Иеремиаг Пашхур мөшгөж хавчив

20 Эдгээр зүйлийг Иеремиа эш үзүүлж байгааг Иммерийн хүү, ЭЗЭНий өргөөний тэргүүн түшмэл, тахилч Пашхур сонсоод, тэрээр эш үзүүлэгч Иеремиаг жанчуулан ЭЗЭНий өргөөний дэргэдэх Бениамины дээд дааман хаалганд түүнийг дөнгөлөв. Дараа өдөр нь Пашхур, Иеремиаг дөнгөнөөс суллахад Иеремиа түүнд “ЭЗЭНий чамайг дуудсан нэр бол Пашхур биш, харин Магор-миссабиб юм. Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би чамайг өөрт чинь болоод бүх найз нөхөрт чинь түгшүүр болгох гэж байна. Нүдэн дээр чинь тэд дайснуудынхаа илдэнд унана. Ингээд Би бүх Иудаг Вавилоны хааны гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг цөлөгдөгсөд болгон Вавилон уруу аваачиж, тэднийг илдээр хядна. Би мөн энэ хотын бүх эд баялгийг, бүх эзэмшил хийгээд хамаг үнэтэй зүйлийг нь тараан өгнө. Иудагийн хаадын бүх эрдэнийг ч хүртэл Би дайснуудынх нь гарт өгч, тэднийг тонуулж, авч яван Вавилонд аваачна. Пашхур чи болон гэрт чинь байгаа бүгд олзлогдон явах бөгөөд та нар Вавилонд очиж, чамайг болон худал эш үзүүллэгийг чинь сонссон найз нөхөд чинь тэнд нас барж, тэнд оршуулагдана» хэмээв” гэж хэлэв.

Мөшгөгсдийн эсрэг үгс

Өө, ЭЗЭН, Та намайг мэхэлж,

 би мэхлүүлэв.

Та намайг дийлж, ялав.

Би бүхэл өдрийн турш доог тохуу

 болов.

Хүн бүр намайг тохуурхах юм.

Учир нь би ярих болгондоо

 чангаар хашхирдаг.

Би хүчирхийлэл, сүйрлийг

 тунхаглаж байна.

Учир нь ЭЗЭНий үг надад

Бүхэл өдрийн турш зэмлэл,

 доог тохуу болж байв.

Харин хэрэв

 “Би Түүнийг дурсахгүй,

 нэрээр нь дахин ярихгүй”

 гэвэл

Энэ нь миний сэтгэл зүрхэн дотор

Ясаар минь хаагдаж хүрээлэгдсэн

Шатаж буй гал мэт болно.

Би үүнийг дотроо хадгалвал ядарч,

Би тэсвэрлэж чадахгүй болно.

10 Учир нь “Тал бүрд түгшүүр байна!

Илчилцгээе. Түүнийг

 илчилцгээе!” гэх

Олны шивнэлдээнийг би сонсов.

Бүх итгэмжит найз нөхөд минь

 миний унахыг харж,

“Тэр мэхлүүлж магадгүй,

 тэгвэл бид түүнийг дийлж,

түүнээс өшөөгөө авна” гэдэг.

11 Харин ЭЗЭН хүчит нэгэн мэт

 надтай хамт байна.

Тиймээс намайг хавчигчид

 дийлэхгүй бүдэрнэ.

Тэд унаснаасаа болж мартагдашгүй

Үүрдийн гутамшгаар бүрмөсөн

 ичгүүрт унах болно.

12 Гэлээ ч түг түмдийн ЭЗЭН,

 шударга нэгнийг сорьж,

Цээж дотор хийгээд

 зүрх сэтгэлийг хардаг

Тэдний дээр байх өшөө авалтаа

Та надад харуулаач.

Учир нь Танд

 би хэргээ даатгасан билээ.

13 ЭЗЭНд дуул, ЭЗЭНийг магт!

Учир нь Тэрээр үгээгүй ядуу

  нэгний сэтгэлийг

Мууг үйлдэгчийн гараас

 ангижруулав.

14 Төрсөн өдөр минь хараагдах

 болтугай.

Эхийн минь намайг төрүүлсэн

 өдөр бүү ерөөгдөг.

15 Эцэгт минь “Танд хүү төржээ”

гэсэн мэдээг авчирч,

Түүнийг баярлуулсан хүн

 хараагдах болтугай.

16 Харин тэр хүн нь

 ЭЗЭНий харамсахгүйгээр

 хөмрүүлсэн

 хотуудтай адил байг.

Тэрээр өглөө хашхирааныг,

Өдөр түгшүүрийн хашхирааныг

 сонсог.

17 Учир гэвээс тэрээр намайг

Хэвлийд байхад минь алаагүй юм.

Тэгсэнсэн бол эх минь миний

 булш болж,

Том гэдэс нь үүрд үлдэх байсан.

18 Өдрүүдээ ичгүүр дотор өнгөрүүлж,

Зовлон, уй гашууг харахаар

Юунд би хэвлийгээс гарав даа!