Эсэн бусыг ажихад

 10 Үхсэн ялаа тансаг үнэрт тосыг өмхийрүүлдгийн адил өчүүхэн тэнэглэл л мэргэн ухаан, алдар хүндийг давамгайлдаг. Ухаант хүний зүрх баруун тийш нь хөтөлдөг бол мунхгийн зүрх зүүн тийш нь дагуулдаг. Мунхаг нэгэн замаар явахдаа хүртэл мэдрэмжгүй байх агаад мунхаглалаа хүн бүрд ярина. Захирагч чинь чамд хилэгнэх аваас байр сууриа бүү орхи. Учир нь тайван байдал ноцтой гэмийг ч зайлуулдаг.

 Эрх мэдэлтнээс үүдэлтэй алдаа болох нэгэн ёрын юмыг би наран доор харав. Мулгуучууд олон өндөрлөгт заларч харин баячууд шоовдорлогдов. Боолууд морь унахад хан хөвүүд боол адил явган холхихыг ч би харлаа.

 Нүх ухваас түүндээ унах.

Хана нурааваас

 могойд хазуулах.

Чулуу бутлагч

 чулуундаа цохиулах,

Түлээ хагалагч

 түүнээсээ гэмтэх.

10 Сүх мохож,

 хэн ч эс ирлэвээс

 илүү хүч зарцуулах,

Харин мэргэн ухаан

 амжилт авчрах.

11 Могой ховсдохоосоо өмнө

 хаздаг бол

Ховсдох нь түүнд илүүц юм.

12 Ухаант мэргэдийн амнаас гарах

 үг нь нигүүлсэл,

Мунхгийн уруул харин

 өөрийгөө залгих аж.

13 Түүний ярианы эхлэл нь

 тэнэг байдаг бол

 төгсгөл нь балмад солиорол

 аж.

14 Мунхаг нэгэн

 олон үгтэй.

Юу болохыг хүн эс мэднэ.

Түүний араас юу ирэхийг

 хэн түүнд хэлж чадах билээ?

15 Мунхаг хүн хотод хэрхэн

 хүрэхийг ч мэддэггүй тул

 түүний зүтгэл өөрийг нь

 туйлдуулах аж.

16 Хаан нь балчир, ноёд нь өглөөжин

 найрладаг гүрэн, ээ хөөрхий!

17 Харин хаан нь язгууртай,

 ноёд нь зохистой цагт

 согтуурахын төлөө бус,

 харин хүч сэлбэхийн тулд

 зооглох гүрэн

 чи ивээлтэй еэ.

 18 Залхуугийн дээвэр хотойж,

 лазан гартны гэрт

 дусаал гоожих.

19 Хүмүүс найр хуримаар

 баяр баясгалан хийж,

 дарсаар амьдралаа хөгжилтэй

 болгодог ч

 мөнгө бүхний хариу ажээ.

20 Хааныг бүү зүх, бодолдоо ч тэр.

Баян хүнийг бүү хараа,

 унтлагын өрөөндөө ч тэр.

Учир нь тэнгэрийн шувууд тэдэнд

 үг зөөх нь бий бөгөөд

 жигүүртэн ч хэргийг задалж

 мэднэ.