Израилийн гэмшлийг

Бурхан хүсэмжлэв

2  ЭЗЭНий үг надад ирж

Явж, Иерусалимын чихэнд тунхаглахдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна.

«Залуу үеийн чинь зориулалт,

Сүйт бүсгүйнх мэт хайрыг чинь,

Тариалаагүй газар нутаг болох

 цөлд хүртэл

Намайг дагаж байсныг чинь

Би санаж байна.

Израиль нь ЭЗЭНд ариун агаад

Ургацынх нь анхны жимс байлаа.

Түүнээс идсэн бүгд

 буруутай болж,

Тэдэнд хор хөнөөл

 учирдаг байсан»

гэж ЭЗЭН тунхаглаж байна” гээрэй хэмээв.

Сонсоцгоо! Иаковын гэр ээ, Израилийн гэрийн бүх ургаас, ЭЗЭНий үгийг сонсоцгоо. ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Надаас ямар шударга бус зүйл

 олсон болоод

Надаас та нарын эцэг өвгөд

 холдож

Хоосны араас явж, өөрсдийгөө

 хоосон болгов?

Тэд «Биднийг Египет нутгаас

 гаргаж,

Цөлөөр, хагссан болон ан цав

 бүхий газраар,

Хэний ч хөндлөн гарч үзээгүй,

Хэний ч оршин амьдарч байгаагүй

Ган гачиг бүхий мөн

 үхлийн харанхуйн газраар

Биднийг хөтлөн удирдсан

ЭЗЭН хаана байна вэ?» гэж

 асуусангүй.

Би та нарыг арвин жимстэй газарт

 авчирсан нь

Үр жимснээс нь

 бас сайн зүйлсээс нь

 хооллоосой гэснийх билээ.

Гэвч та нар ирж, газар нутгийг

 минь бузарлав.

Өвийг минь та нар жигшүүрт

 зүйл болгов.

Тахилч нар «ЭЗЭН хаана байна

 вэ?» гэж хэлсэнгүй.

Хууль гүйцэтгэгчид

 Намайг мэдсэнгүй.

Удирдагчид бас

 Надаас тэрсэлж,

Эш үзүүлэгчид

 Баалаар эш үзүүлж,

Ашиг тусгүй зүйлсийн

 араас явсан.

Тиймээс Би та нарыг буруутгасаар

 байх болно” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

“Мөн та нарын

 хүүхдүүдийн хүүхдүүдийг

Би буруутгах болно.

10 Киттимийн эрэгт гатлан оч,

Кедар уруу илгээн

 анхааралтай ажиглаж,

Үүнтэй адил зүйл болж байсан эсэхийг хар.

11 Үндэстний бурхад нь

 бурхад биш ч гэсэн

Тэд сольдог гэж үү?

Гэтэл Миний хүмүүс яруу алдраа

Ашиг тусгүй зүйлээр сольжээ.

12 Тэнгэрс ээ, үүнд хиртхийгтүн!

Мөн чичирч, цөхрөгтүн” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

13 “Учир нь Миний хүмүүс

 хоёр мууг үйлдсэн билээ.

Тэд өөрсдөдөө

 ус тогтоон барьдаггүй

 эвдэрхий усан санг

 чулуу ухан хийхийн тулд

Амийн усны ундарга Намайг

 умартсан.

14 Израиль боол юм уу?

Эсвэл тэр нь төрөлхийн

 зарц юм уу?

Яагаад тэр бусдын олз болов?

15 Залуу арслангууд түүн уруу архирч,

 чангаар архирчээ.

Тэд газар нутгийг нь

 зэлүүд хоосон болгожээ.

Хотууд нь оршин суугчидгүй

 болж галаар устгагдав.

16 Мөн Мемфис болон Тахпанхесийн

 эрчүүд

Чиний толгойн титмийг хусав.

17 Тэр чамайг замаар удирдан явж

 байхад нь

Чи ЭЗЭН Бурханаа орхисноороо

Өөр дээрээ үүнийг

 авчирсан бус уу?

18 Харин одоо чи Нил мөрний уснаас

 уух гээд

Египет орох зам дээр

 юу хийж байгаа юм бэ?

Эсвэл Евфрат мөрний уснаас уух гээд

Ассири орох зам дээр

 юу хийж байгаа юм бэ?

19 Хилэнцэт явдал чинь

 чамайг шийтгэнэ,

Урвалт чинь чамайг яллана.

Мэдэгтүн, харагтун,

ЭЗЭН Бурханаа чи умартсан

Иймд ёр муу ба гашуун нь

 чиний хувьд байна.

Надаас эмээхүй гэж дотор чинь

 үгүй юм” гэж

Түг түмдийн БУРХАН Эзэн

 тунхаглаж байна.

