Деборагийн дуу

5 1 Тэр өдөр Дебора болон Абиноамын хөвгүүн Барак
нар ийнхүү дуулав.
2 —Израильд тэргүүнүүдийг

тэргүүлүүлж, ардуудыг
нь зүтгүүлсэн ЭЗЭНийг магтъя.
3 Хаад аа, сонсогтун.
Ноёд оо, чих тавигтун.
Би ЭЗЭНд дуулна.
Би, Израилийн Бурхан ЭЗЭНд

магтаалын дууг өргөнө.
4 ЭЗЭН Таныг Сеирээс гарахад,
Таныг Едомын талаас жагсан

хөдлөхөд
дэлхий доргин, тэнгэр дусалж,

үүлс усаа дусаав.
5 Синаин Нэгэний өмнө, ЭЗЭНий

 өмнө

Израилийн Бурханы өмнө,

ЭЗЭНий өмнө уулс чичрэв.
6 Анатын хөвгүүн Шамгарын

өдрүүдэд,
Иаелын өдрүүдэд ч их замууд

балран орхигдож,
Бэдрэгчид муруйлдсан замаар

явдаг байв.
7 Израилийн эх өндийж, Дебора

намайг босох хүртэл
Израильд тосгодын амьдрал ч

орхигдсон байв.
8 Тэд шинэ бурхдыг сонгоход үүд

хаалганд нь дайн нүүрлэв.

Израилийн дөчин мянгын дунд

бамбай, жад харагдсан гэж үү?
9 Миний зүрх Израилийн

жанжингууд болон
Ардуудын дундаас сайн дураараа

зүтгэгчдийнх.
ЭЗЭНд талархъя.
10 Цагаан илжиг унагчид,
хивсэн дээр суугчид,
замаар явагчид аа хэлцгээгээч.
11 ЭЗЭНий зөв үйлс усалгааны

газарт ч эгшиглэнэ.
Израиль дахь тариачдад хийсэн

нь дурсагдана.
ЭЗЭНий ард түмэн хотын

хаалганд хүрч очив.
12 Сэртүгэй, сэртүгэй, Дебора.
Сэртүгэй, сэртүгэй, дуугаа

дуулагтун.
Босогтун, Барак аа,

 Олзлогдогсдоо олзлон явагтун,

Абиноамын хөвгүүн ээ.
13 Тэгээд амьд үлдэгсэд нь

дээдсүүдийн мэдэлд бууж
ирэв.
ЭЗЭНий ард түмэн Түүнд

дайчид мэт бууж ирэв.
14 Бениамин аа, чиний ард

түмний дунд чамайг дагаж,

Ефраимаас амалек гаралтай

хүмүүс бууж ирэв.
Махираас жанжингууд,

Зебулунаас бичээчийн таяг
атгагчид бууж ирэв.
15 Иссахарын вангууд Деборатай

хамт,
Баракт үнэнч Иссахар ч бас

тэр хөндий уруу
хөлөөрөө харайлгав.

Реубений хэсгүүд дотор

зүрх сэтгэлийн агуу их эрэл
байв.
16 Юунд чи хонины хотонд сууж,
хонин сүрэг майлалдахыг сонсоно

вэ?

Реубений овгийн дунд зүрх

сэтгэлийн агуу их эрэл байв.
17 Гилеад Иорданы нөгөө талд

хоцров.
Дан харийн хөлөг онгоцон дээр

юунд үйлчилнэ вэ?
Ашер далайн эрэгт сууж,
зогсоолын дэргэд

хэвийн амьдарч байхад
18 Зебулун болон нафтали хүмүүс

харин амь өрсөн тэмцэж,
Тал газрын толгодод үхтэл дайтав.
19 Хаад ирэн тулалдав.
Дараа нь Канааны хаад

Мегиддогийн усны дэргэдэх
Таанахад тулалдсан боловч

мөнгөн олз омог авчирсангүй.
20 Тэнгэрээс одод тулалдан,
өөрсдийн тойрог замуудаасаа тэд

Сисератай тулалдав.
21 Кишон гол, өнө эртний гол, Кишон

гол тэднийг урсган авав.
Миний сүнс ээ, хүчтэй давшигтун.
22 Эрмэг хүлэг давхин давхиснаар

эдний туурай тачигнав.
23 Мерозыг хараагтун гэж ЭЗЭНий

тэнгэрэлч хэлэв.
Хараагтун, тийм ээ, түүний

оршин суугчдыг хараагтун.
Тэд ЭЗЭНд туслахаар ирсэнгүй,
Хүчтэний эсрэг зогсоход ЭЗЭНд

туслахаар ирсэнгүй.
24 Кен хүн Хеберийн эхнэр Иаел нь

эмэгтэйчүүд дотроос хамгийн

ерөөлтэй.
Майхан дахь эмэгтэйчүүд дотроос

тэр хамгийн ерөөлтэй.
25 Сисераг ус гуйхад Иаел сүү өгч,
үнэт хулаар түүнд цөцгий өгчээ.
26 Тэр майхны гадас уруу нэг гараа,
харин баруун гараа дархны алх

уруу сунгалаа.
Тэгээд тэр Сисераг цохин, толгойг

нь хагалж,

чамархайд нь гадас зоож оруулав.
27 Иаелын хөлийн хооронд мөнөөх

нь атиран унаж,
хэвтэв.
Түүний хөлийн хооронд тэр

атиран унав.
Атирсан газартаа тэр хэвтээгээрээ

үхэв.
28 Сисерагийн эх цонхоор харан,
торон цонхны цаанаас уйлан

гашуудав.
“Түүний тэрэг ирэлгүй юунд удна

вэ?
Тэрэгний нь түчигнээн

сонсогдохгүй юунд
алгуурлана вэ?” гэж асууна.
29 Ухаалаг гүнж нар нь хариу түүнд

барив.
Өөрөө өөртөө тэр ч бас хариулж

байна.
30 “Тэд дайнаас олз олоод,
түүнийгээ хувааж байгаа биш үү?
Хүн бүрд нэг хоёр шивэгчнийг,

бас Сисерад өнгө өнгийн

хувцсан олз,
олон өнгийн хатгамалт хувцсан

олз

бас миний хүзүүнд хоёр өнгийн

алчуур олж байгаа
бус уу?”
31 ЭЗЭН Та, Өөрийн бүх дайснаа

ийнхүү устгаач.
Харин Түүнийг хайрлагчид нь

мандаж байгаа сүрлэг нар мэт байг.
Ингээд энэ газар нутаг дөчин жилийн турш амар жимэр байлаа.