10 1 Хаан Ахашверош эх газар болон далайн арлуудад ч алба гувчуур ногдуулав. 2 Түүний эрх мэдэл, хүч чадлын бүх үйлс мөн Мордехаид хаанаас дэвшүүлж хүртээсэн алдар гавьяаны бүрэн илтгэл, энэ бүхэн нь Перс болон Медийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 3 Иудей хүн Мордехаи нь Ахашверош хааны удаах хүн байсан агаад иудейчүүдийн дунд онцгой нэр төртэйгөөс гадна ах дүүсийнхээ тааллыг олсон, ард түмнийхээ сайн сайхныг эрэлхийлсэн, бүх л үндэс угсааныхаа амар тайвны төлөө дуугардаг хүн байлаа.