Удирдагчдын өргөл

7 1 Мосе асрыг босгож дуусаад, түүнийг тослон, түүнийг ариусгаж мөн бүх хэрэгсэл, тахилын ширээ болон бүх сав суулгыг нь бас тосолж, ариусгасан тэр өдөр 2 Израилийн удирдагчид, эцгүүдийн бүлийн тэргүүнүүд тахил өргөв. (Тэд овгийн удирдагчид байсан бөгөөд тоолуулсан хүмүүсийг тэргүүлж байлаа). 3 Тэд өөрсдийн тахилыг буюу хоёр удирдагчийн дунд нэг хөсөг тэрэг, хүн тусбүрд нэг үхэр, нийтдээ зургаан хөсөг тэрэг, арван хоёр үхэр зэргийг ЭЗЭНий өмнө авчирч, асарт дөхүүлэв. 4 Тэгтэл ЭЗЭН, Мосетэй ярин

5 Уулзалтын майхны үйлчлэлд хэрэглэхийн тулд тэднээс үүнийг хүлээн ав. Тэдгээрийг чи левичүүдэд, үйлчлэлийнх нь дагуу хүн бүрд өгөгтүн гэж айлдлаа. 6 Мосе тэрэг болон үхрүүдийг авч, левичүүдэд өгөв. 7 Гершоны хөвгүүдэд үйлчлэлийнх нь дагуу тэрээр хоёр тэрэг, дөрвөн үхрийг өгсөн бөгөөд 8 Мерарийн хөвгүүдэд үйлчлэлийнх нь дагуу дөрвөн тэрэг, найман үхрийг өгчээ. Тэд тахилч Аароны хүү Итамарын удирдлага дор байлаа. 9 Харин Кохатын хөвгүүдийн үйлчлэл нь мөрөн дээрээ ариун зүйлсийг үүрч явах үйлчлэл тул тэр тэдэнд юу ч өгсөнгүй.

   10 Тахилын ширээг тосолсон өдөр удирдагчид үүнд зориулалтаа авчрав. Тийнхүү удирдагчид тахилын ширээний өмнө өргөлүүдээ барилаа. 11 ЭЗЭН, Мосед

 —Тахилын ширээний зориулалтад өдөр бүр нэг нэг удирдагч өргөлөө авчраг гэв.

  12 Анхны өдөр өргөлөө авчирсан нэгэн нь Иуда овгийн Амминадабын хүү Нахшон байв. 13 Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 14 Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 15 шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, 16 нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 17 эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Амминадабын хүү Нахшоны өргөл энэ юм.

  18 Хоёр дахь өдөр нь Иссахарын удирдагч Зуарын хүү Нетанел өргөв. 19 Өргөсөн өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 20 Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 21 шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, 22 нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 23 эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Зуарын хүү Нетанелын өргөл энэ юм.

24 Гурав дахь өдөр нь Зебулуны хөвгүүдийн удирдагч Хелоны хүү Елиаб байв. 25 Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 26 Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 27 шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, 28 нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 29 эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Хелоны хүү Елиабын өргөл энэ юм.

 30 Дөрөв дэх өдөр нь Реубений хөвгүүдийн удирдагч, Шедеурын хүү Елизур байв. 31 Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 32 Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 33 шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, 34 нүглийн тахилд ямаан сүргийн нэг ухна, 35 эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Шедеурын хүү Елизурын өргөл энэ юм.

  36 Тав дахь өдөр нь Симеоны хөвгүүдийн удирдагч, Зуришаддаин хүү Шелумиел байв. 37 Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 38 Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 39 шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, 40 нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 41 эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Зуришаддаин хүү Шелумиелийн өргөл энэ юм.

42 Зургаа дахь өдөр нь Гадын хөвгүүдийн удирдагч, Деуелийн хүү Елиасаф байв. 43 Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 44 Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 45 шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, 46 нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 47 эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Деуелийн хүү Елиасафын өргөл энэ юм.

  48Долоо дахь өдөр нь Ефраимын хөвгүүдийн удирдагч, Аммихудын хүү Елишама байв. 49 Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 50 Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 51 шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, 52 нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 53 эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Аммихудын хүү Елишамагийн өргөл энэ юм.

   54 Найм дахь өдөр нь Манассегийн хөвгүүдийн удирдагч, Педахзурын хүү Гамалиел байв. 55 Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 56 Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 57 шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, 58 нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 59 эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Педахзурын хүү Гамалиелын өргөл энэ юм.

  60 Ес дэх өдөр нь Бениамины хөвгүүдийн удирдагч, Гидеоны хүү Абидан байв. 61 Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 62 Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 63 шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, 64 нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 65 эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Гидеоны хүү Абиданы өргөл энэ юм.

   66 Арав дахь өдөр нь Даны хөвгүүдийн удирдагч, Аммишаддаин хүү Ахиезер байжээ. 67 Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 68 Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 69 шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хонь, нэг эр хурга, 70 нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 71 эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Аммишаддаин хүү Ахиезерийн өргөл энэ юм.

72 Арван нэг дэх өдөр нь Ашерын хөвгүүдийн удирдагч, Охраны хүү Пагиел болой. 73 Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 74 Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 75 шатаалт тахилд нэг үхэр, нэг хонь, нэг эр хурга, 76 нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 77 эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Охраны хүү Пагиелын өргөл энэ юм.

78 Арван хоёр дахь өдөр нь Нафталийн хөвгүүдийн удирдагч, Енаны хүү Ахира байв. 79 Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 80 Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 81 шатаалт тахилд нэг үхэр, нэг хонь, нэг эр хурга, 82 нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 83  эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Енаны хүү Ахирагийн өргөл энэ юм.

   84 Энэ нь тахилын ширээг тосолсон өдөр Израилийн удирдагчдаас үүнд өргөсөн зориулалт байлаа. Үүнд: арван хоёр мөнгөн таваг, арван хоёр мөнгөн аяга, арван хоёр алтан бойпор, 85 мөнгөн таваг бүр нэг зуун гучин шекел бөгөөд аяга бүр далан шекел байв. Бүх мөнгөн хэрэгсэл нь ариун газрын шекелээр хоёр мянга дөрвөн зуу байлаа. 86 Утлагат тахилаар дүүрэн, арван хоёр алтан бойпор ариун газрын шекелээр тусбүр арван шекел бөгөөд бойпруудын бүх алт нь зуун хорин шекел байлаа. 87 Шатаалт тахилд зориулсан бүх үхэр нь арван хоёр бух, арван хоёр хуц, арван хоёр эр хурга идээн өргөлүүдийнхээ хамт мөн нүглийн тахилд арван хоёр ухна, 88 эвийн тахилын нядлах тахилд зориулсан бүх үхэр нь хорин дөрвөн бух бөгөөд жаран хуц, жаран ухна, жаран эр хурга байлаа. Энэ нь тахилын ширээг тосолсны дараа үүнд өргөсөн зориулалт байв.

89 Мосе Түүнтэй ярихаар уулзалтын майханд ороход гэрчлэлийн авдар дээр байсан хэлтрүүлгийн таг дээгүүрээс, хоёр херубын дундаас өөртэй нь ярих дууг тэр сонсов. Тийнхүү Тэр түүнтэй ярилаа.