Билдадын үг: Буруутыг Бурхан шийтгэдэг

18 1 Дараа нь шух хүн Билдад

 хариулж
 2 —Үгсийн араас чи хэр удаан

 хөөцөлдөх вэ?
Үүнийгээ тунгаагаач,

 тэгвэл бид ярилцана.
3 Юунд бидний үхэр мэт

 гэж бодно вэ?
Яагаад бид нүдэнд чинь

 мулгуу мэт болоо вэ?
4 Уурандаа өөрийгөө тасчих

 чамаас болж
газар дэлхий хоосорч,
хад чулуу байрнаасаа хөдлөх үү?
5 Үнэндээ гэм буруутны гэрэл

 бөхөж,
Галын дөл нь гэрэлтдэггүй юм.
6 Түүний майхан дахь

 гэрэл харанхуйлж,
түүн дээрх дэнлүү нь унтардаг

 юм.

 7 Түүний хүч тэнхээтэй алхаа саарч,
хорон санаа нь түүнийг

 унагаадаг юм.
8 Учир нь тэрээр хөлөөрөө

 торонд унагаагдсан бөгөөд
тэрээр сараалжин урхин дээр

 алхдаг аж.
9 Занганд өсгийгөөрөө орж,
Хавханд тэрээр урхидуулдаг юм.
10 Түүнийг оосорлох гогцоо

газарт далдлагдсан бөгөөд
Түүний урхи замд нь отох бөлгөө.
11 Гэнэтийн аймшгууд тал бүрээс нь

 түүнийг айлгаж,
алхам тутамд нь түүнийг яаруулна.
12 Өлсгөлөн хүч чадлыг нь залгиж,
Зовлон гамшиг хажууд нь

 бэлэн байх аж.
13 Арьс нь өвчинд идэгдсэн бөгөөд
Үхлийн ууган хүү

 үе мөчүүдийг нь иддэг аж.
14 Тэрээр майхныхаа хамгаалалтаас

 таслагдан
Аюумшгийн хааны

 өмнө хүргэгддэг.
15 Майханд нь түүний гэх юм

 нэг ч үлдэхгүй бөгөөд
Сууцанд нь хүхэр цацагддаг билээ.
16 Доороосоо түүний үндэс хатаж,
Дээрээсээ түүний мөчир ганддаг.
17 Газар дэлхийгээс түүний дурсамж

үгүй болж,

  Түүний нэр хаана ч байхгүй

 болдог.
18 Тэрээр гэрлээс

 харанхуй уруу хөөгдөж,
Ертөнцөөс зайлуулагддаг ажээ.
19 Тэрээр өөрийн ард түмний дунд
үр ч үгүй, үеэл хаяал ч үгүй,
Түр амьдарсан газар нь
үлдэх хүн ч үгүй.
20 Энэхүү хувь заяа

 өрнийнхнийг айлгаж
Тэрхүү аймшиг

 дорнынхныг нөмөрдөг.

 21 Энэ мэтээр

 хорон муу хүн амьдран
Тэр мэтээр Бурханыг үл мэдэгч нь

 төгсөнө.