Израилийн гэм ба шийтгэл

3 Израилийн хөвгүүд буюу Египетийн нутгаас Түүний авчирсан бүхэл гэр бүл та нарын эсрэг айлдсан ЭЗЭНий энэ үгийг сонс.

“Газар дэлхийн бүх омогийн дундаас

Би зөвхөн та нарыг сонгосон тул

Хилэнц бүрийн чинь төлөө

Би та нарыг шийтгэнэ”

Тохиролцоогүй хоёр хамт алхах уу?

Олзгүй арслан ойд архирах уу?

Залуу арслан юу ч бариагүй атлаа

Үүрнээсээ архирах уу?

Оньсгүй аваас газарт буй урхинд

 шувуу орох уу?

Юу ч баригдаагүй атал урхи нь

 газраас дээш өргөгдөх үү?

Хотод бүрээ үлээвээс хүмүүс

цочирдохгүй гэж үү?

Хотод гай зовлон тохиолдвол

Үүнийг ЭЗЭН хийсэн бус уу?

Зарц нар, эш үзүүлэгчдэдээ

 нууцаа илчлэлгүйгээр

Эзэн БУРХАН үнэхээр юу ч

 хийхгүй.

Арслан архирахад

Эмээхгүй хэн байх вэ?

Эзэн БУРХАН айлдахад

Эш үзүүлэхгүй байж хэн чадах вэ?

Ашдодын цайзууд болоод

Египет газар дахь цайзуудад

 зарлагтун.

“Самарийн уулс дээр цуглар.

Түүний доторх их үймээн

 самууныг,

дунд нь буй дарлалыг үз.

10 Гэвч тэд зөвийг хийхийг

 мэддэггүй” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

“Тэд цайзууддаа хүчирхийлэл ба

 сүйрлийг нөөцөлжээ”

11 Тэгэхээр Эзэн БУРХАН

Ийнхүү айлдаж байна.

“Дайсан нутгийг чинь бүсэлж,

Хүчийг чинь сулруулж,

Цайзуудыг чинь тонох болно.”

12 ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Хоньчин арслангийн амнаас хоёр шийр, чихний тасархайг булаан авах шиг Самарид оршдог Израилийн хөвгүүдийг орны булан, дэвсгэрийн тасархайтай нь булаан авч одох болно.

13 Сонс, Иаковын гэрийн эсрэг

 гэрчил” гэж

Эзэн БУРХАН, түг түмдийн Бурхан

 тунхаглаж байна.

14 Тэр өдөр Би Израилийн гэмт

 үйлдлийг шийтгэнэ

Бас Бетелийн тахилын

 ширээнүүдийг ч шийтгэнэ.

Тахилын ширээний эврүүд

 таслагдаж газарт унана.

15 “Би өвлийн байшинг зуны

 байшинтай хамт цохих болно.

Зааны ясан байшингууд бас

 сөнөж, олон байшинг эцэс

 болгоно” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.