Иеремиагийн эш үзүүллэг

26 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын хаанчилсны эхэнд ЭЗЭНээс ийм үг ирж, айлдахдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна. «ЭЗЭНий өргөөний хашаанд зогсож, ЭЗЭНий өргөөнд мөргөхөөр ирсэн Иудагийн бүх хотод хэлүүлэхээр Миний чамд тушаасан бүх үгийг тэдэнд хэлэгтүн. Нэг ч үгийг бүү хас! Тэд сонсоод, үйлсийнх нь муугаас болж тэдэнд үйлдэхээр Миний төлөвлөж байгаа гай гамшгаас Намайг харамсуулахаар хүн бүр муу замаасаа эргэж магадгүй» хэмээв. Чи тэдэнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын өмнө тогтоосон хуульд минь алхах тухайд та нар Намайг сонсохгүй, Миний дахин дахин та нарт илгээсэн зарц нар, эш үзүүлэгчдийн минь үгсийг сонсохгүй бол Би энэ өргөөг Шило шиг болгож, энэ хотыг ч Би дэлхийн бүх үндэстэнд хараал болгоно”» гэж хэл гэв. Тахилч нар, эш үзүүлэгчид болон бүх ард түмэн ЭЗЭНий өргөөнд Иеремиаг эдгээр үгсийг ярихыг сонсов.

 Бүх ард түмэн, тахилч нар болон эш үзүүлэгчдэд яриулахаар ЭЗЭНий тушаасан бүгдийг Иеремиа ярьж дуусгахад, бүх ард түмэн түүнийг барьж аван

—Чи үхэх ёстой! Чи юунд “Энэ өргөө Шило шиг болж, энэ хот оршин суугчгүй, эзгүй болно” гэж хэлэн ЭЗЭНий нэрээр эш үзүүлэв? гэцгээв. Бүх ард түмэн ЭЗЭНий өргөөнд Иеремиаг тойрон цугларав.

 10 Иудагийн түшмэд эдгээр зүйлсийг сонсоод, хааны өргөөнөөс ЭЗЭНий өргөөнд очиж, ЭЗЭНий Шинэ гулдан хаалганы орох үүдэнд сууцгаав. 11 Тэгтэл тахилч нар болон эш үзүүлэгчид нь түшмэд ба бүх ард түмэнд

—Энэ хүнд үхэх ял өг! Учир нь та нарыг сонсож байхад тэрээр энэ хотын эсрэг эш үзүүлсэн билээ гэцгээв. 12 Тэгтэл Иеремиа бүх түшмэл ба бүх ард түмэнд ярин

—ЭЗЭН намайг энэ гэрийн эсрэг болон энэ хотын эсрэг та нарын сонссон бүх үгийг эш үзүүлүүлэхээр илгээсэн. 13 Тиймээс одоо үйлс замаа засаж, Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дага. ЭЗЭН, та нарын эсрэг зарласан золгүй явдлын талаар бодолоо өөрчилнө. 14 Харин миний хувьд би та нарын гарт байна. Та нар сайн, зөв зүйтэй гэж үзсэнээ л надад үйлд. 15 Хэрэв та нар намайг албал, та нар өөрсөд дээрээ, энэ хот болон оршин суугчид дээр нь гэмгүй цусыг авчрах болно гэдгийг л сайн мэдэгтүн. Учир нь үнэхээр та нарыг сонсож байхад эдгээр бүх үгийг хэлүүлэхээр ЭЗЭН намайг та нарт илгээсэн билээ гэж хэлэв. 16 Тэгэхэд түшмэд болон бүх ард түмэн нь тахилч нар ба эш үзүүлэгчдэд

—Энэ хүнд үхэх ял өгөхгүй! Учир нь тэрээр Бурхан ЭЗЭНий маань нэрээр бидэнд ярив гэж хэлжээ. 17 Дараа нь нутгийн ахмадуудын зарим нь босож, ард түмний хотол чуулганд

18 Иудагийн хаан Хезекиагийн үед Морешетын Мика эш үзүүлэв. Тэрээр Иудагийн бүх хүнд ярин “Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдав.

«Сион талбай мэт хагалагдаж,

Иерусалим сүйрч,

Өргөөний уул нь модот

 өндөрлөгүүд адил болно»”

 гэсэн.

 19 Иудагийн хаан Хезекиа болон бүх Иуда түүнийг алсан уу? Тэрээр ЭЗЭНээс эмээн ЭЗЭНий тааллыг гуйсан бөгөөд ЭЗЭН тэдний эсрэг зарласан золгүй явдлын талаар бодолоо өөрчлөөгүй гэж үү? Харин бид өөрсдийнхөө эсрэг асар их буруу муу зүйл үйлдэж байна гэж хэлэв.

 20 Түүнчлэн ЭЗЭНий нэрээр эш үзүүлж байсан, Кириат-иеаримын Шемаиагийн хүү Уриа хэмээгч хүн бас байсан агаад тэрээр энэ хот болон энэ нутгийн эсрэг Иеремиагийнхтай төстэй үгсээр эш үзүүлж байв. 21 Иехоиаким хаан болон хүчирхэг бүх эрс, бүх түшмэл нь эдгээр үгсийг сонсоод, хаан түүнийг алахаар эрэлхийлэв. Харин Уриа сонсоод, айн зугтаж Египет уруу явжээ. 22 Тэгэхэд Иехоиаким хаан Египет уруу Ахборын хүү Елнатаныг хүмүүсийн хамт илгээв. 23 Тэд Уриаг Египетээс авчирч, түүнийг Иехоиаким хаанд аваачсан бөгөөд тэрээр түүнийг илдээр алж, цогцсыг нь энгийн ардуудын оршуулах газарт хаяжээ.

24 Харин Шафаны хүү Ахикамын гар Иеремиатай хамт байсан учраас тэрээр алуулахаар хүмүүсийн гарт өгөгдсөнгүй.