Царцаа, гал, тэгшлүүр

7 Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлэв. Харагтун, хаврын ургац соёолж эхлэхэд Тэр царцаан сүргийг бий болгож байсан. Харагтун, хаврын ургац хааны хадлангийн дараа байв. Тэд газрын ногоог идэж дуусах агшинд би

—Эзэн БУРХАН өршөөн соёрх! Иаков өчүүхэн тул хэрхэн зогсох вэ? гэв. 3 ЭЗЭН энэ тухайд бодолоо өөрчлөн

—Энэ нь бүү болог гэж ЭЗЭН айлдсан.

 4 Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлэв. Харагтун, Эзэн БУРХАН галан аадар дуудаж байсан. Тэр гал их оёоргүй гүнийг шатааж, тариалангийн газрыг ч түймэрдэж эхэллээ. Тэгэхэд би

—Эзэн БУРХАН өршөөн соёрх! Иаков өчүүхэн тул хэрхэн зогсох вэ? гэж хэллээ. ЭЗЭН энэ тухайд бодолоо өөрчлөн

—Энэ нь бас бүү болог гэж Эзэн БУРХАН айлдлаа.

Тэр надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, Эзэн тэгшлүүртэй, хэрмэн дээр мутартаа тэгшлүүртэй зогсож байлаа. ЭЗЭН, надад

—Амос оо, чи юу харж байна вэ? гэхэд би “Тэгшлүүр” гэв. Тэгэхэд Эзэн

“Харагтун, Би Өөрийн ард түмэн

 Израилийн дунд

Тэгшлүүр тавих гэж байна.

Би тэднийг цаашид

 хэлтрүүлэхгүй.

Исаакийн мөргөлийн өндөрлөгүүд

эзгүйрч,

Израилийн ариун газрууд нуранги

 болно.

Би Иеробоамын гэрийн эсрэг

 илдтэй босох болно”

Амазиа зарга мэдүүлэв

10 Тэгэхэд Бетелийн тахилч Амазиа, Израилийн хаан Иеробоамд үг илгээн

—Израилийн гэрийн дунд Амос таны эсрэг хуйвалдсан. Бүх үгийг нь энэ газар тээж үл чадна. 11 Учир нь Амос ийнхүү хэлж байна. “Иеробоам илдэнд үхнэ. Израиль гарцаагүй нутгаасаа цөллөгт явах болно” гэсэн. 12 Амазиа харин Амост

—Яв, үзмэрч ээ, Иудагийн нутаг уруу зугтаж, тэнд талхаа идэж, тэндээ эш үзүүл! 13 Харин цаашид Бетелд бүү эш үзүүл. Учир нь энд хааны ариун газар, хаанчлалын өргөө бий гэв. 14 Тэгэхэд Амос Амазиад хариулан

—Би эш үзүүлэгч ч бус, эш үзүүлэгчийн хөвгүүн ч бус. Харин би малчин, инжрийн жимс хураагч. 15 Гэвч ЭЗЭН намайг сүргийн араас авч, “Миний ард түмэн Израиль дээр очоод, эш үзүүл” гэж ЭЗЭН надад айлдсан. 16 Одоо ЭЗЭНий үгийг сонс. “Чи Израилийн эсрэг бүү эш үзүүл, Исаакийн гэрийн эсрэг бүү урсга” гэж чи хэлж байна. 17 Тиймээс ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний эхнэр хотод янхан болж, хөвгүүд, охид чинь илдэнд унаж, газрыг чинь хэмжүүрээр хувааж, чи өөрөө бузар газар үхэх болно. Израиль гарцаагүй нутгаасаа цөлөгдөн явах болно” гэв.