Елифазын үг: Иов сүсгийг дордууллаа
(15:1—21:34)

15 1 Дараа нь теман хүн Елифаз хариулан
 2 —Хоосон мэдлэгээр

 цэцэн нь хариулж,
Дорнын салхиар өөрсдийгөө

 дүүргэх ёстой юу?
3 Ашиггүй яриа сайнгүй үгсээр
Арсалдах ёстой юу тэд?
4 Бурханаас эмээхүй чинь

 алсад байна
Бурханы өмнөх бясалгал чинь

 гацсан байна.
5 Хилэнц чинь амыг чинь

 сургамжилж
Зальтны хэлийг чи сонгожээ.
6 Би биш ам чинь

 чамайг буруутгав,
Бэлхнээ уруул чинь

 чамайг гэрчлэв.
7 Хүн төрөлхтний ууган нь чи юу?

  Уул толгодоос өмнө нь чи

 бүтээгдсэн юм уу?
8 Бурханы чуулалд чи суугаа юу?
Мэргэн ухааныг чи өөрөөрөө

 хязгаарласан уу?
9 Чиний мэддэгийг

 бид мэдэхгүй юу?
Бидний ухаарахгүй юуг

 чи ойлгоо вэ?
10 Өөрийн чинь эцгээс ч

 өндөр настай
Үсэн буурал өтгөс бидэн дунд бий.
11 Бурханы тайтгарууллууд болоод
Зөөлнөөр чамд айлдсан үг нь ч
Чамд чамлагдаж байгаа юм уу?
12 Зүрх чинь юунд чамайг булаан
Нүд чинь юунд эргэлдэж,
13 Бурханы эсрэг уураа чи эргүүлж,
Амнаасаа ийм үгсийг

 гаргахад хүргэнэ вэ?
14 Хүн гээч нь ариун байж чадах уу?
Эмэгтэйгээс төрсөн хүмүүс
Зөвт байж чадах уу?
15 Үзэгтүн, Тэрээр ариун нэгнүүддээ

 ч итгэдэггүй бөгөөд
Тэнгэрс ч хүртэл Түүний мэлмийд цэвэр биш байдаг.
16 Тэгвэл жигшмээр,

 завхарсан нэгэн буюу
Гэм бурууг ус адил уудаг хүн

 ямар байх бол!

  17 Би чамд хэлье, намайг сонс!
Юу үзсэнээ ч би мэдүүлье.
18 Мэргэд юу хэлснийг,
Эцэг өвгөд нь ч нууцлаагүйг мэдүүлье.
19 Зөвхөн тэдэнд газар нутаг

 өгөгдсөн бөгөөд
Тэдний дундуур харийн ямар ч

хүн өнгөрөөгүй билээ.
20 Гэм буруутан нь бүх өдрүүддээ
Өвдөлтөд тарчилдаг агаад
Харгис хүнд хадгалагдсан
жилүүд тоотой бөлгөө.

21 Түгшүүрийн чимээ

 чихэнд нь байж,
Амар амгалангийн үед ч
сүйтгэгч түүн дээр ирдэг.
22 Тэрээр харанхуйгаас
эргэн гарна гэдэгт

 итгэдэггүй бөгөөд
Тэрээр илдэнд заяагдсан ажээ.
23 Тэрээр хоол хайн тэнүүчилж,
“Хаана байна вэ?” гэдэг.
Харанхуйн өдөр маш ойр байгааг
тэр мэддэг билээ.
24 Шаналал хийгээд шахаа

 түүнийг айлгаж,
Довтлоход бэлэн буй хаан мэт
тэд түүнийг нөмрөн авдаг.
25 Учир нь тэрээр Бурханы эсрэг

 гараа сунгаж,
Төгс Хүчит Нэгэний эсрэг
Ихэмсэг аашилсан билээ.
26 Түүний эсрэг гөжүүдлэн тэрээр
Бамбайныхаа бөхөөр

 дайрсан билээ.
27 Учир нь тэр нүүрээ өөхөөрөө бүтээж,
Бэлхүүсэндээ харвин суулгажээ.
28 Тэрээр эзгүйрсэн хотуудад,
Хэн ч амьдрахааргүй сууцанд
Сүйрлийн овоохой болсон сууцнуудад амьдрах болно.
29 Тэрээр баяжихгүй,
Эд баялаг нь ч үүрдийнх биш.
Үр тариа нь газарт унахгүй.
30 Тэрээр харанхуйгаас зугтахгүй.
Мөчрүүдийг нь гал хуйхлах

 бөгөөд
Түүний амны амьсгалаар
Тэрээр одох бөлгөө.

31 Тэр өөрийгөө хуурч,

Хуурмаг хоосонд бүү итгэг.
Хуурмаг хоосон нь

 түүний шагнал болно.
32 Түүний цагаас өмнө
Энэ нь биелэгдэж,
Түүний мөчир ч ногоорохгүй.
33 Тэр өөрийн

 боловсроогүй усан үзмийг
Усан үзмийн мод мэт унагаж,
Өөрийн цэцгийг чидун мод шиг

 хаях болно.
34 Учир нь сүсэг бишрэлгүйн чуулал

 үргүй бөгөөд
Хээл хахуулийн майхнуудыг

 гал шатаадаг юм.
35 Тэд худал хуурмагаар жирэмслэн
Ёс бусыг төрүүлдэг бөгөөд
Тэдний санаа бодол нь
Заль мэхийг бэлтгэдэг ажээ гэв.