7 Би Израилийг эмчлэх үед

Ефраимын хилэнц,

Самарийн муухай үйлдлүүд

 илчлэгдэнэ.

Учир нь тэд хуурмагийг үйлджээ.

Хулгайч дотогшоо орж,

Дээрэмчид гадаа тоноцгооно.

Би бүх хилэнцийг нь санаж буйг

Тэд зүрхэндээ эргэцүүлдэггүй.

Одоо тэдний үйлдлүүд

 өөрсдийг нь тойрон байна.

Тэд нүүрний минь өмнө байна.

Цөвт байдлаараа тэд хааныг

Заль мэхээрээ тэд ноёдыг

 баярлуулна.

Зуурсан гурил нухагдаад

 исэх хүртэл

Галаа эс хөдөлгөх талхчны

 халаасан зуух шиг

Тэд бүгд садарлагчид юм.

Манай хааны өдөрт

Ноёд нь дарсанд цохиулан

 өвчтэй болцгоов.

Тэр тохуурхагчидтай хамт

 гараа сунгамуй.

Тэд хуйвалдаанаа хэрэгжүүлэх үед

Зүрх нь зуух мэт байх ажээ.

Уур нь шөнөжин дүрэлзэж,

Өглөө болоход бадарсан гал мэт

 шатдаг.

Тэд бүгд зуух мэт халуун бөгөөд

Шүүгчдээ түймэрддэг.

Бүх хаад нь унасан,

Тэдний хэн нь ч Намайг эс

 дуудна.

Ефраим өөрөө ард түмнүүдтэй

 хутгалдсан.

Ефраим эргүүлээгүй бин болжээ.

Гаднынхан хүч чадлыг нь

 цөлмөх боловч

Тэрээр үүнийг мэддэггүй.

Мөн үсэн дээр нь

 ов тов буурал орсон ч

Тэрээр үүнийг мэддэггүй.

10 Израилийн эсрэг

 бардамнал нь гэрчлэвч

ЭЗЭН Бурхандаа тэд эс эргэв.

Энэ бүгдийн улмаас ч

 Түүнийг эс эрэв.

Харийнхныг түших нь хоосон

 11 Ефраим ухвар мөчид,

Тэнэг тагтаа мэт болжээ.

Тэд Египетийг дуудаж,

Ассири уруу явцгаана.

12 Тэднийг явмагц Би

Тороо дээр нь хаях болно.

Би тэднийг огторгуйн шувууд мэт

 доош буулгана.

Хотол түмэндээ

 тунхагласных нь дагуу

Би тэднийг жанчих болно.

13 Надаас зугтсан тул тэд золгүй еэ!

Тэд Надаас урвасан учир

Сүйрэл тэднийх билээ!

Би тэднийг авармаар байвч

Миний эсрэг тэд худал ярьдаг.

14 Тэд зүрхнээсээ Над уруу

 хашхирсангүй,

Харин орондоо орилно.

Буудай, шинэ дарсны төлөө

 цугларцгааж,

Надаас тэд эргэн холддог.

15 Би сургаж, гарыг нь тэнхрүүлсэн ч

 тэд

Миний эсрэг ёрын мууг сэддэг.

16 Тэд эргэсэн боловч дээш

 ханддаггүй.

Тэд сэвтэй нум мэт болжээ.

Ноёд нь хэлнийхээ догшролоос болж

 илдэнд унана.

Египет газарт тэдний тухай

Доог тохуу их болох болно.