2ЭЗЭН ийнхүү айлдаж байна.

“Моабын гурав дөрвөн

 гэмт үйлдлийн шийтгэлийг

Би эс болиулна.

Едомын хааны ясыг үнс болтол

 шатаасан тул

Моабын дээр Би гал илгээнэ.

Тэр гал Кериотын цайзуудыг

 залгих болно.

Моаб бужигнаан дунд, дайны

 уухай, бүрээн дуунд мөхнө.

Би дундаас нь шүүгчийг тастан

Бүх жононг нь хамт бас алах

 болно” гэж

ЭЗЭН айлдаж байна.

Иудаг шүүх нь

ЭЗЭН ийнхүү айлдаж байна.

“Иудагийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг

Би эс болиулна.

Учир нь тэд ЭЗЭНий хуулиас

 татгалзаж,

Тушаалуудыг нь сахиагүй.

Эцгүүдийнхээ дагаж байсан

Худлаар тэд төөрөгдсөн тул

Иуда дээр Би гал илгээнэ.

Иерусалимын цайзуудыг тэр залгих болно”

Израилийг шүүх нь

ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Израилийн гурав дөрвөн

 гэмт үйлдлийн шийтгэлийг

Би эс болиулна.

Тэд зөвт нэгнийг мөнгөөр,

Гачигдсаныг хос шаахайгаар

 худалдсан.

Үгээгүй нэгний толгойг газрын

 шороонд дэвсэх тэд

Дорой нэгний замыг эргүүлдэг.

Ариун нэрийг минь бузарлахаар

 эцэг хүү хоёул

Нэг охин дээр ордог.

Тахилын ширээ бүрийн дэргэд

Тэд барьцаа болгож авсан

 хувцаснууд дээр сунайж,

Торгуулагсдын дарсыг

Бурханыхаа гэрт уудаг.

Хуш мод шиг өндөр,

Царс мэт хүчтэй байсан

Аморичуудыг тэдний өмнө

Устгасан нь Би бус уу.

Дээдэх жимс, доодох үндсийг нь ч

 Би устгасан.

10 Египет нутгаас та нарыг авчирсан нь

 Би байсан.

Та нарт аморичуудын нутгийг

 эзэмшүүлэхээр,

Дөчин жил та нарыг цөлд Би

 удирдсан.

11 Дараа нь та нарын

 зарим хөвгүүдийг

 эш үзүүлэгчид байхаар,

Зарим залуусыг чинь назир

 байхаар Би өсгөсөн.

Израилийн хөвгүүд ээ, тийм

 байгаагүй гэж үү?” хэмээн

ЭЗЭН тунхаглаж байна.

12 “Гэвч та нар назир хүмүүст дарс

 уулгаж,

Эш үзүүлэгчдэд «Та нар эш үзүүлж

 болохгүй» гэж тушаасан.

13 Харагтун, юүжилсэн тариагаар

 дүүрэн тэрэг

 доош дардаг шиг

Би та нарыг дарах үед

14 Шалмаг нь хурдлавч эс зайлна,

Чадалтай нь хүчээ үл сэлбэнэ.

Баатарлаг нь амиа эс аварна.

15 Нум атгагч нь үл тэснэ.

Хурдан хөлтөн нь эс зайлна.

Морьтон нь ч амиа үл аварна.

16 Хүчтэнгүүдийн мятаршгүй нь

 хүртэл

Тэр өдөр шалдан зугтана” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.