ЭЗЭНий авралын хайр

3 ЭЗЭН дахин надад

—Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, өрөөлд хайрлагдсан садар эмийг хайрла гэв. Иймд тэр эмийг би арван таван шекел мөнгө, нэг омер хагас арвайгаар худалдан авсан. Тэгээд би түүнд

—Чи минийх болж надтай олон хоног байх учиртай. Чи бүү завхайр, өөр эртэй бүү хавьт. Би ч бас чамтай үгүй. Учир нь Израилийн хөвгүүд олон хоногийн турш хаангүй, ноёнгүй, тахилгүй, ариун баганагүй, ефодгүй, гэрийн шүтээнгүй үлдэх болно. Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, Бурхан ЭЗЭНээ болон Давид хаанаа хайх болно. Эцсийн өдрүүдэд тэд ЭЗЭНд, сайн сайханд нь чичирсээр очно.