Израилийн урвалт

8 Бүрээгээ амандаа!

Гэрээг минь зөрчиж,

 хуулиас минь тэрсэлсэн учир

ЭЗЭНий өргөөний эсрэг

Бүргэд мэт дайсан ирж байна.

“Бурхан минь, Таныг бид мэднэ,

 бид Израиль” гэж

Тэд Над уруу хашхирч байна.

Израиль сайнаас татгалзсан.

Дайсан тэднийг хөөх болно.

Тэд Надаас бус өөрсдөөсөө

 хаадыг залжээ.

Тэд Надаас бус өөрсдөөсөө ноёдыг томилжээ

Би үүнийг мэдсэнгүй.

Мөнгө, алтаараа өөрсдөдөө

Шүтээнүүдийг бүтээсэн ч тэд

 сөнөнө.

Самари аа, тугал чинь

 хүлээн зөвшөөрөгдөхгүй,

“Уур минь тэдний эсрэг шатна”

 хэмээв.

Тэд хэдий хүртэл

Зэмгүй цэвэр болох чадваргүй

 байх вэ?

Учир нь энэ Израилиас гарсан!

Дархан үүнийг хийсэн

 болохоор

Энэ нь Бурхан биш.

Үнэхээр Самарийн тугал бутран

 эвдэрнэ.

Учир нь салхийг тарьдаг тэд

Шуурга хурааж авдаг.

Тариа нь түрүүгүй тул гурил эс

 гаргана.

Хэрэв гаргах болвол

Гаднынхан түүнийг нь залгина.

Израиль залгигдлаа.

Тэд одоо хэнд ч таалагддаггүй сав

 мэт

Үндэстнүүдийн дунд байна.

Учир нь тэд орь ганц хулан мэт

Ассири уруу явжээ.

Ефраим амрагуудыг хөлсөлжээ.

10 Хэдийгээр тэд үндэстнүүдэд

 худалдагдсан ч

Эдүгээ Би тэднийг цуглуулна.

Хаад ноёдын дарлалаас болж

Тэд тарчилж эхлэх болно.

11 Ефраим нүгэл үйлдэх гэж

Тахилын ширээг олшруулсанд

Тэдгээр нь түүнд нүглийн

 тахилын ширээнүүд болов.

12 Түүнд Би тоо томшгүй хуулиа

 бичиж өгсөн боловч

Тэдгээр нь гаднын зүйл мэт

 тооцогджээ.

13 Миний өргөл тахилд

Тэд махыг тахиж, түүнийгээ

 иддэг.

Гэвч ЭЗЭН үүнийг нь эс таална.

Одоо Тэр хилэнцийг нь санаж,

Нүглийнх нь төлөө тэднийг

 шийтгэнэ.

Тэд Египет уруу буцах болно.

14 Учир нь Израиль Бүтээгчээ

 мартаж,

Орднуудыг байгуулсан.

Иуда бас бэхлэгдсэн хотуудыг

 олшруулсан.

Хотууд уруу нь Би гал илгээж

Орднуудыг нь тэр түймэрдэх

 болно.