Израилийн хөвгүүд ба Иудагийн үр удам

2 1 Израилийн хөвгүүд нь Реубен, Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун, 2 Дан, Иосеф, Бениамин, Нафтали, Гад, Ашер нар билээ.

 3 Иудагийн хөвгүүд нь Ер, Онан, Шела нар бөгөөд энэ гурвыг нь канаан эмэгтэй Бат-шуа түүнд төрүүлж өгсөн юм. Иудагийн ууган хүү Ер нь ЭЗЭНий мэлмийд хорон муу хүн байсан тул Тэр түүнийг үхүүлжээ. 4 Иудагийн бэр Тамар түүнд Перез, Зера нарыг төрүүлж өгсөн ажээ. Иудагийн хөвгүүд нь бүгд тав байв. 5 Перезийн хөвгүүд нь Хезрон, Хамул нар болой 6 Зерагийн хөвгүүд нь Зимри, Етан, Хеман, Калкол, Дара нар бөгөөд тэд бүгд тавуулаа байв. 7 Кармийн хүү нь Ахар бөгөөд хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэж Израильд лай тарьсан хүн байв. 8 Етаны хүү нь Азариа юм. 9 Хезронд төрсөн хөвгүүд нь Иерахмеел, Рам, Хелубаи нар байв.

 10 Рам Амминадабыг, Амминадаб нь Иудагийн хөвгүүдийн удирдагч болох Нахшоныг төрүүлсэн юм. 11 Нахшон Салмоныг, Салмон Боазыг, 12 Боаз Обедыг, Обед Иессийг төрүүлжээ. 13 Иессийн ууган хүү нь Елиаб, удаах хүү нь Абинадаб, гуравдугаар нь Шимеа, 14 дөрөвдүгээр хүү нь Нетанел, тавдугаар нь Раддаи, 15 зургадугаар хүү нь Озем, долдугаар хүү нь Давид юм. 16 Тэдний эгч нарыг Зеруиа ба Абигаил гэдэг байв. Зеруиа нь Абишаи, Иоаб, Асахел хэмээх гурван хөвгүүнтэй билээ. 17 Абигаил нь Амасаг төрүүлжээ. Амасагийн эцэг нь ишмаел хүн Иетер билээ.

 18 Хезроны хүү Калеб өөрийн эхнэр Азуба болон Иериотаар хөвгүүдтэй болсон юм. Тэр эмэгтэйн хөвгүүд нь Иешер, Шобаб, Ардон нар байв. 19 Азуба үхэхэд Калеб бас Ефраттай гэрлэж, тэр түүнд Хурыг төрүүлж өгсөн. 20 Хур Урийн, Ури нь Безалелын эцэг болсон ажээ.

 21 Түүний дараа Хезрон жаран насандаа Гилеадын эцэг Махирын охин дээр ирээд, түүнийг авчээ. Тэр түүнд Сегубыг төрүүлж өгөв. 22 Сегуб Иаирыг төрүүлж, Иаир нь Гилеад нутгийн хорин гурван хотыг эзэмшив. 23 Гэвч Гешур, Арам нь Кенат болон тэндхийн жаран хот суурин ба Иаирын хотуудыг тэднээс булаан авсан юм. Эд бүгд Гилеадын эцэг Махирын хөвгүүд билээ. 24 Хезрон Калеб-ефратад үхсэний дараа түүний эхнэр Абиа түүнд Текоагийн эцэг Ашурыг төрүүлж өгсөн юм.

 25 Хезроны ууган хүү Иерахмеелийн хөвгүүдийн ууган хүү нь Рам, удаах нь Буна, Орен, Озем, Ахиа нар билээ. 26 Иерахмеелд Атара хэмээх бас өөр нэг эхнэр байсан нь Онамын эх билээ. 27 Иерахмеелийн ууган хүү Рамын хөвгүүд нь Мааз, Иамин, Екер юм. 28 Онамын хөвгүүд нь Шаммаи, Иада бөгөөд Шаммаин хөвгүүд нь Надаб, Абишур нар билээ. 29 Абишурын эхнэрийн нэр нь Абихаил. Тэр түүнд Ахбан, Молид нарыг төрүүлж өгөв. 30 Надабын хөвгүүд нь Селед, Аппаим билээ. Селед хөвгүүдгүй өөд болов. 31 Аппаимын хүү нь Иши, Ишийн хүү нь Шешан, Шешаны хүү нь Ахлаи ажээ. 32 Шаммаин дүү Иадагийн хөвгүүд нь Иетер, Ионатан нар юм. Иетер нь хөвгүүдгүй насан эцэслэжээ. 33 Ионатаны хөвгүүд нь Пелет, Заза билээ. Эд Иерахмеелийн хөвгүүд билээ. 34 Шешан хөвгүүдгүй харин зөвхөн охидтой байв. Шешанд Иарха гэдэг Египет боол байв. 35 Шешан охиноо өөрийн боол Иархад өгсөн бөгөөд тэр түүнд Аттаиг төрүүлжээ. 36 Аттаи Натаныг, Натан нь Забадыг, 37 Забад нь Ефлалыг, Ефлал нь Обедыг тус тус төрүүлэв. 38 Обед нь Иехүг, Иехү нь Азариаг, 39 Азариа нь Хелезийг, Хелез нь Елеасаг төрүүлэв. 40 Елеаса нь Сисмаиг, Сисмаи нь Шаллумыг, 41 Шаллум Иекамиаг, Иекамиа нь Елишамаг төрүүлэв.

 42 Иерахмеелийн дүү Калебын хөвгүүдийн ууган нь Меша бөгөөд тэр Зифийн эцэг юм. Түүний хүү Мареша нь Хеброны эцэг билээ. 43 Хеброны хөвгүүд нь Кора, Таппуа, Рекем, Шема юм. 44 Шема нь Иеркоамын эцэг Рахамыг төрүүлж, Рекем нь Шаммаиг төрүүлжээ. 45 Шаммаин хүү нь Маон, Маон нь Бет-зурын эцэг билээ. 46 Калебын татвар эм Ефа нь Харан, Моза, Газезыг төрүүлжээ. Харан нь Газезын эцэг болов. 47 Иахдайн хөвгүүд нь Регем, Иотам, Гешан, Пелет, Ефа, Шааф нар юм. 48 Калебын татвар эм Маака нь Шебер, Тирхана нарыг төрүүлжээ. 49 Тэр мөн Мадманнагийн эцэг Шаафыг бас Махбена, Гибеа нарын эцэг Шеваг төрүүлжээ. Калебын охиныг Ахса гэдэг байв. 50 Эд Калебын хөвгүүд байсан юм.

  Ефратагийн ууган хүү Хурын хөвгүүд нь Кириат- иеаримын эцэг Шобал, 51 Бетлехемийн эцэг Салма, Бет-гадерын эцэг Хареф нар билээ. 52 Кириат-иеаримын эцэг Шобалын хөвгүүд нь Харое, Хази манахатчуудын хагас бөгөөд 53 Кириат-иеаримын ургууд болох итри, пут, шумат, мишраичууд билээ. Эдгээрээс зоратчууд, ештоалчууд бий болсон юм. 54 Салмагийн хөвгүүд нь Бетлехем, нетофатчууд, Атрот-бет-иоаб, хази манахатчуудын хагас болох зоричууд байв. 55 Иабезэд амьдарч байсан, тэмдэглэгдсэн өрхүүд нь тиратчууд, шимеатчууд, сукатчууд бөгөөд эдгээр нь Рехабын гэрийнхний эцэг болох Хамматаас гарсан кенчүүд билээ.