Рехабынхныг магтав

35 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын үед ЭЗЭНээс Иеремиад үг ирж

Рехабынхны гэрт очиж, тэдэнтэй ярьж, тэднийг ЭЗЭНий өргөөнд, танхимуудын нэгэнд нь авчирч, дарс уулга гэв. Тэгээд би Хабазиниагийн ач, Иеремиагийн хүү Иаазаниаг, ах дүүсийг нь, бүх хөвгүүдийг нь мөн Рехабынхны бүх гэрийг авч, тэднийг ЭЗЭНий өргөөнд, түшмэдийн танхимын дэргэд, дааман хаалганы харуул Шаллумын хүү Маасеин танхимын дээр байрлаж байсан Бурханы хүн, Игдалиагийн хүү Хананы хөвгүүдийн танхимд авчрав. Дараа нь би Рехабын гэрийн эрчүүдийн өмнө дарсаар дүүрэн домбонууд болон аягануудыг тавиад, тэдэнд

—Дарс уу! гэж хэлэв. Харин тэд

—Бид дарс уухгүй. Учир нь бидний өвөг эцэг Рехабын хүү Ионадаб бидэнд тушааж, “Та нар болон та нарын хөвгүүд үүрд дарс ууж болохгүй. Та нар гэр барьж, үр тарьж, усан үзмийн цэцэрлэг суулгаж, эзэмшиж болохгүй. Харин та нар түр оршин сууж байгаа нутагтаа олон өдрийн турш амьдрахын тулд бүхий л өдрүүдийнхээ турш майхнуудад амьдар” гэж хэлсэн билээ. Бид, эхнэрүүд, хөвгүүд, охид маань өвөг эцэг Рехабынхаа хүү Ионадабын бидэнд тушаасан бүгдийн дагуу бүхий л өдрүүдийнхээ турш дарс уухгүй байхаар дуу хоолойг нь дагасан билээ. Мөн өөрсдөдөө амьдрах гэр барихгүй гэдгийг ч дагасан. Бидэнд усан үзмийн талбай, тариалангийн талбай эсвэл үр тариа ч байхгүй. 10 Бид зөвхөн майханд л амьдарч, эцэг Ионадабынхаа бидэнд тушаасан бүхний дагуу үйлдэж, дагасан билээ. 11 Харин Вавилоны хаан Небухаднезар энэ нутгийн эсрэг ирэхэд бид “Ирцгээ, халдеичуудын цэргүүд болон арамчуудын цэргүүдээс өмнө Иерусалим уруу явцгаая” гэсэн. Ингээд бид Иерусалимд амьдрав гэжээ. 12 Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж, 13 “Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Явж, Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчдад “Та нар үгсийг минь сонсож, зааврыг минь авах юм уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 14 “Дарс ууж болохгүй” гэж хөвгүүддээ тушаасан Рехабын хүү Ионадабын үгс сахигдсан билээ. Тиймээс тэд энэ өдрийг хүртэл уусангүй. Учир нь тэд эцгийнхээ тушаалыг дагасан. Гэвч Би та нарт дахин дахин хэлсэн билээ. Гэтэл та нар Намайг сонссонгүй. 15 Мөн Би та нарт эш үзүүлэгчид болох бүх зарцаа дахин дахин илгээж, “Одоо хүн бүр цөвт муу замаасаа эргэж, үйлсээ засаж мөн өөр бурхдад мөргөхөөр хойноос нь бүү яв. Тэгвэл, та нарт болон эцэг өвгөдөд чинь Миний өгсөн нутагт та нар амьдрах болно. Гэвч та нар чихээ тавьж, Намайг сонссонгүй. 16 Үнэндээ Рехабын хүү Ионадабын хөвгүүд өөрсдөд нь тушаасан эцгийнхээ тушаалыг дагасан, харин энэ ард түмэн Намайг сонссонгүй” хэмээв» гэж хэл.” 17 Тиймээс ЭЗЭН, түг түмдийн Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Иуда болон Иерусалимын бүх оршин суугчид дээр тэдний эсрэг Өөрийн зарласан бүх гай гамшгийг авчирч байна. Учир нь Би тэдэнд айлдсан ч тэд сонсоогүй, Би тэднийг дуудсан боловч тэд хариулаагүй” хэмээв гэжээ. 18 Тэгээд Иеремиа Рехабынхны гэрт

—Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Та нар эцэг Ионадабынхаа тушаалыг дагаж, бүх тушаалыг нь сахиж, түүний та нарт тушаасан бүхний дагуу үйлдсэн тул 19 түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Рехабын хүү Ионадаб нь Миний өмнө зогсох хүнээр хэзээ ч дутагдахгүй» хэмээв” гэж хэллээ.