20 “Би Танд үйлчлэхгүй” гээд

Чи аль хэдийнээ буулгаа хугалан

 эвдэж,

Дөнгөө авч хаяжээ.

Өндөр толгод бүрийн доор

Ногоон мод бүрийн доор

Чи янхан мэт хэвтэв.

21 Гэсэн ч Би чамд шилмэл усан үзэм,

 цэвэр үрийг тарьсан.

Тийн атал юунд чи өөрийгөө

Миний өмнө харийн усан үзмийн

 муудсан мухар мөчир болгов?

22 Чи биеэ хужраар угааж,

 үлэмж ихээр хужир

 хэрэглэсэн ч

Чиний хилэнцийн толбо

 Миний өмнө

 байсаар байна гэж

БУРХАН Эзэн

 тунхаглаж байна.

23 “Би бузарлагдаагүй,

 би Баал бүрийн хойноос

 яваагүй” гэж

Чи яаж хэлж чадна вэ?

Хөндий дэх замаа хараач!

Юу хийснээ мэдэж ав, чи!

Чи бол замаа олохгүй хурдлах ингэ,

24 Эзгүй цөлд дасаж, орооны үедээ

 салхи үнэрлэн давхих

 зэрлэг эм илжиг мэт юм.

Хэн түүний хүслийг

 тогтоон барих вэ?

Өөрсдийгөө цуцаан

 түүнийг хайгч үгүй агаад

Сард нь түүнийг тэд

 хялбар олох бус уу.

25 Хөлдөө тах хад,

 хоолойгоо цангахаас хамгаал.

Гэвч чи “Найдвар алга!

Учир нь би

 харийнхныг хайрласан,

Тэдний хойноос би явах болно”

 гэжээ.

26 Хулгайч илчлэгдэхээрээ

 шившиг болдгийн адил

Израилийн гэр буюу

 тэд болон тэдний хаад,

Тэдний амбан захирагчид,

Тэдний тахилч нар

Тэдний эш үзүүлэгчид мөн

 шившиг болов.

27 Тэд модонд “Та миний эцэг”,

Чулуунд “Та намайг төрүүлсэн

 билээ” гэдэг.

Учир нь тэд нүүрээ бус,

 нуруугаа Надад харуулав.

Харин зовлонгийнхоо цагт тэд

“Босож, биднийг авраач”

 гэх болно.

28 Өөрсдөдөө бүтээсэн бурхад чинь

 хаана байна вэ?

Зовлонгийн чинь цагт тэд

Чамайг аварч чадах юм бол тэд

 босоцгоог.

Иуда, хотуудын чинь тоогоор чамд

 бурхад байдаг билээ.

29 Чи Надтай юунд маргана вэ?

Та нар бүгд Миний эсрэг нүгэл

 үйлдсэн гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

30 “Үр хүүхдүүдийг чинь Би

 дэмий цохижээ.

Тэд ямар ч гэсгээлийг

 зөвшөөрөн авсангүй.

Илд чинь сүйтгэгч арслан мэт

 эш үзүүлэгчдийг чинь залгив.

31 Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд

 анхаар.

Би Израилийн хувьд цөл

 эсвэл гүн харанхуйн орон

 байв уу?

Яагаад миний хүмүүс

 “Бид хэрэн тэнүүчилнэ.

 Бид Тан уруу дахин ирэхгүй”

 гэж хэлнэ вэ?

32 Онгон охин гоёл чимэглэлээ,

 сүйт бүсгүй гоёлын хувцсаа

 мартаж чадах уу?

Гэтэл Миний хүмүүс Намайг

 тоймгүй олон өдөр

 мартсан билээ.

33 Хайрыг эрэлхийлэхээр чи замаа

 ямар сайн бэлдэнэ вэ?

Тиймээс булай эмэгтэйчүүдэд

 хүртэл

 чи замаа заажээ.

34 Бас хормой дээрээс чинь

 гэмгүй ядуусын

 амин цус олдсон.

Тэдний эвдлэн орж ирэхийг нь

 хараагүй атлаа энэ бүхнийг

 хийгээд, дээрээс нь

35 “Би гэмгүй. Уур хилэн нь

 надаас үнэхээр зайлжээ”

 гэж чи хэлсэн.

Үзэгтүн, “Би нүгэл үйлдээгүй”

 гэсний чинь төлөө

Би чамайг шүүх болно.

36 Чи юунд замаа өөрчлөн

 ийм их хэрэн тэнүүчилнэ вэ?

Ассири чамайг

 шившиг болгосны адил

Египет ч бас чамайг

 шившиг болгоно.

37 Эндээс ч бас чи

 гараа толгой дээрээ тавиад

 гарах болно.

Учир нь ЭЗЭН

 чиний найддаг хүмүүсээс

 татгалзсан бөгөөд

Чи тэдний хамт

 өсөн дэвжихгүй гэв.