Израилийн нүглийн

улмаас гашуудав

5 Израилийн гэр ээ, та нарт гашуудлын дуу болгон өргөж буй үгийг минь сонс.

Онгон Израиль унаад, дахин үл

 босно.

Тэр нутагтаа хаягдсан.

Түүнийг босгох хэн ч алга.

Учир нь Эзэн БУРХАН айлдаж

 байна.

“Израилийн гэрт мянгатыг

 гаргагч хот нь зуутай үлдэнэ.

Зуутыг гаргагч нь аравттай л

 үлдэнэ”

Учир нь Израилийн гэрийг

ЭЗЭН ийнхүү айлдаж байна.

“Хай Намайг, тэгвэл амьд үлдэнэ.

Харин Бетелийг бүү хай,

Гилгал уруу бүү оч,

Беершебагаар бүү дайр.

Учир нь Гилгал заавал олзлогдон

 явж,

Бетелд золгүй явдал учирна

Хай ЭЗЭНийг, тэгвэл амьд үлдэнэ.

Эс тэгвэл Иосефын гэрт

Тэр гал мэт гарч, цөлмөх болно.

Бетелд түүнийг унтраах хэн ч үгүй.

Шүүхийг шарилж болгож,

Зөвт байдлыг та нар газар хаядаг”

Тэр долоон бурхан, мичдийг

 бүтээсэн,

Үхлийн харанхуйг ч өглөөгөөр

 сольдог.

Мөн өдрийг шөнө болгон

 харанхуйлуулж,

Тэнгисийн усыг дуудан

Газрын гадаргуу дээр асгадаг

Түүний нэр ЭЗЭН.

Хүчтэн дээр сүйрлийг цахилуулж,

Бэхлэлтэд сүйрлийг ирүүлэгч нь

 Тэр юм.

10 Дааман хаалган дээр

 зэмлэдэг хүнийг тэд

 үзэн яддаг,

Чигч шударгаар ярьдаг хүнийг тэд

 зэвүүцдэг.

11 Та нар ядуу хүнд татвар ногдуулж,

Тэднээс тарианы алба гувчуур

 авдаг тул

Та нар зассан чулуугаар

 байшингууд барьсан ч

Тэндээ амьдрахгүй.

Та нар тааламжит усан үзмийн

 төглүүдийг тарьсан ч

Дарснаас нь уухгүй.

12 Учир нь та нарын гэмт үйлдлүүд,

Үлэмж нүглийг чинь Би мэднэ.

Зөвтийг шахаж, хахууль авч,

Ядууг дааман хаалган дээр

 хилсдүүлэхэд

13 Хашир нь дуугаа хураадаг энэ үе

Юутай ёрын муу цаг вэ!

14 Хай, ёрын мууг бус, сайныг хай,

Тэгвэл амьд үлдэнэ.

Та нарын хэлсэн ёсоор түг

 түмдийн Бурхан ЭЗЭН

Тийнхүү та нартай хамт байх

 болтугай.

15 Мууг үзэн яд, сайныг хайрла

Дааман хаалган дээр шүүхийг

 тогтоо.

Тэгвэл түг түмдийн Бурхан ЭЗЭН

Иосефын үлдэгсдэд нигүүлсэнгүй

 хандаж магад.

16 Иймд түг түмдийн Бурхан ЭЗЭН

Эзэн ийнхүү айлдаж байна.

“Талбай бүрд орилох дуу

 сонсогдож,

Гудамж бүрд «Аа-аа, аа-аа»

 гэцгээнэ.

Тэд бас тариачдыг гашуудахаар

 дуудаж,

Мэргэжсэн гашуудагсдыг

 эмгэнэлд дуудна.

17 Усан үзмийн цэцэрлэг бүрд орь

 дуу гарна.

Учир нь Би дундуур чинь өнгөрөх

 болно” гэж

ЭЗЭН айлдаж байна.

ЭЗЭНий өдөр-харанхуй өдөр

18 ЭЗЭНий өдрийг хүсэмжлэгч та

 нар хөөрхий еэ.

ЭЗЭНий өдөр нь та нарт ямар

 хэрэгтэй вэ?

Тэр нь гэрэл биш, харанхуй байх

 болно.

19 Хүн чонын амнаас гарч барын

 аманд орох,

Гэртээ хариад, гараараа хана түшин

 могойд хатгуулах мэт буюу.

20 ЭЗЭНий өдөр нь гэрэл бус

 харанхуй байх биш үү?

Гэгээ үгүй түнэр харанхуй бус

 уу?

21 “Найр наадмуудыг чинь үзэн

 ядав,

Би тэднээс татгалзав.

Тусгай чуулаануудыг чинь Би эс

 таалав

22 Шатаалт тахил,

Идээн өргөлүүдийг Надад өргөсөн ч

Би эс хүлээн авна.

Эвийн тахилын тарган мал уруу

 чинь ч хүртэл

Эс харна, Би.

23 Дуунуудынхаа чимээг Надаас

 зайлуул.

Ятгын эгшгийг чинь ч эс сонсоно,

 Би.

24 Харин шүүлт ус мэт,

Зөвт байдал мөнх урсах урсгал мэт хуйлран бууг.

25 Израилийн гэр ээ, та нар цөлд дөчин жилийн туршид Надад тахил, идээн өргөлийг өргөн барьсан бил үү? 26 Та нар бас өөрсдөдөө хийсэн Сиккут хааныгаа, Кийун хөргүүдээ, бурхдынхаа одыг авч явсан. 27 Тиймд Би та нарыг Дамаскийн чанадад цөллөгт явуулна” гэж ЭЗЭН айлдаж байна. Түүний нэр бол түг түмдийн Бурхан.