Эргэж ирэгсэд

(Нех 7:4–73)

2 1 Эдгээр нь Вавилон уруу Вавилоны хаан Небухаднезарын олзлон авч одсон цөлөгдөгсдөөс буцаж ирсэн уг аймгийн хүмүүс юм. Тэд Иерусалим, Иуда уруу, өөр өөрийн хотод буцаж ирсэн билээ. 2 Зеруббабел, Иешуа, Нехемиа, Сераиа, Реелаиа, Мордехаи, Билшан, Миспар, Бигваи, Рехум, Баана нартай хамт эдгээр нь ирцгээсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо нь 3 Парошийн хөвгүүд хоёр мянга нэг зуун далан хоёр, 4 Шефатиагийн хөвгүүд гурван зуун далан хоёр, 5 Арагийн хөвгүүд долоон зуун далан тав, 6 Иешуа ба Иоабын хөвгүүдийн Пахат-моабын хөвгүүд хоёр мянга найман зуун арван хоёр, 7 Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв, 8 Заттугийн хөвгүүд есөн зуун дөчин тав, 9 Заккаин хөвгүүд долоон зуун жар, 10 Банийн хөвгүүд зургаан зуун дөчин хоёр, 11 Бебаин хөвгүүд зургаан зуун хорин гурав, 12 Азгадын хөвгүүд мянга хоёр зуун хорин хоёр, 13  Адоникамын хөвгүүд зургаан зуун жаран зургаа, 14 Бигваин хөвгүүд хоёр мянга тавин зургаа, 15 Адины хөвгүүд дөрвөн зуун тавин дөрөв, 16 Хезекиагийн Атерын хөвгүүд ерэн найм, 17 Безаин хөвгүүд гурван зуун хорин гурав, 18 Иорагийн хөвгүүд зуун арван хоёр, 19 Хашумын хөвгүүд хоёр зуун хорин гурав, 20 Гиббарын хөвгүүд ерэн тав, 21 Бетлехемийн эрчүүд зуун хорин гурав, 22 Нетофагийн эрчүүд тавин зургаа, 23 Анатотын эрчүүд зуун хорин найм, 24 Азмаветын хөвгүүд дөчин хоёр, 25 Кириат-арим, Хефира болон Бееротын хөвгүүд долоон зуун дөчин гурав, 26 Рама ба Гебагийн хөвгүүд зургаан зуун хорин нэг, 27 Михмасын эрчүүд зуун хорин хоёр, 28 Бетел ба Аин эрчүүд хоёр зуун хорин гурав, 29 Небогийн хөвгүүд тавин хоёр, 30 Магбишийн хөвгүүд зуун тавин зургаа, 31 өөр Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв, 32 Харимын хөвгүүд гурван зуун хорь, 33 Лод, Хадид ба Оногийн хөвгүүд долоон зуун хорин тав, 34 Иерихогийн эрчүүд гурван зуун дөчин тав, 35 Сенаагийн хөвгүүд гурван мянга зургаан зуун гуч. 36 Тахилч нар нь Иешуагийн гэрийн, Иедаиагийн хөвгүүд есөн зуун далан гурав, 37 Иммерийн хөвгүүд мянга тавин хоёр, 38 Пашхурын хөвгүүд мянга хоёр зуун дөчин долоо, 39 Харимын хөвгүүд мянга арван долоо.

