Өөрийгөө бордон

амарлигчид шийтгүүлнэ

6 Хөөрхий еэ, Сионд маадгар

 байгчид аа,

Самарийн ууланд аюулгүй гэж

 бодогчид оо,

Израилийн гэрийн очдог

 үндэстнүүдийн

Ууганы алдартнууд аа!

Калне уруу очиж хар.

Тэндээс агуу Хамат уруу оч,

Дараа нь филистчүүдийн Гат уруу

 оч.

Эдгээр хаанчлалаас илүү сайн юм

 та нарт байна уу?

Эсвэл нутаг дэвсгэр чинь

 тэднийхээс илүү том юм уу?

Гай зовлонгийн өдрийг та нар

 хойшлуулж,

Хүчирхийллийн суудлыг

 ойртуулж авчрах уу?

Та нар зааны ясан орон дээр

 хажуулагсад,

Буйдан дээрээ тэрийн хэвтэгчид,

Сүргээс хургуудыг, хашаан дундаас

 тугалуудыг идэгчид юм.

Ятгын аянд мөн дэмий л дуу

 зохиож,

Давидыг дуурайн хөгжим бичиж,

Өөрсдөдөө зориулдаг.

Тэд өөрсдийгөө хамгийн сайн

 тосоор тосолж,

Хулаар дарс уудаг боловч

Иосефын балгасуудын төлөө

 гашууддаггүй.

Тиймээс тэд одоо цөлөгдөгсдийн

 түрүүнд

Цөллөгт явах болно.

Тэрийн хэвтэгчдийн найр үгүй

 болно.

Эзэн БУРХАН Өөрөөрөө тангараглаж байна.

Түг түмдийн ЭЗЭН Бурхан

 тунхаглаж байна.

“Би Иаковын ихэрхэлд

 дургүйцэж,

Цайзуудыг нь үзэн ядна.

Тиймээс хот болон түүнийг

 дүүргэгч бүхнийг

Би тушаах болно.”

 Тэр үед нэг гэрт арван хүн үлдсэн байх аваас тэд ч гэсэн үхэх болно. 10 Авга ах, оршуулагч нь ясыг гэрээс гаргахдаа байшингийн дотор талд буй хүнд “Чамтай хамт өөр хэн нэгэн бий юу?” гэнэ. Өнөөх нь “Хэн ч алга” гэхэд тэр “Чимээгүй, учир нь ЭЗЭНийг нэрээр нь дурдах ёсгүй” гэх болно.

11 Харагтун, том байшингууд хэсэг

 болтлоо,

Жижиг байшингууд хэлтэрхий

 болтлоо хэмхрэгтүн хэмээн

ЭЗЭН тушаана.

12 Хадан дээгүүр морьд давхидаг уу?

Эсвэл үхэр хөллөн түүнийг

 хагалах уу?

Гэсэн ч та нар шүүхийг хороор,

Зөвт байдлын үр жимсийг

 шарилжаар сольсон.

13 “Бид өөрсдийн хүчээр

 Карнаимыг авсан биш үү?

 гэж

Ло-дебарт та нар баясдаг.

14 Харагтун, Израилийн гэр ээ.

Би та нарын эсрэг үндэстнийг

 босгох гэж байна” гэж

Түг түмдийн ЭЗЭН Бурхан

 тунхаглаж байна.

“Тэд Хаматын хоолойгоос

 Арабагийн хотгор хүртэл

Та нарыг дарангуйлах болно.”