Бурханы энэрэл ба

Израилийн зөрүүдлэл

11 Израилийг залуу байх үед

Би түүнийг хайрлан

Хүүгээ Египетээс дуудан гаргав.

Тэднийг дуудах тусам тэд

Надаас улам холдсон.

Тэд Баалуудад тахил өргөсөөр,

Шүтээнүүдэд утлага уугиулсаар

 байв.

Гэвч Ефраимд алхахыг

 зааж өгсөн нь Би билээ.

Би тэднийг мутартаа авсан.

Гэвч тэднийг эдгээснийг минь

 тэд мэдээгүй.

Би тэднийг хүмүүний оосроор,

 хайрын уяагаар татсан.

Би тэдний хувьд эрүүнээс нь

 буулгыг өргөн хаядаг

Нэгэнтэй адил болсон.

Би тонгойж, тэднийг хооллосон.

Тэд Египет газар уруу

 эргэж эс явна.

Гэвч тэд Над уруу

 эргэхээс татгалзсан учир

Ассири тэдний хаан байх болно.

Хотуудынх нь эсрэг илд эргэлдэж,

Зөнч-тахилчдыг нь сөнөөж,

Зөвлөгөөнөөсөө болж

 тэд цөлмөгдөнө.

Тийнхүү ард түмэн минь

Надаас урвах хандлагатай болсон.

Хэдийгээр Дээдийн Дээрх өөд

Тэд өнөө хэдийг дууддаг боловч

Хэн ч Түүнийг ер өргөмжлөхгүй

 байна.

Ефраим аа, Би чамайг

Хэрхэн зөнд нь орхих вэ?

Израиль аа, Би чамайг

Хэрхэн дайсанд тушаах вэ?

Би чамайг хэрхэн

 Адма шиг болгох вэ?

Би чамайг хэрхэн

 Зебойим шиг болгох вэ?

Зүрх минь Миний дотор

 бүрэн эргэж,

Бүхий л энэрэл минь ноцжээ.

Би догшин уураа

 гүйцэлдүүлэхгүй.

Би дахин Ефраимыг сүйтгэхгүй.

Учир нь Би хүн бус,

Харин Бурхан юм.

Би та нарын дунд буй

 Ариун Нэгэн бөгөөд

Би хилэгнэл дотор ирэхгүй.

10 Тэд ЭЗЭНий араас алхах бөгөөд

Тэр арслан мэт архирах болно.

Үнэхээр Тэр архирч,

Хөвгүүд нь баруунтаагаас

 дагжсаар ирнэ.

11 Египетээс ирэх шувууд мэт,

Ассири газраас ирэх тагтаа мэт

Тэд дагжсаар ирэх болно.

Би тэднийг байшингуудад нь

 суулгах болно гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

12 Ефраим Намайг хуурмагаар,

Израилийн гэр заль мэхээр

 хүрээлүүлж байна.

Харин Иуда Бурхантай алхсаар

Ариун Нэгэнд дуулгавартай

 байна.