Израильд буух хатуу шүүлт

13 Ефраимыг ярихад сүрдэж байв.

Тэр өөрийгөө

 Израильд өргөмжилсөн ч

Баалаар ялд унаж үхсэн.

Одоо ч тэд улам бүр

 нүгэл үйлдэж,

Мөнгөөр цутгамал хөргүүдийг

 өөрсдөдөө хийдэг.

Чадварлаг урласан шүтээнүүд

Дархчуудын гар урлал боловч

Тэд тэдэнд “Тахил өргөж буй хүн

 тугалуудыг үнсэг” гэцгээдэг.

Тэгэхээр тэд өглөөний манан мэт,

Эрт алга болдог шүүдэр адил,

Үтрэмээс үлээгдэн хийсдэг

 будааны хальс шиг

Яндангийн утаа мэт байх юм.

Гэвч Египет газраас

Би та нарын Бурхан ЭЗЭН.

Та нар Надаас өөр

 ямар ч бурхныг мэдэх ёсгүй.

Учир нь Надаас өөр ямар ч аврагч

 байхгүй.

Цөлд, ган гачигтай газарт

Би чамайг мэдэж байсан.

Бэлчээртэй болмогцоо тэд цаджээ.

Цадмагцаа зүрх нь бардам болжээ.

Тиймээс тэд Намайг мартсан.

Тиймээс Би тэдэнд

 арслан мэт болж,

Ирвэс шиг Би замын хажууд

 отох болно.

Бамбаруушнуудаа булаалгасан

 баавгай шиг

Би тэдэнтэй тулгарч,

Зүрхнийх нь үнхэлцгийг ярна.

Тэнд Би эрслэн мэт

 тэднийг залгина.

Зэрлэг араатан тэднийг тасчина.

Израиль аа, чи Миний эсрэг,

Тусламжийнхаа эсрэг байгаа нь

 сүйрэл чинь билээ.

10 Бүх хотод чинь чамайг аврах

Чиний хаан хаана байна вэ?

“Надад хаан болоод ноёдыг өгөөч”

 гэж чиний хэлж байсан

Тэр шүүгчид чинь одоо

 хаана байна вэ?

11 Би уур дотроо чамд хааныг өгч,

Хилэн дотроо түүнийг

 буцаан авсан.

12 Ефраимын хилэнц уягдаж,

Нүгэл нь хадгалагдав.

13 Төрөхийн өвдөлт

 түүний улмаас ирэв

Тэрээр гэвч ухаангүй хүү аж.

Учир нь цаг нь болоход

Умайн амсарт тэр эс ирэв.

14 Би тэднийг Үхэгсдийн орны

 хүчээс золих уу?

Би тэднийг үхлээс аврах уу?

Үхэл ээ, өргөс чинь

 хаана байна вэ?

Үхэгсдийн орон оо,

 хатгуур чинь хаана байна вэ?

Харцнаас минь

 өрөвдөл нууцлагдана.

15 Тэр хулсан дунд

 үржил шимтэй байвч

Дорнын салхи ирж,

ЭЗЭНий салхи

 цөлөөс өгсөж байна.

Ундарга нь ширгэж,

 булаг нь хатах болно.

Бүх л үнэт эдлэлийнх нь

 эрдэнэсийн санг

 тэр дээрэмдэнэ.

16 Самари, Бурханыхаа эсрэг

 тэрсэлсэн учир ялаа үүрнэ.

Тэд илдэнд унаж, балчир

 хүүхдүүд нь хэмх шидүүлж,

Жирэмсэн эмэгтэйчүүд нь

 сийчүүлэх болно.