Цөллөгийн дараах сэргэлт

23 Хөөрхий еэ! “Бэлчээрийн минь хоньдыг тараан бутрааж, сүйтгэж байгаа хоньчид оо!” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Тиймээс ард түмнийг минь хариулж байгаа хоньчдын тухайд Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар хонин сүргийг минь тарааж, хөөж зайлуулан тэднийг эс анхаарав. Үзэгтүн, Би та нарын үйлс, цөв муугийн улмаас та нарыг шийтгэх гэж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 3 “Тэгээд Би хонин сүргийнхээ үлдэгсдийг хөөн зайлуулсан бүх нутгаас Өөрөө цуглуулж, тэднийг бэлчээрт нь буцааж авчрах бөгөөд тэд өнөр өтгөн болж, олширно. 4 Би бас тэднийг хариулах хоньчдыг дээр нь томилох бөгөөд тэд цаашид айхгүй, түгшихгүй, хэн нь ч үгүй болохгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Давидын зөвт Мөчир

 “Харагтун, Би Давидад зөвт Мөчир ургуулах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

“Тэрээр хаан мэт захирч,

Мэргэн ухаанаар үйлдэж,

Энэ газар шударга ёс болон

 зөв шударгыг үйлдэнэ.

Түүний өдрүүдэд Иуда аврагдаж,

Израиль аюулгүй амьдарна.

Дуудагдах нэр нь

«ЭЗЭН бидний зөвт байдал» юм.”

ЭЗЭН тунхаглаж байна “Тиймээс үзэгтүн, тэд «Израилийн хөвгүүдийг Египет нутгаас гаргасан ЭЗЭН амьд!» гэж хэлэхээ больж, харин «Израилийн гэрийнхний үр удмыг хойд зүгийн нутгаас болон тэднийг зайлуулсан бүх орноосоо авчирч, удирдсан ЭЗЭН амьд!» гэж хэлэх өдрүүд ирж байна. Тэгээд тэд өөрсдийнхөө хөрсөн дээр амьдарна.”

Хуурамч эш үзүүлэгчдийн горьдлого

9 Эш үзүүлэгчдийн тухайд,

Зүрх минь миний дотор эмтэрч,

Бүх яс минь чичирнэ.

ЭЗЭНээс болон ариун үгсээс нь

 болж

Би согтуу хүн мэт,

Дарсанд дийлдсэн хүн мэт болов.

10 Учир нь энэ нутаг

 садар самууныг үйлдэгчдээр

 дүүрэв.

Учир нь энэ нутаг хараалаас болж

 гашууднам.

Хээрийн бэлчээрүүд ганджээ.

Тэдний зам бас буруу муу бөгөөд

 тэдний хүч чадал зөв бус юм.

11 “Учир нь эш үзүүлэгч, тахилчийн

 аль аль нь бузарлагдав.

Өргөөндөө хүртэл Би

 тэдний хорон муу зүйлсийг

 оллоо” гэж

 ЭЗЭН айлдав.

12 “Тиймээс зам нь тэдэнд

 түнэр харанхуй уруу туун

Тийш унагах халтиргаатай зам

 мэт байна.

Учир нь Би тэдэн дээр

 гамшгийг буюу

 шийтгэлийнх нь жилийг

 авчирна” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

13 “Үүнээс гадна, Самарийн эш

 үзүүлэгчдийн дунд

Би эвгүй муухай зүйл харав.

Тэд Баалаар эш үзүүлж,

Миний ард түмэн Израилийг

 төөрүүлж байв.

14 Би мөн Иерусалимын эш

 үзүүлэгчдийн дунд

Аймшигтай муухай зүйл харав.

Тэр нь садар самуун болоод

Худал хуурмагаар алхах явдал

 билээ.

Тэд мууг үйлдэгчдийн гарыг

 бэхжүүлдэг.

Иймээс хэн ч бузар муугаасаа

 эргэсэнгүй.

Надад тэд бүгд Содом мэт

Оршин суугчид нь

 Гоморра мэт болов.

15 Тиймээс эш үзүүлэгчдийн тухайд

Түг түмдийн ЭЗЭН

 ингэж айлдаж байна.

«Үзэгтүн, Би тэднийг

 шарилжаар тэжээж,

Тэдэнд хортой ус уулгах гэж байна.

Учир нь Иерусалимын

 эш үзүүлэгчдээс

Бүх газар нутагт бузар тарав»

 хэмээв.”

16 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж

 байна.

“Та нарт эш үзүүлж байгаа

Эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс.

Тэд та нарыг хоосон дэмий юманд

 удирдаж байна.

Тэд ЭЗЭНий амнаас бус,

Өөрсдийн төсөөлсөн үзэгдлийг

 ярьдаг.

17 Намайг басамжилдаг хүмүүст тэд

«ЭЗЭН “Та нар амар амгалан

 байх болно” гэж айлдав» гэж

 хэлсээр байдаг.

Зүрхнийхээ гөжүүдлэлийн дагуу

 явагч бүрд тэд

«Та нар дээр гай гамшиг ирэхгүй»

 гэдэг.