 40 Левичүүд нь Ходавиагийн хөвгүүдээс, Иешуа ба Кадмиелын хөвгүүд далан дөрөв байв. 41 Дуучид нь Асафын хөвгүүд зуун хорин найм. 42 Хаалгачдын хөвгүүд нь Шаллумын хөвгүүд, Атерын хөвгүүд, Талмоны хөвгүүд, Аккубын хөвгүүд, Хатитагийн хөвгүүд, Шобаин хөвгүүд, бүгд зуун гучин ес. 43 Сүмийн үйлчлэгчид нь Зихагийн хөвгүүд, Хасуфагийн хөвгүүд, Таббаотын хөвгүүд, 44 Керосын хөвгүүд, Сиахагийн хөвгүүд, Падоны хөвгүүд, 45 Лебанагийн хөвгүүд, Хагабагийн хөвгүүд, Аккубын хөвгүүд, 46 Хагабын хөвгүүд, Шалмаин хөвгүүд, Хананы хөвгүүд, 47 Гидделийн хөвгүүд, Гахарын хөвгүүд, Реаиагийн хөвгүүд, 48 Резиний хөвгүүд, Некодагийн хөвгүүд, Газзамын хөвгүүд, 49 Уззагийн хөвгүүд, Пасеагийн хөвгүүд, Бесаин хөвгүүд, 50 Аснагийн хөвгүүд, Меунимийн хөвгүүд, Нефисимийн хөвгүүд, 51 Бакбукийн хөвгүүд, Хакуфагийн хөвгүүд, Хархурын хөвгүүд, 52 Базлутын хөвгүүд, Мехидагийн хөвгүүд, Харшагийн хөвгүүд, 53 Баркосын хөвгүүд, Сисерагийн хөвгүүд, Темагийн хөвгүүд, 54 Незиагийн хөвгүүд, Хатифагийн хөвгүүд юм.

 55 Соломоны зарц нарын хөвгүүд нь Сотаин хөвгүүд, Хассоферетын хөвгүүд, Перудагийн хөвгүүд, 56 Иаалагийн хөвгүүд, Дарконы хөвгүүд, Гидделийн хөвгүүд, 57 Шефатиагийн хөвгүүд, Хаттилын хөвгүүд, Похерет-хаззебаимын хөвгүүд, Амигийн хөвгүүд юм. 58 Сүмийн бүх үйлчлэгч ба Соломоны зарц нарын хөвгүүд нь гурван зуун ерэн хоёр байв. 59 Тел-мела, Тел-харша, Херуб, Аддан болон Иммерээс ирсэн дараах хүмүүс нь Израилийнх мөн эсэхээ, угсаа удамшил, эцгүүдийнхээ бүлийн тухай баталгаагаа гаргаж чадаагүй бөгөөд тэд нь 60 Делаиагийн хөвгүүд, Тобиа мөн Некодагийн хөвгүүд зургаан зуун тавин хоёр.

 61 Тахилч нарын хөвгүүдээс Хабаиагийн хөвгүүд, Хаккозын хөвгүүд мөн гилеад хүн Барзиллаин охидоос эхнэр авч тэдний нэрээр нэрлэгдэх болсон Барзиллаин хөвгүүд юм. 62 Тэд өөрсдийгөө удмын бичигт тэмдэглэгдсэнийг хайсан ч олоогүй тул тэд бузар гэж тооцогдон, тахилчийн албанаас хасагдав. 63 Тэгээд Урим ба Туммимаас зөвлөн асуудаг тахилч гарахаас нааш тэд ариунаас ариун зүйлсээс идэж болохгүйг нь захирагч тэдэнд хэлэв.

 64 Бүх чуулганд нийтдээ дөчин хоёр мянга гурван зуун жаран хүн байжээ. 65 Тэдний зарц шивэгчингүүдээс гадна тэд долоон мянга гурван зуун гучин долуул байв. Мөн тэдэнд хоёр зуун эрэгтэй, эмэгтэй дуучид байв. 66 Тэдний адуу долоон зуун гучин зургаа, луус хоёр зуун дөчин тав, 67 тэмээ дөрвөн зуун гучин тав, илжиг зургаан мянга долоон зуун хорь байв. 68 Тэднийг Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд ирцгээхэд, зарим эцгүүдийн бүлийн тэргүүнүүд Бурханы өргөөнд зориулан түүнийг суурин дээр нь сэргээхийн тулд сайн дураараа өргөцгөөв. 69 Тэд өөр өөрсдийн хэр хэмжээгээрээ ажлын санд жаран нэгэн мянган алтан драхма, таван мянган мөнгөн маанэ, тахилчийн зуун хувцас өгөв. 70 Тэгээд тахилч нар болон левичүүд, мөн Иерусалим болон ойр орчимд нь амьдардаг зарим ардууд, дуучид, хаалгачид болон сүмийн үйлчлэгчид өөр өөрсдийн хотдоо мөн бүх Израиль ч бас өөрсдийн хотуудад амьдарцгаав.