Иовын хариу: Бурханы аугаа нь ойлгогдошгүй

26 1 Тэгэхэд Иов хариулж,
2 —Сул нэгэнд чи

юутай их тусламж вэ!
Хүчгүй болсон гарыг чи

хэрхэн аврав аа!
3 Мэргэн бус нэгэнд чи

ямар үнэт зөвлөгөө өгөв өө!
Ямар хэрэгтэй билэг ухааныг чи

өгөөмрөөр өгөв өө!
4 Хэнд чи үгсийг хэлсэн бэ?
Хэний сүнс чамаар

дамжуулж ярив?
5 Усны доороос үхэгсдийн сүнснүүд

усанд амьдрагсдын хамтаар

чичирдэг.
6 Түүний өмнө Үхэгсдийн орон

нүцгэн бөгөөд
Сүйрлийн газар ч

хучигдаж халхлагдаагүй.
7 Элчилгүй хоосон дээр

умардыг Тэрээр дэлгэж,
Эзгүй хоосон дээр газар дэлхийг

өлгөдөг.

8 Ус чийгийг зузаан үүлс дотроо

Тэрээр цуглуулдаг боловч
усан доор үүлс задарч унадаггүй.
9 Тэрээр сэнтийнхээ

царайг халхалж,
дээгүүр нь үүлсээ дэлгэдэг.
10 Гэрэл хийгээд харанхуйн

хил зааг дээр
Тэрээр усны мандал дээр

тойргийг зурав.
11 Түүнийг зэмлэхэд тэнгэрийн

багананууд ганхаж,
гайхацгаадаг.
12 Тэр хүчээрээ далай тэнгисийг

номхруулж,
Өөрийн ойлголтоор тэрээр

Рахабыг бут цохисон.
13 Түүний амьсгалаар

тэнгэр цэлмэдэг.
Зугтагч могойги тэрээр

мутраараа цоо хатгав.
14 Харагтун, Түүний замуудын

өчүүхэн нь энэ юм.
Түүний талаар бидний сонсдог үг

ямар амархан бэ!
Гэвч Түүний хүчит нүргээнийг

хэн ойлгож чадах вэ? гэв.