18 Харин үгийг нь харж сонсохын

 тулд

Хэн ЭЗЭНий зөвлөмж дотор

 зогссон юм бэ?

Хэн үгийг нь анхаарч, сонссон бэ?

19 Үзэгтүн, ЭЗЭНий шуурга буюу

 хуйлрах хар шуурга

Уур хилэнгээр гарчээ.

Тэр нь буруутуудын толгой дээр

 хуйлран эргэлдэнэ.

20 Зүрхнийхээ зорилгуудыг

 биелүүлэн

 үйлдэхээс нааш

ЭЗЭНий уур буцахгүй.

Сүүлчийн өдрүүдэд та нар

Үүнийг тодорхой ойлгох болно.

21 Би эш үзүүлэгчдийг илгээгээгүй,

Гэвч тэд гүйдэг.

Би тэдэнд яриагүй боловч

Тэд эш үзүүлэв.

22 Харин хэрэв тэд

 Миний зөвлөмж дотор

 зогссон бол

Тэд үгсийг минь Миний ард

 түмэнд тунхаглаж,

Тэднийг ёрын муу замаас нь ба

Үйлдлийнх нь цөвт муугаас

 буцаан эргүүлэх байсан.

23 Би алс холын Бурхан биш,

Харин ойрхон байдаг Бурхан

 бус уу?” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

24 “Надад харагдахгүй байхаар

Хүн далд газруудад нуугдаж

 чадах уу?” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

“Би тэнгэрс хийгээд газрыг

 дүүргэдэггүй гэж үү?” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

 25 “Нэрийг минь барьж хуурамчаар эш үзүүлдэг эш үзүүлэгчид “Би зүүд зүүдэллээ, би зүүд зүүдэллээ!» гэхийг Би сонссон. 26 Хэдий болтол юм? Зүрхнээсээ хуурмагийг эш үзүүлж, худлаа хэлдэг эдгээр эш үзүүлэгчид эргэх үү? 27 Тэдний эцэг өвгөд Баалаас болж нэрийг минь мартсан шиг тэд бие биендээ хэлдэг зүүдээрээ Миний нэрийг хүмүүсээс минь мартуулахыг боддог. 28 Зүүд зүүдэлсэн эш үзүүлэгч зүүдээ хэлэг. Харин Миний үгтэй нэгэн нь үгийг минь үнэнээр хэлэг. Сүрэл нь үр тариатай юугаараа адил вэ?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 29 “Үг минь галтай адил бус уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Чулууг бутлах алхтай адил бус уу? 30 Тиймээс үзэгтүн, үгсийг минь бие биенээсээ хулгайлдаг эш үзүүлэгчдийн эсрэг Би байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 31 “Үзэгтүн, хэлээ ашиглан «ЭЗЭН тунхаглаж байна» гэж тунхагладаг эш үзүүлэгчдийн эсрэг Би байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 32 “Үзэгтүн, Би хуурамч зүүдийг эш үзүүлэн хэлж, худал хуурмагаараа болон болчимгүй сайрхлаараа хүмүүсийг минь төөрүүлсэн тэдний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэднийг илгээгээгүй, тэдэнд тушаал ч өгөөгүй бөгөөд тэд энэ хүмүүст огтхон ч ашиг тус өгдөггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

 33 “Энэ хүмүүс эсвэл эш үзүүлэгч эсвэл тахилч чамаас «ЭЗЭНий зөн гэж юу вэ?» гэж асуухад чи тэдэнд «Ямар зөн?» гэж хэлэх ёстой. ЭЗЭН «Би та нарыг хаяна» гэж тунхаглаж байна. 34 Тэгээд «ЭЗЭНий зөн» гэж хэлдэг эш үзүүлэгч эсвэл тахилч эсвэл хүмүүсийн хувьд, Би тэр хүнд болон гэрийнхэн дээр нь шийтгэл буулгана. 35 Хүн нэгбүр чинь хөршдөө болон ах дүүдээ «ЭЗЭН юу гэж хариулав?» эсвэл «ЭЗЭН юу гэж айлдсан бэ?» гэж хэлэх болно. 36 Учир нь та нар ЭЗЭНий зөнг дахин санахгүй. Учир нь хүн бүрийн үг нь зөн болно. Та нар бидний Бурхан, түг түмдийн ЭЗЭН, амьд Бурханы үгсийг гуйвуулсан билээ. 37 Чи эш үзүүлэгчид «ЭЗЭН чамд юу гэж хариулав?» мөн «ЭЗЭН юу гэж айлдав?» гэж хэлэх болно. 38 Учир нь хэрэв чи “ЭЗЭНий зөн” гэж хэлбэл, үнэхээр ЭЗЭН ингэж айлдаж байна. «ЭЗЭНий зөн гэж бүү хэл» хэмээн Би та нарт илгээхэд та нар “ЭЗЭНий зөн” гэх энэ үгийг хэлсэн тул 39 үзэгтүн, Би та нарыг үнэхээр мартаж, та нарт болон эцэг өвгөдөд тань өгсөн хотын хамт оршихуйгаасаа зайлуулна. 40 Би та нарын дээр үүрдийн шившиг, үл мартагдах үүрдийн доромжлолыг тавина.»