4 “Израиль аа, хэрэв чи эргэвэл” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

“Хэрэв чи Над уруу буцаж ирвэл,

Хэрэв чи жигшүүрт зүйлсээ

 оршихуйгаас минь

 зайлуулаад ганхахгүй байвал,

Хэрэв чи үнэн, шударга, зөвт

 байдалдаа

«ЭЗЭН амьд!» хэмээн

 тангараглах аваас,

Үндэстнүүд Түүн дотор

 өөрсдийгөө ерөөж,

Түүн дотор тэд сайрхах болно.”

Учир нь Иудагийн хүмүүс ба

 Иерусалимд

ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Боловсруулаагүй газраа

 хагалагтун,

Өргөст ургамлын дунд бүү тариал.

4 Иудагийн хүмүүс болон

 Иерусалимын оршин суугчид

 аа,

ЭЗЭНий төлөө өөрсдийгөө хозол,

 зүрхээ хозлуулагтун.

Эс тэгвэл та нарын үйлсийн

 муугаас болж

Уур хилэн минь

 гал мэт гарч шатан

 хэн ч унтрааж чадахгүй.

Иудад нүүрлэх халдлага, эзгүйрэл

Иудад зарлан Иерусалимд тунхаглахдаа

«Нутагт бүрээ үлээ.

Чангаар хашхирч,

“Цугларцгаа, бэхлэгдсэн хотууд уруу явцгаая” гэж хэл.

Сион тийш тугаа босго!

Хоргодох газар хай, бүү зогс.

Учир нь Би хойд зүгээс

Гай гамшиг ба аймшигт сүйрлийг

 авчирч байна.

Арслан ой шугуйгаасаа гарч,

Үндэстнүүдийг устгагч хөдөллөө.

Тэрээр газар нутгийг чинь

 цөлмөхөөр өөрийн газраас

  гарав.

Хотуудыг чинь оршинm

 суугчгүй балгас болгоно.

Үүний төлөө таар өмсөж, гашуудан уйл.

Учир нь ЭЗЭНий

 ширүүн уур хилэн

 биднээс эргэж буцаагүй.

Тэр өдөр хаан ба ноёд зүрх алдаж, тахилч нар айн сүрдэж, эш үзүүлэгчид гайхах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 10 Тэгэхэд би “Аяа, Эзэн БУРХАН! «Та нарт амар амгалан байх болно» гэж Та энэ ард түмнийг болон Иерусалимыг үнэхээр хуурчээ. Харин хоолойд илд хүрсэн байна” гэж хэлэв.

11 Тэр үед энэ ард түмэнд болон Иерусалимд ийн хэлэх болно. “Цөлийн нүцгэн дов толгодоос ард түмний минь охиныг чиглэн халуун салхи ирэх болно. Энэ нь шигшин цэвэрлэх салхи мэт бус, харин 12 хэт их хүчтэй салхи бөгөөд энэ нь тушаалаар минь ирнэ. Эдүгээ Би тэдний эсрэг шийтгэлүүдийг бас зарлах болно.

13 Үзэгтүн, Тэрээр үүл мэт

 дээш гарчээ.

Тэрэгнүүд нь хуй салхи мэт,

Морьд нь бүргэдээс илүү хурдан.

Золгүй еэ! Бид сүйрэв.

14 Иерусалим аа, аврагдахын тулд

 булай муугаас зүрхээ угаа.

Хэдий болтол чи ёс бусыг

 бодох юм бэ?

15 Учир нь нэгэн дуу хоолой

 Данаас зарлан мэдүүлж,

Ефраим уулаас золгүй явдлыг

 тунхаглаж байна.

16 Одоо үндэстнүүдэд мэдээл!

Иерусалимын дээр тунхагла.

“Бүслэгчид алс холын орноос ирж,

Иудагийн хотуудын эсрэг

 дуу хоолойгоо өндөрсгөдөг.

17 Талбайн харуул мэт тэд

Эргэн тойронд түүний эсрэг

 байна.

Учир нь тэр Миний эсрэг

 тэрсэлсэн” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

18 Чиний зам болон үйлс чинь

Эдгээр зүйлсийг чам дээр авчрав.

Энэ нь чиний хилэнцэт явдал.

Ямар гашуун юм бэ?

Энэ нь зүрх сэтгэлийг чинь

 хөндсөн билээ!

Иудагийн төлөөх шаналан

19 Сэтгэл минь, сэтгэл минь!

Би зовж байна.

Зүрх минь, зүрх минь

 миний дотор цохилж байна.

Би чимээгүй байж чадахгүй.

Учир нь сэтгэл минь чи,

Бүрээн дуу, дайны түгшүүрийг

 сонссон билээ.

20 Гай гамшгийн дээрээс

 гай гамшиг тунхаглагдана.

Учир нь бүх газар нутаг

 үгүйрэн хоосров.

Гэнэтхэн майхнууд минь,

агшин зуур хөшигнүүд минь

 үгүйрэн хоосров.

21 Би хэдий болтол туг харж,

 бүрээн дуу сонсох ёстой юм

 бэ?

22 “Учир нь хүмүүс минь мунхаг.

Тэд Намайг мэддэггүй.

Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд

 ухаангүй.

Тэд ёр мууг үйлдэхдээ сүрхий,

Харин сайныг үйлдэхийг

 тэд мэддэггүй.”

23 Дэлхийг Би хартал,

Үзэгтүн, энэ нь хэлбэр дүрсгүй,

 эзгүй хоосон байлаа.

Тэнгэрсийг хартал, тэд ямар ч

 гэрэлгүй байлаа.

24 Уулсыг Би хартал,

Үзэгтүн, тэд доргиж байв.

Дов толгод бүгд хойшоо урагшаа

 хөдөлж байв.

25 Би хартал, үзэгтүн,

 тэнд ямар ч хүн байсангүй.

Тэнгэрийн бүх шувуу

 нисчихсэн байв.

26 Би хартал, үзэгтүн,

Арвин жимстэй газар нь

 цөл бөгөөд

Бүх хот нь ЭЗЭНий өмнө,

Ширүүн уур хилэнгийнх нь

 өмнө нураагдсан байв.

27 Учир нь ЭЗЭН

 ингэж тунхаглаж байна.

“Бүхэл газар нутаг хоосрох боловч

Би бүрмөсөн устгахгүй.

28 Үүний төлөө дэлхий гашуудаж,

Дээр буй тэнгэрс харанхуй болно.

Учир нь Би айлдсан,

Би төлөвлөсөн бөгөөд

Би бодолоо өөрчлөхгүй,

 эргэж буцах ч үгүй.”

29 Морьтон ба харваачийн дуугаар

 хот бүр зугтмуй.

Тэд ой шугуй уруу орж,

 хадаар авирмуй.

Хот бүр орхигдож,

Хүн тэнд эс амьдармуй.

30 Зэлүүд болсон чи юу хийх вэ?

Чи хичнээн час улаанаар

 хувцаслан

Алтан чимэглэлээр чимэн

 нүдээ будаж томруулавч

Чи дэмий л өөрийгөө

 үзэсгэлэнтэй болгож байна.

Амрагууд чинь чамайг жигшинэ.

Амийг чинь тэд эрнэ.

31 Би төрөх гэж өвдөж буй

 эмэгтэйнх шиг

 хашхирах дууг,

Анхны хүүхдээ төрүүлж буй

 эмэгтэйнх шиг

 ёолох дууг,

Амьсгаа давчдаж буй

 Сион охины дууг сонсов.

Тэрээр гараа сунгаад, “Ээ, би

 золгүй еэ!

Алуурчинд би амиа алдав” гэж хэлэв.