Израильд өргөсөн Мосегийн ерөөл

33 1 Бурханы хүн Мосе үхэхийнхээ өмнө Израилийн хөвгүүдийг ерөөсөн ерөөл нь энэ болой. 2 Тэр хэлэхдээ

  —ЭЗЭН Синаигаас ирж, тэдний

төлөө Сеир уулаас босож,

Паран уулаас гэрэлтэж,

Түмэн ариун хүний дундаас ирсэн.

Түүний баруун мутарт нь галт

хууль байсан.

3 Үнэхээр Тэр ард түмнүүдийг

хайрладаг,

Бүх ариун хүмүүс нь Таны мутарт

байна.

Тэд Таны хөлд хэвтэн Таны үгийг

хүлээн авна.

4 Мосе бидэнд хуулийг

Иаковын цугларалд өв

залгамжлалыг тушаасан билээ.

5 Ард түмний удирдагчид цугларч,

Израилийн овгууд хамт байх

үед Тэрээр

Иешурунд хаан байжээ.

6 Реубен үхэлгүй амьдарч,

түүний хүмүүс эс цөөрөх

болтугай гэв.

7 Иудагийн тухайд тэр ингэж хэлэв.

  —Өө, ЭЗЭН, Иудагийн дуу

хоолойг сонсооч,

Өөрийнх нь ард түмэнд түүнийг

аваачаач!

Өөрийнхөө төлөө тэр гараараа

тулалдсан,

Өстнөө дарахад нь Та туслах

болтугай!

8 Левийн тухай тэр хэлэв.

  —Таны Туммим, Таны Урим нь

Таны бишрэлт хүнд байх

болтугай!

Та түүнийг Массад туршиж,

Мерибагийн усны дэргэд түүнтэй

маргалдсан билээ.

9 Тэр эцэг эхийнхээ тухай

“Би тэднийг үзээгүй” гэж хэлсэн.

Тэр ах дүүсээ хүлээн

зөвшөөрөөгүй,

Өөрийн хөвгүүдийг ч танихгүй

байсан.

Учир нь тэд Таны үгийг даган

мөрдөж,

Гэрээг тань сахисан болой.

10 Тэд Таны шийдвэрүүдийг Иаковт,

Таны хуулийг Израильд зааж,

Таны өмнө утлага уугиулан

Тахилын ширээн дээр тань

шатаалт тахилыг бүхлээр нь

өргөнө.

11 Өө, ЭЗЭН!

Түүний эд хөрөнгийг ивээж,

гарынх нь үйлсийг хүлээн

аваач!

Түүнийг эсэргүүцэгчид, үзэн

ядагчдын ууцыг нь хугалж,

дахин босож чадахгүй болгооч!

12 Бениамины тухай тэр хэлэв.

—ЭЗЭНд хайрлагдагч нь

Түүний дэргэд

амар тайван суух болтугай!

Тэр түүнийг өдөржин хамгаалж,

түүнийг далныхаа хооронд

суулгана.

13 Иосефын тухай тэр хэлэв.

—Түүний нутгийг ЭЗЭН ерөөж,

Тэнгэрийн үнэт зүйлс, шүүдэр ба

оёоргүй гүнд

хадгалагдах усаар,

14 Нарны ургуулдаг үнэт жимсээр,

Сарны гаргадаг үнэт бүтээлээр,

15 Эртний уулсын хамгийн сайн

зүйлсээр,

Мөнхийн толгодын үнэт зүйлсээр,

16 Газрын үнэт зүйлс хийгээд

түүнийг дүүргэдэг бүхнээр,

Бутан дотор оршиж байсан

Түүний тааллаар

ивээх болтугай!

Тэр ерөөл нь Иосефын толгой дээр,

 Ах дүүсийнхээ дунд

ялгарсан нэгний

Толгойн титэм дээр буух

болтугай!

17 Түүний сүр хүч нь ууган тугал

шиг,

Түүний эвэр нь зэрлэг үхрийн

эвэр шиг бөгөөд

Түүгээрээ ард түмнүүдийг газар

дэлхийн хязгаар хүртэл

түрнэ.

Тэд Ефраимын түмтүүд,

Манассегийн мянгатууд болой. 1

8 Зебулуны тухай тэр хэлэв.

—Зебулун аа!

Чи гарахдаа баярлагтун!

Иссахар аа!

Чи асар дотроо баярлагтун!

19 Тэд ард түмнүүдийг уулын зүг

дуудаж,

Тэндээ зөвт байдлын тахилыг

өргөнө.

Тэд далайн арвин зүйлс,

Элсэнд нуусан эрдэнэсийг сорж

авна.

20 Гадын тухай тэр хэлэв.

—Гадыг агуу том болгогч нь

ерөөлтэй еэ!

Гад эрслэн шиг хэвтэж гар ба

толгойн оройг урна.

21 Тэр өөртөө дээжийг нь харсан.

Тэнд жанжингийн хувь

хадгалагдсан байсан.

Тэр ард түмний тэргүүнүүдтэй

хамт ирж,

ЭЗЭНий зөвт байдал ба

Израильтай тогтоосон

хууль цаазыг гүйцэтгэсэн

билээ.

22 Даны тухай тэр хэлэв.

 —Дан нь Башанаас үсрэн гарч буй

арслангийн гүег болой.

23 Нафталийн тухай тэр хэлэв.

 —Ивээлд цадаж,

ЭЗЭНий ерөөлөөр дүүрсэн

Нафтали аа!

Чи өрнөд хийгээд өмнөдийг

эзэмш!

24 Ашерын тухай тэр хэлэв.

 —Хөвгүүдээс хамгийн ерөөлтэй

нь Ашер!

Тэр ах дүүсийнхээ ивээлийг

хүртэн хөлөө тосонд булхаг!

25 Хаалганы чинь түгжээ хүрэл

төмөр болж,

Амьдрах өдрийн чинь уртад хүч

чадал оршино.

26 Иешуруны Бурхан шиг өөр хэн ч

алга.

Тэрээр чамд туслахаар тэнгэрийг

хөлөглөн унаж,

огторгуйд сүр жавхлангаа

бадраадаг.

27 Мөнхийн Бурхан бол орших газар.

Түүний мөнхийн мутар доор чинь

байна.

Тэрээр чиний дайснуудыг өмнөөс

чинь зайлуулж,

“Устга!” гэж айлдсан.

28 Израиль амар төвшин сууж,

Иаковын булаг нь үр тариа,

шинэ дарсны газарт ганцаархнаа

байна.

Түүний тэнгэр бас шүүдэр

буулгадаг.

29 Израиль аа!

Чи ерөөлтэй еэ!

ЭЗЭНий авралыг хүртсэн чам шиг

ард түмэн хэн юм бэ?

Тэрээр чамд туслах бамбай,

Чиний сүр жавхлант илд юм.

Тиймээс дайснууд чинь чамд

захирагдаж,

Чи мөргөлийн өндөрлөгүүдийг нь

гишгэчнэ гэлээ.