5 Учир нь хүмүүсийн өмнөөс Бурханы юмсад харилцахаар хүмүүсийн дундаас сонгогдсон тэргүүн тахилч бүр бэлэг болоод тахилыг нүглээс болж өргөхийн төлөө Бурханд томилогддог. Тэр өөрөө ч мөхөсдөлөөр хүрээлэгдсэн учраас үл мэдэгчийг болон төөрөлдөгчийг өршөөх чадвартай байв. Энэхүү шалтгааны учир тэр хүн нүглийн тахилыг хүмүүсийн ба түүнчлэн өөрийнхөө төлөө өргөх ёстой ажээ. Хэн ч өөртөө энэ хүндлэлийг авахгүй, харин Аароны адил, Бурханаар дуудагдсан нь авна. Христ Тэргүүн Тахилч болон Өөрийгөө үүнчлэн алдаршуулаагүй ч Түүнд

“Чи бол Миний Хүү

Өнөөдөр Би Чамайг төрүүлэв”

гээд, бас өөр газар

“Мелхизедекийн хэргэмийн

 дагуу

Чи мөнхийн тахилч юм”

гэж Айлдагч нь алдаршуулсан юм. Тэрээр махбодынхоо өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал ба гуйлтаа өргөсөн. Тэр эмээдэг байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ. Тэрээр Хүү нь байсан хэр нь зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан. Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүхэнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд 10 Бурханаар Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилчаар өргөмжлөгдөв.

Төлөвшилд хүрээгүй

талаарх сануулга

 11 Энэ талаар ярих зүйл бидэнд их байна. Харин та нар хатуу чихтэй болсон тул тайлбарлахад бэрх байна. 12 Учир нь энэ цагт та нар багш байх ёстой байтал харин Бурханы илэрхийллийн язгуур юмсыг та нарт дахиад заах хэн нэг нь та нарт хэрэгтэй болж. Та нарт бор хоол бус, харин сүү хэрэгтэй болсон байна. 13 Сүүгээр амьдрагч бүр нь зөвт байдлын үгэнд гаршаагүй байдаг. Яагаад гэвэл тэр балчир ажээ. 14 Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Учир нь тэдний сэрэхүй сайн мууг ялгахад дасгалжсан байдаг.