Гэмшлийн гуйлт

14 Израиль аа, Бурхан ЭЗЭН

 өөдөө эргэ.

Хилэнцээсээ болж чи

 бүдэрсэн билээ.

Үгсийг нь өөрсдөдөө аваад

 ЭЗЭН өөд эргэж

“Хилэнц бүрийг минь

 хэлтрүүлээд,

Хэлэх үгийг минь болгоогооч.

Уруул юугаа бид

 тахил болгон өргөе.

Ассири биднийг аврахгүй,

Бид ч морь унахгүй.

Өнчид Таны дотор

 өршөөлийг олдог тул

Гарын бүтээлээ «Манай Бурхан»

 гэж дахин бид хэлэхгүй”

 гээрэй.

Өршөөл ирэх нь лавтай

 4 Урвалтыг нь Би эдгээнэ,

Нэхэлгүйгээр Би тэднийг

 хайрлана.

Уур хилэн минь тэднээс холдсон.

Израильд Би шүүдэр нь болж.

Сараана цэцэг адил тэд

 дэлбээлэн

Ливаны хуш мод мэт үндэслэнэ.

Мөчрүүд нь нахиалж,

Гоо үзэсгэлэн нь чидун мод шиг,

Анхилуун үнэр нь

 Ливаных шиг болно.

Сүүдэрт нь амьдрагсад

Үр тариаг дахин ургуулж,

Усан үзмийн мод шиг

 цэцэглэх болно.

Анхилаа нь Ливаны усан үзмийн

 дарс шиг байна.

Ефраим аа, Би шүтээнүүд шиг гэж

 үү?

Хариу өгч, чамайг харгалзсан нь

 Би билээ.

Би мөнх ногоон майлстай адил.

Надаас чи үр жимсээ олно.

Мэргэн хэн боловч

 эдгээр зүйлийг ойлгог.

Ухаалаг нэгэн эдгээрийг мэдэг.

ЭЗЭНий замууд зөв тул

Чигч шударга нь түүгээр алхаж,

Тэрслэгсэд харин түүнд нь

 бүдрэх болно.