Иовын хариу: Би тохуу болжээ

12 1 Тэгэхэд Иов хариулан
 2 —Үнэхээр хүмүүс л юм даа, та нар,
Үгүй болно, та нартай хамт

 мэргэн ухаан бас.
3 Надад бас та нартай адил

 оюун ухаан бий.
Надад та нараас дордох юм үгүй.
Энэ мэтийг эс мэдэх хэн байна?
4 Би найз нөхдийнхөө

доог тохуу болжээ
Бурханыг дуудаж, Тэр надад

хариулдаг байсан
Зөвт агаад гэм зэмгүй би
Найз нөхдийнхөө

доог тохуу болжээ.
5 Маадгар байгчид

,гай зовлонг тохуурхдаг
Хөл нь ганхагсдад энэ нь

бэлтгэгдсэн байдаг.
6 Сүйтгэгчдийн майханд амар тайван,
Өөрсдийн бурхдаар Бурханыг
Өдөөн хатгагчид аюулгүй байдаг.

 7 Харин одоо араатан амьтдаас асуу,
Тэд чамд сургаг.
Мөн тэнгэрийн шувуудаас асуу,
Тэд чамд хэлж өгөг.
8 Эсвэл газар дэлхийтэй ярилц,
Тэрээр чамд сургаг.
Далайн загас чамд тунхаглаг.
9 ЭЗЭНий мутар үүнийг

хийсэн гэдгийг
Энэ бүгдийн дунд

хэн мэддэггүй юм бэ?
10 Түүний мутарт алив амьд бүхний

амь хийгээд
Бүх хүн төрөлхтний

амьсгал байдаг.
11 Ам хоолоо амталдгийн адил
Чих үгийг нягталдаг бус уу?
12 Мэргэн ухаан ахмад настангуудад,
Ухаарал нь урт удаан амьдралд

 байдаг бус уу?
13 Мэргэн ухаан хийгээд хүч
Түүнтэй хамт байх бөгөөд
Зөвлөгөө хийгээд ухаарал
Түүнд харьяалагддаг.
14 Үзэгтүн, Тэрээр нураадаг бөгөөд
Мөнөөх нь дахин босгогдохгүй.
Тэрээр хүнийг хорьдог бөгөөд
Суллагдах арга байдаггүй юм.
15 Үзэгтүн, Тэрээр их усыг

 хорьдог бөгөөд
Тэд хуурайшдаг.
Тэр үүнийг гадагш илгээдэг

 бөгөөд
Газар дэлхий усанд автдаг аж.
16 Хүч чадал хийгээд мэргэн ухаан
Түүнтэй хамт бөгөөд
Төөрөлдөгч хийгээд

төөрөлдүүлэгч нь
Түүнд харьяалагддаг юм.
17 Тэрээр зөвлөхүүдийг

хөл нүцгэн явуулж,
Шүүгчдийг ч тэнэгүүд болгодог.
18 Тэрээр хаадын хүлээсийг сулладаг

 бөгөөд
Тэдний бүсэлхийд бүс бүсэлдэг.
19 Тэрээр тахилч нарыг

 хөл нүцгэн явуулж,
Хүчирхэг хүмүүсийг ч хөмөрдөг.
20 Тэрээр итгэлт хүмүүсийн

хэлэх үгсийг болгож,
Ахмадуудын гярхай ухааныг ч

зайлуулдаг.
21 Тэрээр язгууртнууд дээр

жигшүүрийг асгаж,
Хүчтэнүүдийн бүсийг

сулруулдаг аж.
22 Тэрээр харанхуйгаас гүн зүйлсийг

илчилж,
Үхлийн харанхуйг гэрэлд

авчирдаг аж.
23 Тэрээр үндэстнүүдийг

агуу болгодог бөгөөд
Дараа нь тэднийг устгадаг.
Тэрээр үндэстнүүдийг

тархаадаг бөгөөд
Дараа нь тэднийг авч явдаг.
24 Тэрээр нутгийн ард олны
удирдагчдын ухааныг үгүй

болгодог бөгөөд
Замгүй цөлд

тэднийг тэнүүчлүүлдэг.
25 Тэд гэрэлгүй харанхуйд

тэмтчин явдаг бөгөөд
Тэднийг согтуу хүн мэт

Тэр гуйвуулдаг юм.