Иудагийн үр удам

4  1 Иудагийн хөвгүүд нь Перез, Хезрон, Карми, Хур, Шобал билээ. 2 Шобалын хүү Реаиа нь Иахатыг төрүүлж, Иахат нь Лахад, Ахумаи хоёрыг төрүүлжээ. Энэ нь зоратчуудын ураг билээ. 3 Етамын хөвгүүд нь Иезреел, Ишма, Идбаш бөгөөд тэдний эгч нь Хаззелелпони байв. 4 Гедорын эцэг нь Пенуел, Хушагийн эцэг нь Езер билээ. Эд Бетлехемийн эцэг Ефратагийн ууган хүү Хурын хөвгүүд юм. 5 Текоагийн эцэг Ашур нь Хела, Наара гэсэн хоёр эхнэртэй байв. 6 Наара түүнд Ахуззам, Хефер, Темени, Хаахаштари нарыг төрүүлж өгчээ. Эд Наарагийн хөвгүүд билээ. 7 Хелагийн хөвгүүд нь Зерет, Изхар, Етнан нар юм. 8 Коз нь Ануб, Зобебаг төрүүлж, Харумын хүү Ахархелын ургийн эцэг болжээ.

 9 Иабез өөрийн ах дүүсээс илүүгээр хүндлэгдсэн бөгөөд ээж нь түүнийг Иабез гэж нэрлэхдээ “Учир нь би түүнийг зовлонтойгоор төрүүлсэн юм” хэмээжээ. 10 Иабез Израилийн Бурханд хандан “Өө, Та үнэхээр намайг ерөөх болтугай! Хил хязгаарыг минь өргөсгөж, Таны мутар надтай хамт байж, Та намайг гай гамшиг, өвчин зовлонгоос хамгаалаач!” гэж хүссэн бөгөөд Бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ.

 11 Шухагийн ах Хелуб Мехирийг төрүүлжээ. Мехир Ештоны эцэг билээ. 12 Ештон нь Бет-рафа, Пасеа болон Ир-нахашийн эцэг Техиннаг төрүүлсэн бөгөөд энэ нь Рекагийн эрчүүд билээ. 13 Кеназын хөвгүүд нь Отниел, Сераиа юм. Отниелын хөвгүүд нь Хатат, Меонотаи нар. 14 Меонотаи Офраг төрүүлж, Сераиа Ге-харашимын эцэг Иоабыг төрүүлсэн бөгөөд тэд дархчууд байсан юм. 15 Иефуннегийн хөвгүүн Калебын хөвгүүд нь Иру, Ела, Наам бөгөөд Елагийн хүү нь Кеназ билээ. 16 Иахаллелелын хөвгүүд нь Зиф, Зифа, Тириа, Асарел нар билээ. 17 Езрагийн хөвгүүд нь Иетер, Меред, Ефер, Иалон нар билээ. Эд Мередийн авсан Фараоны охин Битиагийн хөвгүүд билээ. Тэр Мириам, Шаммаи, Ештемоагийн эцэг Ишба нарыг төрүүлжээ. 18 Түүний иуда эхнэр нь Гедорын эцэг Иаред, Сокогийн эцэг Хебер, Заноагийн эцэг Иекутиел нарыг төрүүлсэн юм. 19 Ходиагийн эхнэр буюу Нахамын эгчийн хөвгүүд нь гарми хүн Кеилагийн эцэг мөн маакат хүн Ештемоа нар байв. 20 Шимоны хөвгүүд нь Амнон, Ринна, Бен-ханан, Тилон билээ. Ишийн хөвгүүд нь Зохет, Бен-зохет билээ.

 21 Иудагийн хүү Шелагийн хөвгүүд нь Лекагийн эцэг Ер, Марешагийн эцэг Лаада, Бет-ашбеа дахь маалинга нэхэгчдийн гэрийн ургийнхан, 22 Моаб, Иашуби-лехемийг захирсан Иоким болон Козебагийн хүмүүс, Иоаш, Сараф нар бөгөөд энэхүү тэмдэглэл нь эртнийх билээ. 23 Эд ваарчид бөгөөд хааны албыг залгуулан хаантай хамт Нетаим, Гедерахад амьдарч байсан юм.

Симеоны үр удам

  24 Симеоны хөвгүүд нь Немуел, Иамин, Иариб, Зера, Шаул нар билээ. 25 Түүний хүү нь Шаллум, түүний хүү нь Мибсам, түүний хүү нь Мишма билээ. 26 Мишмагийн хөвгүүд нь Хаммуел, түүний хүү нь Заккур, түүний хүү Шимеи нар билээ. 27 Шимеи арван зургаан хүүтэй, зургаан охинтой байсан хэдий ч түүний ах дүүс нь тийм ч олон хөвгүүдтэй байсангүй. Тэдний бүх ураг ч Иудагийн хөвгүүд шиг өсөж үржин олширсонгүй. 28 Тэдний суурьшсан газрууд нь Беершеба, Молада, Хазар-шуал, 29 Билха, Езем, Толад, 30 Бетуел, Хорма, Зиклаг, 31 Бет-маркабот, Хазар-сусим, Бет-бири мөн Шаараим юм. Энэ хотууд нь Давидын хаанчлалыг хүртэл тэднийх байв. 32 Тэдний суурингууд нь Етам, Аин, Риммон, Тохен, Ашан гэх таван хот, 33 Баалын чанад дахь дээрх хотуудын эргэн тойрны бүх тосгон юм. Энэ нь тэдний нутагшил бөгөөд тэд өөрийн удмын бичигтэй байв. 34 Бас Мешобаб, Иамлех, Амазиагийн хөвгүүн нь Иоша, 35 Иоел болон Асиелын гуч, Сераиагийн ач, Иошибаин хүү, Иехү нар билээ. 36 Мөн Елиоенаи, Иаакоба, Иешохаиа, Асаиа, Адиел, Иесимиел, Бенаиа, 37 Зиза нар бөгөөд Зиза нь Шифийн хүү, Аллоны ач, Иедаиагийн гуч, Шимрийн дөч, Шемаиагийн тач билээ. 38 Эднийг ургийн удирдагчдын нэрсийнх нь дагуу бичсэн билээ. Тэдний эцгийн бүх гэр ихэд өсөж үржив. 39 Тэд өөрсдийн малд бэлчээр хайн, Гедорын хоолой, бүр хөндийн зүүн тал уруу явцгаав. 40 Тэд уудам сайхан бэлчээр олсон бөгөөд уг газар нь өргөн уудам, аятай тухтай, амар тайван байсан ба өмнө нь тэнд хамчууд амьдарч байсан юм. 41 Нэрс нь тэмдэглэгдсэн энэ хүмүүс Иудагийн хаан Хезекиагийн өдрүүдэд ирсэн бөгөөд тэдний майхнуудыг болон тэнд байсан меуничүүдийг дайрч, хүйс тэмтрэн тэдний нутагт нь энэ өдрийг хүртэл амьдарсаар байгаа юм. Тэнд малд нь бэлчээр байжээ. 42 Тэдний дундаас Симеоны хөвгүүдээс таван зуун хүн Ишийн хөвгүүд болох Пелатиа, Неариа, Рефаиа, Уззиел нарыг өөрсдийн удирдагчид болгон Сеир уул уруу явж, 43 оргож зугтсан амалекийн үлдэгсдийг устгаад, тэндээ энэ өдрийг хүртэл амьдарсан юм.