14 1 Эмэгтэйгээс төрдөг хүн гэгчийн
Өдрүүд цөөн, үймээн бэрхшээлээр дүүрэн
2 Соёолоод хатаж хорчийдог цэцэг мэт
Үлдэж хоцордоггүй сүүдэр мэт.
3 Та ийм нэгэн дээр мэлмийгээ тогтоох уу?
Та намайг шүүлт уруу хамт авч явах уу?
4 Хэн бузраас цэврийг бий болгож чадах вэ?
Хэн ч үгүй.
5 Түүний өдрүүд тодорхой,
Саруудынх нь тоог ч Та мэддэг,
Та түүнд давж үл чадах
хязгааруудыг тогтоосон.
6 Та түүнийг амраахаарХарцаа түүнээс эргүүлээч.р
Хөлсний хүн мэт өдрүүдээ тэр гүйцээг.с
7 Огтлоход дахин соёолж,
Нахианууд нь устахгүй байх найдвар модонд бий.
8 Хэдийгээр түүний үндсүүд газар доор хөгширч,
Хожуул нь хуурай хөрсөнд үхдэг ч,
9 Чийг мэдрэгдэх төдийд л тэрээр сайн ургаж,
Ургамал мэт мөчирлөдөг.
10 Харин хүн гэгч нь үхэж, унаад өгнө.
Тэрээр дуусна,
Тэгээд хаана байдаг вэ?
11 Нуураас ус татарч
Гол мөрөн хатаж ширгэдэг шиг
12 Нуран унаад хүн гэгч дахин эс босно.
Тэнгэрс үгүй болох хүртэл тэрээр босохгүй,
Нойрноосоо ч сэрэхгүй.
13 Өө, Та намайг
Үхэгсдийн оронд нуудаг ч болоосой,
Уур хилэнгээ өнгөртөл
Та намайг хадгалаад,
Та надад цаг товлон өгөөд, Намайг санаасай!
14 Хэрэв хүн үхвэл дахин тэрээр амилах уу?
Зүтгэлийнхээ бүх өдөрт
Халаа минь ирэх хүртэл би хүлээнэ.
15 Та дуудах бөгөөд
Танд би хариулна.
Та мутрынхаа бүтээл уруу тэмүүлэх болно.
16 Одоо Та алхам бүрийг минь эс тоолж
Та нүглийг минь үл харна.

 17 Гэмт үйлдлүүд минь
шуудай дотор лацдуулж,
Хилэнцийг минь Та халхлаасай.
18 Гэвч уул ч хүртэл нурж эвдэрдэг.
Хад чулуу ч байрнаасаа ховхордог.
19 Чулуунуудыг ус элээж,
Урсгалууд нь газрын шороог угаадаг.
Ийнхүү Та хүний найдварыг тасалдаг.
20 Та түүнийг үргэлж дийлж
тэр ч халин оддог.
Дүр төрхийг нь Та өөрчилж,
түүнийг хол илгээдэг билээ.
21 Хөвгүүд нь нэр хүндтэй болсон ч
тэр үл мэднэ,
Тэд нь өчүүхэн дорд болсон ч
тэр эс анзаарна.
22 Зөвхөн биеийнхээ хөндүүрлэлийг л тэр мэдэрч
Зөвхөн өөрийнхөө л төлөө тэр гашууддаг гэв.