ЭЗЭНий өргөөний хөгжимчид

25 1 Давид болон цэргийн жанжингууд нь ятга, босоо ятга, цан тоглон эш үзүүлэх үйлчлэлд зориулан Асаф, Хеман, Иедутуны хөвгүүдээс тусгаарлан авчээ. Энэ үйлчлэлд орсон хүмүүсийн тоо нь дараах болой. 2 Асафын хөвгүүдээс Асафын хөвгүүд болох Заккур, Иосеф, Нетаниа, Ашарела нар бөгөөд хааны заавраар эш үзүүлдэг Асафын удирдлага дор байв. 3 Иедутунаас, Иедутуны хөвгүүд болох Гедалиа, Зери, Иешаиа, Шимеи, Хашабиа, Маттитиа нар зургуулаа болой. ЭЗЭНд талархаж магтахаар ятга дарж эш үзүүлдэг эцэг Иедутунаараа тэд удирдуулдаг байв. 4 Хеманаас, Хеманы хөвгүүд болох Буккиа, Маттаниа, Уззиел, Шебуел, Иеримот, Хананиа, Ханани, Елиатан, Гиддалти, Ромамти-езер, Иошбекаша, Маллоти, Хотир, Махазиот нар болой. 5 Хааны нэр алдрыг өргөмжлөхөөр Бурханы үгээр хааны үзмэрч болох Хеманы хөвгүүд эд бүгд юм. Бурхан, Хеманд арван дөрвөн хүү, гурван охин өгөв. 6 Эд бүгд Асаф, Иедутун, Хеман нарт өгөх хааны заавар ёсоор эцгүүдийнхээ удирдлага дор Бурханы өргөөний үйлчлэлд зориулан цан, босоо ятга, ятган дээр ЭЗЭНий өргөөнд дуу дуулдаг байв. 7 Тэд ба тэдний ах дүүс буюу ЭЗЭНд дуулахаар бэлтгэгдсэн, чадварлаг бүгдийн тоо хоёр зуун наян найм байв.

 8 Тэд их бага, багш сурагч гэлгүй бүгд үүргийнхээ төлөө шавга хаяв. 9 Анхны шавга нь Асафаар Иосефт, хоёрдугаарх нь Гедалиа болон түүний ах дүүс ба хөвгүүдэд буув. Тэд арван хоёулаа байв. 10 Гуравдугаарх нь Заккурт бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс арван хоёул байлаа. 11 Дөрөвдүгээрх нь Изрид бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 12 Тавдугаарх нь Нетаниад бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 13 Зургадугаарх нь Буккиад бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 14 Долдугаарх нь Иешарелад бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 15 Наймдугаарх нь Иешаиад бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 16 Есдүгээрх нь Маттаниад бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 17 Аравдугаарх нь Шимеид бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 18 Арван нэгдүгээрх нь Азарелд бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 19 Арван хоёрдугаарх нь Хашабиад бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 20 Арван гуравдугаарх нь Шубаелд бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 21 Арван дөрөвдүгээрх нь Маттитиад бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 22 Арван тавдугаарх нь Иеремотод бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 23 Арван зургадугаарх нь Хананиад бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 24 Арван долдугаарх нь Иошбекашад бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 25 Арван наймдугаарх нь Хананид бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 26 Арван есдүгээрх нь Маллотид бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 27 Хорьдугаарх нь Елиатанд бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 28 Хорин нэгдүгээрх нь Хотирт бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 29 Хорин хоёрдугаарх нь Гиддалтид бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 30 Хорин гуравдугаарх нь Махазиотод бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 31 Хорин дөрөвдүгээрх нь Ромамти-езерт бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа болой.