Мосег Моаб нутагт оршуулав

34 1 Тэгээд Мосе Моабын тал газраас Небо ууланд авирч, Иерихогийн эсрэг талд орших Писгагийн оргилд гарав. ЭЗЭН түүнд бүх газрыг буюу Гилеадаас Дан хүртэл, 2 бүх Нафтали, Ефраим ба Манассегийн газар, баруун далай хүртэлх Иудагийн бүх газар, 3 Негев, далдуу модны хот Иерихогийн хөндий тал газрыг Зоар хүртэл үзүүлжээ. 4 ЭЗЭН, түүнд

—“Би үүнийг үр удамд чинь өгнө” гэж айлдан Абрахам, Исаак, Иаковт Миний тангарагласан газар энэ юм. Би түүнийг өөрийн чинь нүдээр харууллаа. Харин чи тийшээ гатлан очиж болохгүй гэж айлдав. 5 Тэгээд ЭЗЭНий зарц Мосе, ЭЗЭНий айлдсан ёсоор Моабын нутагт үхжээ. 6 Түүнийг Бет-пеорын эсрэг талд орших Моаб нутгийн хөндийд хөдөөлүүлжээ. Харин түүний булшийг өнөөг хүртэл хэн ч мэдэхгүй. 7 Мосе үхэхдээ зуун хорин настай байсан ч нүднийх нь гал буурсангүй, хүч тэнхээ нь ч харьсангүй. 8 Израилийн хөвгүүд Мосегийн хойноос Моабын талд гуч хоног уйлан гашуудацгаажээ. Тэгээд Мосегийн хойноос уйлан гашуудах хугацаа дуусжээ.

 9 Нуны хүү Иошуа дээр Мосе гар тавин томилсон учраас тэр мэргэн ухааны сүнсээр дүүрэн болжээ. Израилийн хөвгүүд ЭЗЭНээс Мосед тушаасан ёсоор Иошуагийн үгийг даган гүйцэлдүүлжээ.

 10 ЭЗЭНтэй нүүр нүүрээрээ учирч, таньж мэдсэн Мосе шиг эш үзүүлэгч түүнээс хойш Израильд гарсангүй. 11 ЭЗЭН, Мосег Фараоны эсрэг, түүний бүх зарц, бүх газар нутгийнх нь эсрэг Египетийн нутагт гүйцэлдүүлсэн бүх тэмдэг гайхамшгуудын төлөө 12 мөн израильчуудын өмнө Мосегийн гүйцэтгэсэн бүх хүчит үйлс, үлэмжийн айдас хүйдсийн төлөө илгээсэн юм.