Израилийн сүйрэл

9 Тахилын ширээний хажууд

 зогсож буй

Эзэнийг би харав.

Тэр “Босгуудыг нь ганхуулахын

 тулд

Баганануудын толгойг цохь.

Бүгдийнх нь толгой дээр

 тэдгээрийг эвд.

Үлдэгсдийг нь Би илдээр ална.

Оргогч нь үл зайлна,

Зугтагч нь эс мултарна.

Үхэгсдийн орон уруу ухаад

 орсон ч

Мутар минь тэднийг тэндээс

 барина.

Тэнгэр өөд гарсан ч

Тэднийг би эндээс буулгана.

Кармелын оргилд нуугдсан ч

Тэндээс би тэднийг хайн олж,

 барина.

Тэнгисийн ёроолд харцнаас минь

 өөрсдийгөө бас далдалсан ч

Тэнд Би могойд тушааж, тэр

 тэднийг хатгах болно.

Дайснуудынхаа өмнө бас

 олзлогдон явсан ч

Илдэнд Би тушааж, тэр тэднийг

 тэнд хядах болно.

Сайны төлөө бус, харин хор

 хөнөөлийн төлөө

Мэлмийгээ Би тэдэнд чиглүүлнэ”

 гэж айлдав.

Түг түмдийн Эзэн БУРХАН

Газарт хүрэх аваас газар нь хайлж

Газарт оршигч бүхэн гашуудаж,

Тэд бүгд Нил шиг босовч,

Египетийн Нил шиг эргэн бууна.

Тэнгэрт дээд өрөөгөө баригч,

Тэнгэр огторгуйн суурийг

 дэлхий дээр тавигч нь,

Тэнгисийн усыг дуудаж,

газрын гадаргуу дээр асгагч нь

Тэр билээ.

Түүний нэр бол ЭЗЭН билээ.

“Израилийн хөвгүүд ээ,

Миний хувьд та нар Етиопийн

 хөвгүүдтэй адил биш гэж үү?”

 гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

“Би Израилийг Египетийн

 нутгаас,

Филистчүүдийг Кафтораас,

Арамчуудыг Кирээс авчраагүй

 гэж үү?

Харагтун, нүгэлт хаанчлал дээр

Эзэн БУРХАНы мэлмий байдаг.

Би түүнийг газрын гадаргаас

 устгах болно.

Гэсэн ч Би Иаковын гэрийг

 бүрмөсөн устгахгүй” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

“Учир нь, харагтун, Би тушааж

 байна.

Буудайг шигшүүрээр шигшдэг

 лугаа адил

Израилийн гэрийг бүх үндэстний

 дунд

Би сэгсрэх болно.

Гэвч нэг ч хайрга газарт

 унахгүй.

10 Миний ард түмний доторх бүх

 нүгэлтэн,

«Гай зовлон биднийг нөмрөхгүй,

 бидэнд учрах ч үгүй» гэж

 хэлэгсэд

Бүгд илдэнд үхэх болно.

Давидын хаанчлалыг сэргээнэ

11 Тэр өдөр Давидын нурсан асрыг

 Би босгож,

Цөмөрхийнүүдийг нь шавж

 битүүлнэ.

Балгаснуудыг нь босгож,

Эртний өдрүүдийнх шиг нь дахин

 барина.

12 Ингэснээр тэд Едомын үлдэгсдийг

 болоод

Нэрээр минь дуудагдах бүх

 үндэстнийг өмчлөх юм”

 хэмээн

Үүнийг үйлдэгч ЭЗЭН тунхаглаж

 байна.

13 ЭЗЭН тунхаглаж байна.

“Харагтун, газар хагалагч нь

 хураагч хүнд,

Усан үзмийн худалдаачин үр

 таригч хүнд ойртох үед

Уулс амтат дарсыг дуслуулж,

Толгод бүр уусах өдрүүд ирж

 байна.

14 Би олзлолоос Израиль түмнээ

 эргүүлж,

Нуранги хотуудыг тэд дахин

 босгож амьдрах болно.

Усан үзмийн төгөл тарьж,

Дарсыг нь уун цэцэрлэгүүдийг

 байгуулж,

Жимсийг нь идэх болно.

15 Би бас тэднийг газар дээр нь

 тарина.

Миний тэдэнд өгсөн газраас

Тэд дахин сугалагдахгүй” гэж

Бурхан ЭЗЭН чинь айлдаж байна.