ЭЗЭНий зарга

4 Израилийн хөвгүүд ээ,

ЭЗЭНий үгийг сонсогтун.

Энэ газрын оршин суугчдын эсрэг

ЭЗЭНд зарга байна.

Итгэмжит байдал, энэрэл ба

Бурханыг мэдэх мэдлэг

Энэ газарт, учир нь, алга.

Энд хараал, заль мэх, аллага,

Хулгай, садар самуун тархаж,

Цус урсгалт нь

,цус урсгалтыг дагана.

Тиймээс газар гашуудаж,

Тэнд амьдрагч болгон,

Хээрийн араатан, огторгуйн шувууд

,мөн доройтож,

Далайн загас бас алга болж байна.

Гэсэн ч хэн ч бүү тэмцэг,

Хэнийг ч бүү зэмлэг.

Учир нь ард түмэн чинь

Тахилчтай тэмцэлдэж буй

,хүмүүс мэт юм.

Тиймээс чи өдрөөр бүдэрч,

Эш үзүүлэгч бас чамтай хамт

шөнөөр бүдрэх болно.

Би эхийг чинь устгана.

Ард түмэн минь мэдлэг дутсанаас

болж устгагдсан.

Чи мэдлэгээс татгалзсан учир

Би ч чамайг тахилч минь байхаас

татгалзана.

Чи Бурханыхаа хуулийг

мартсан болохоор

Би ч бас хүүхдүүдийг чинь

мартах болно.

Олшрох тусмаа тэд

Миний эсрэг улам их

 нүгэл үйлдэж байв.

Би алдар цууг нь ичгүүрээр

 солино.

Тэд ард түмний минь нүглээр

 хооллож,

Хилэнцэндээ тэд шунахайрна.

Ард түмэнд ямар байна,

Тахилчид ч тийн байна.

Тиймээс Би тэднийг

Замуудынх нь төлөө шийтгэж,

Үйлсийнх нь төлөө тэдэнд

 хариу төлөх болно.

10 Тэд идэвч үл ханан

Тэд биеэ үнэлэвч эс үржинэ.

Учир нь тэд ЭЗЭНд

 анхаарал хандуулахаа больж,

11 Садарлалд өөрсдийгөө зориулжээ.

Израилийн завхрал

Дарс болоод шинэ дарс

 ухааныг алдууруулдаг.

12 Ард түмэн минь

 модтойгоо зөвлөж,

Саваа нь тэдэнд хэлж өгөх гэнэ.

Учир нь садар самууны сүнс

 тэднийг төөрүүлж,

Тэд Бурханаасаа хагацан садарлав.

13 Тэд уулсын оргил дээр

 тахил өргөн,

Толгод дээр, сүүдэр нь

 тааламжтай тул

Царс, улиас, теребинт моддын

 доор

Утлага уугиулж байна.

Тиймээс та нарын охид

 биеэ үнэлж,

Бэрүүд чинь садарлаж байна.

14 Охид чинь биеэ үнэлж,

 бэрүүд чинь садарлахад

Би шийтгэхгүй.

Учир нь эрчүүд өөрсдөө

 янхнуудтай салж яван

Шүтээний янхнуудтай хамт

 тахилууд өргөдөг.

Тиймээс ухаангүй ард түмэн

 сөнөсөн.

15 Израиль аа, хэдийгээр чи

 садарладаг ч

Иудаг бүү ялтан болго.

Гилгал уруу бүү яв,

 Бет-Авен өөд бүү өгс.

“ЭЗЭН амьд!” хэмээн

 бүү тангарагла.

16 Зөрүүд бяруу шиг Израиль зөрүүд

 болохоор

ЭЗЭН тэднийг уудам бэлчээр дэх

 хурга мэт хариулах уу?

17 Ефраим шүтээнүүдтэй нэгджээ.

Түүнийг зөнгөөр нь орхи.

18 Архидаанаа тэд эцэслүүлж

садарлан садарлацгаадаг.

Алдар аятай ичгүүрээ тэд

хайрлан хайрлацгаадаг.

19 Салхи тэднийг жигүүртээ ороож,

Тахилуудаасаа тэд ичих болно.