Давидын удам ба Соломон

3 1 Хебронд Давидад төрсөн хөвгүүдийг тоочвол, ууган хүү нь иезреел эмэгтэй Ахиноамаас төрсөн Амнон, удаах хүү нь кармел эмэгтэй Абигаилаас төрсөн Даниел, 2 гурав дахь хүү нь Гешурын хаан Талмаин охин Маахагаас төрсөн Абсалом, дөрөв дэх хүү нь Хаггитаас төрсөн Адониа, 3 тав дахь хүү нь Абиталаас төрсөн Шефатиа, зургаа дахь хүү нь Давидын эхнэр Еглагаас төрсөн Итреам юм. 4 Энэ зургаа нь Давидыг Хебронд байхад төрсөн хөвгүүд билээ. Давид тэнд долоон жил зургаан сар хаанчилсан агаад Иерусалимд гучин гурван жил хаанчлав. 5 Иерусалимд түүнд төрсөн хөвгүүдийг тоочвоос Шимеа, Шобаб, Натан, Соломон, дөрвүүлээ Аммиелын охин Бат-шуагаас төрсөн байв. 6 Ибхар, Елишама, Елифелет, 7 Нога, Нефег, Иафиа, 8 Елишама, Елиада, Елифелет энэ ес ч 9 мөн бүгдээрээ Давидын хөвгүүд бөгөөд тэдний эгч нь Тамар байв. Үүнд татвар эмсийн хөвгүүд орсонгүй.

 10 Соломоны хүү нь Рехобоам, түүний хүү нь Абиа, түүний хүү нь Аса, түүний хүү нь Иехошафат, 11 түүний хүү нь Иорам, түүний хүү нь Ахазиа, түүний хүү нь Иоаш, 12 түүний хүү нь Амазиа, түүний хүү нь Азариа, түүний хүү нь Иотам, 13 түүний хүү нь Ахаз, түүний хүү нь Хезекиа, түүний хүү нь Манассе, 14 түүний хүү нь Амон, түүний хүү нь Иосиа юм. 15 Иосиагийн хөвгүүдийн ууган нь Иоханан, удаах хүү нь Иехоиаким, гуравдугаар нь Зедекиа, дөрөвдүгээр нь Шаллум билээ. 16 Иехоиакимын хөвгүүд нь Иекониа ба Зедекиа билээ.

 17 Хоригдол Иекониагийн хөвгүүд нь Шеалтиел, 18 Малхирам, Педаиа, Шеназзар, Иекамиа, Хошама, Недабиа нар билээ. 19 Педаиагийн хөвгүүд нь Зеруббабел ба Шимеи, Зеруббабелын хөвгүүд нь Мешуллам, Хананиа нар бөгөөд тэдний эгч нь Шеломит байв. 20 Мөн Хашуба, Охел, Берехиа, Хасадиа, Иушаб-хесед гэсэн таван хөвгүүд байв. 21 Хананиагийн хөвгүүд нь Пелатиа болон Иешаиа мөн түүний хүү Рефаиа, түүний хүү Арнан, түүний хүү Обадиа болон түүний хүү Шеканиа болой. 22 Шеканиагийн хүү нь Шемаиа бөгөөд түүний ач нар нь Хаттуш, Игал, Бариа, Неариа, Шафат нар нийлээд зургуулаа билээ. 23 Неариагийн хөвгүүд нь Елиоенаи, Хизкиа, Азрикам энэ гурав байв. 24 Елиоенаин хөвгүүд нь Ходавиа, Елиашиб, Пелаиа, Аккуб, Иоханан, Делаиа, Анани энэ долоо билээ.