Гэмших ятгалга

22 1 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Иудагийн хааны гэрт очоод тэнд энэ үгийг хэл. 2 «Давидын сэнтийд суудаг Иудагийн хаан аа, чи болон зарц нар чинь мөн энэ хаалгуудаар орж ирдэг чиний хүмүүс, ЭЗЭНий үгийг сонстугай. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэж, дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар! Мөн ирмэл хүн, өнчин эсвэл бэлэвсэн хүнд буруугаар бүү ханд, бүү хүчирхийл. Энэ газарт гэмгүй цусыг бүү урсга! Учир нь хүмүүс та нар үнэхээр үүнийг үйлдвэл Давидын сэнтийд сууж тэрэг хөлөглөн морьд унасан хаад, тэдний зарц нар болон ард түмэн нь энэ гэрийн дааман хаалгаар орж ирэх болно. Харин хэрэв та нар эдгээр үгсийг эс сонсвоос энэ гэр балгас болно гэдгийг Би Өөрөөрөө тангараглая” гэж ЭЗЭН тунхаглаж байна.»” Учир нь Иудагийн хааны гэрийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Чи Надад Гилеад, Ливаны оргил

 юм.

Чамайг Би цөл мэт

 суурьшилгүй хот

 болгохгүй бол доо!

Учир нь тусбүрдээ зэвсэг агссан

 сүйтгэгчдийг

Би чиний эсрэг тавина.

Тэд шилмэл хушнуудыг чинь

 огтолж, гал уруу хаяна.

 Олон үндэстэн энэ хотын хажуугаар өнгөрөх болно. Тэд нэг нэгэндээ «ЭЗЭН яагаад энэ агуу хотод энэ мэтийг үйлдэв?» гэцгээнэ. Тэгээд тэд хариулахдаа «Учир нь тэд Бурхан ЭЗЭНийхээ гэрээг орхиж, өөр бурхдад мөргөн, тэдэнд үйлчилсэн юм» гэх болно.”

10 Үхсэний төлөө бүү уйл,

 бүү гашууд.

Одсон нэгний төлөө харин уйл.

Учир нь тэрээр хэзээ ч эргэж

 ирэхгүй,

Төрөлх нутгаа ч харахгүй.

Иосиагийн хүүд хүргэх мэдээ

 11 Учир нь энэ газраас одсон, эцэг Иосиагийнхаа байранд хаан болсон, Иосиагийн хүү Иудагийн хаан Шаллумын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэр хэзээ ч ийшээ буцаж ирэхгүй. 12 Харин түүнийг олзлон аваачсан газарт тэр үхэж, энэ нутгийг дахин харахгүй.

13 Гэрээ зөв бусаар,

Дээд лаврингуудаа шударга бусын

 дагуу баригч нь хөөрхий еэ!

Хөршдөө хөлсийг нь өгөлгүй,

 хоосон ажиллуулагч нь

 хилэнцтэй еэ!

14 Тэр нь «Би өөртөө зайтай, дээд

 лаврингуудтай, хэмжээгүй

 том байшин барьж,

Цонхнуудыг нь ухаж гаргаад

Хушаар хавтаслан, хурц улаанаар

 будна» гэж хэлдэг.

15 Чи хушаар өрсөлдөж байгаа тул

 хаан мөн үү?

Эцэг чинь идэж ууж, шударга

 ёс болон зөв шударгыг

 үйлдээгүй гэж үү?

Тэгээд л тэр сайн байв.

16 Тэрээр зовсон болон ядуу нэгний

 хэргийг шүүсэн.

Тэгээд л сайн байв.

Энэ нь Намайг мэдэхийн төлөө гэсэн үг бус уу?” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

17 “Гэтэл нүд хийгээд зүрх чинь

Зөвхөн шударга бус орлогод,

Гэмгүй цусыг урсгахад,

Дарангуйлал болон хүчирхийлэл

 хийхэд ханджээ.”

18 Тиймээс Иосиагийн хүү,

 Иудагийн хаан

 Иехоиакимын талаар

ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Тэд түүний төлөө

 «Ай хөөрхий, ах минь!»

эсвэл «Ай хөөрхий, эгч минь!»

 гэж гашуудахгүй.

Тэд түүний төлөө

 «Ай хөөрхий, эзэн минь!»

эсвэл «Ай хөөрхий, түүний сүр

 жавхлан!» гэж гашуудахгүй.

19 Тэрээр чирэгдэн Иерусалимын

 гулдан хаалганаас цааш шидэгдэн

Илжигний оршуулгаар оршуулагдана.

20 Ливан уруу өгсөж, хашхирч,

Башанд дуугаа өндөрсгө.

Мөн Абаримаас хашхир!

Учир нь бүх амраг чинь бяцарчээ.

21 Сайн сайхан үед чинь

 Би чамд хэлсэн боловч

Чи «Би сонсохгүй!» гэсэн.

Чи дуу хоолойг минь дагаагүй нь

Залуугаасаа л зам чинь байв.

22 Бүх хоньчдыг чинь салхи хийсгэн

 хамж,

Амрагууд чинь олзлогдоно.

Тэгэхэд чи бүх хилэнцэт

 явдлаасаа болж

Лавтайяа ичиж, доромжлогдоно.

23 Хушинд үүрлэж, Ливанд амьдрагч

 чамайг

Хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй

 эмэгтэйнх шиг

Хүчтэй өвтгөхөд чи яаж ёолох бол!”

Кониад ногдох шүүлт

 24 ЭЗЭН тунхаглаж байна. “Би амьд! Иудагийн хаан Иехоиакимын хүү Кониа нь Миний баруун мутар дахь тамга байсан хэдий ч Би чамайг сугалж гаргая. 25 Би чамайг амийг чинь эрж буй хүмүүсийн гарт, тийм ээ, чиний айдаг хүмүүсийн гарт, Вавилоны хаан Небухаднезарын болон халдеичуудын гарт тушаана. 26 Би чамайг болон чамайг төрүүлсэн эхийг чинь та нарын төрөөгүй өөр нутаг уруу чулуудах бөгөөд тэнд чи үхнэ. 27 Харин тэд буцахыг хүсэж буй нутагтаа, тийш тэд буцахгүй.

28 Кониа гээч энэ хүн

басамжлагдсан, эвдэрч бутарсан

 ваар уу?

Эсвэл тэр хэнд ч таалагддаггүй

 сав юм уу?

Яагаад тэр болон үр удам нь

 чулуудуулж,

Өөрсдийн үл мэдэх нутаг уруу

 зайлуулагдав?

29 Ээ нутаг аа, нутаг аа, нутаг аа,

ЭЗЭНий үгийг сонс!

30 ЭЗЭН ингэж айлдаж байна.

«Энэ хүнийг үр хүүхэдгүй,

Өөрийн өдрүүддээ бүтэлгүй хүн

 гэж бич.

Учир нь удмынх нь ямар ч хүн

 Давидын сэнтийд залран

Иудаг цааш захирахгүй» хэмээв.”