Израиль, Иудагийн шүүлт айсуй

5 Тахилч нар аа, үүнийг сонс!

Израилийн гэр ээ, анхаарагтун!

Хааны гэр ээ, чих тавигтун!

Учир нь та нар шийтгэгдэнэ.

Та нар Мизпа дахь урхи,

Таборын дээр дэлгэгдсэн тор болж,

2 Шитимд гүн нүх ухсан ч

Би тэднийг бүгдийг нь

 шийтгэх болно.

3 Ефраимыг Би мэднэ

Израиль Надаас нуугдаж эс чадна.

Ефраим аа, чи одоо завхайрсан,

Израиль өөрийгөө бузарласан.

Үйлдэл нь тэднийг

 Бурханыхаа зүг эргэхийг

эс зөвшөөрнө.

Учир нь, садарлагч сүнс

 дотор чинь байна.

Тэд ЭЗЭНийг мэддэггүй.

5 Израилийн бардамнал

Өөрийнхөө эсрэг гэрчилнэ.

Израиль, Ефраим

 хилэнцдээ бүдэрнэ.

Иуда ч тэдэнтэй бүдэрчээ.

6 Тэд ЭЗЭНийг хайхаар

Хонин сүрэг, үхэр сүрэгтэйгээ

 явах боловч олохгүй.

Тэр тэднээс нэгэнт холджээ.

7 Тэд ЭЗЭНд итгэмжгүй хандаж,

Тэд бутач хүүхдүүд төрүүлжээ.

Одоо шинэ сар тэднийг

Газартай нь цөлмөх болно.

8 Гибеад эвэр, Рамад бүрээ үлээ.

Бет-Авенд “Бениамин аа,

 араас чинь” гэж

түгшүүр зарла.

Гэсгээлийн өдөр Ефраим

 эзгүйрнэ.

Израилийн овгууд дээр

 зайлшгүй болох юмыг

Би тунхагласан.

10 Иудагийн ноёд хил хязгаарыг

 хөдөлгөгчид мэт болжээ.

Тэдний дээр Би уур хилэнгээ

 ус мэт цутгана.

11 Ефраим дарлагдан,

 шүүлтэд бяцлагдсан.

Учир нь тэр

 хоосныг шийдэмгий дагажээ.

12 Иймд Би Ефраимд

 хивэн эрвээхэй,

Иудагийн гэрт ялзрал мэт болно.

13 Ефраим өвчнөө,

 Иуда шархаа үзээд,

Ефраим Ассири уруу явж,

Иареб хаан уруу илгээв.

Харин тэр чамайг эдгээж,

Шархыг чинь эмчилж чадахгүй.

14 Учир нь Би Ефраимын хувьд

 арслан мэт,

Иудагийн гэрийн хувьд

 залуу арслан мэт

 байх болно.

Би Өөрөө тасчин урж явна.

Намайг авч явахад

 хэн ч аварч эс чадна.

15 Тэд буруугаа мэдээд, Миний

нүүрийг эрэлхийлэх хүртэл нь

Би явна, байдаг газартаа буцна.

Зовлон шаналал дундаа тэд

Намайг хичээнгүйлэн хайх болно.