд

үгээгүйчүүдийг алдаг бөгөөд
шөнө нь хулгайч шиг байдаг.
15 Завхайрагчийн нүд

үдшийн бүрийг хүлээн
“Намайг нэг ч нүд харахгүй” гэж

нүүрээ тагладаг.
16 Харанхуйд тэд

байшингуудыг ухаж,

Өдөр тэд өөрсдийгөө түгжиж,
Гэрлийг тэд үл мэднэ.
17 Үхлийн харанхуй тэдний хувьд

өглөөтэй адил
Тэдний нөхөд нь үхлийн

харанхуйн аймшиг билээ.
18 Усны мандал дээр тэд хөнгөн,
Хувь газар нь хүртэл

хараагдсан байдаг.
Усан үзмийн талбайнууд уруу

тэд дахин зүглэдэггүй.
19 Ган ба халуун нь цас усыг

хайлуулан ширгээх мэт
нүгэл үйлдэгсдийг

Үхэгсдийн орон залгидаг.
20 Тээсэн хэвлийнүүд нь

тэднийг мартаж,
Өт хорхой тэднийг амтархана.
Дахин тэрээр дурсагдахгүй болж,
Хорон муу байдал

мод мэт таслагдана.
21 Тэд хүүсэр эмэгтэйг буруушааж,
бэлэвсэн эмд сайныг үйлддэггүй

билээ,
22 Харин Бурхан хүчтэний амийг

хүчээрээ чирдэг.
Тэд босдог ч амийн баталгаа үгүй.
23 Тэр тэдэнд аюулгүй байдлыг өгч,
тэд дэмжлэг авсан байдаг.
Түүний мэлмий тэдний замууд

дээр байдаг.
24 Тэд багахан хугацаанд

өргөмжлөгдөөд,

 дараа нь алга болдог.
Үүнээс гадна, тэд

доош буулгагддаг бөгөөд
бусдын хамт авагдаж,

өөрсдийн хадаж байсан
тариан түрүү мэт огтлогддог.
25 Хэрэв энэ бүхэн

тийм бус байх аваас
хэн намайг худалч гэж нотлон
хэн миний үгсийг хоосон

болгохыг харуулах вэ? гэв