4 Самарийн уулан дээрх Башаны

үнээнүүд ээ,

Энэ үгийг сонс.

Ядууг дарлаж, гачигдагсдыг няц

 дардаг та нар

“Одоо авчир, бид ууя” гэж эздэдээ

 хэлдэг.

Эзэн БУРХАН ариун байдлаараа

 тангарагласан.

“Харагтун, тэд та нарыг дэгээгээр,

Үлдэгсдийг чинь загасны

 дэгээгээр авч явах өдөр

Та нар дээр ирж байна.

Та нар хэрмийн цөмөрхийгөөр

 гарч,

Нэг нэгээрээ чирэгдэн Хармон

 уруу хаягдана” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

“Бетел уруу ирээд, тэрслэл

 зөрчилөө үйлд.

Гилгалд тэрслэл зөрчилөө

 олшруул!

Өглөө бүр, нядлах тахилаа

 авчирч,

Гурав хоног бүрд аравны нэгээ

 өргө.

Мөн үлдсэн талхаараа талархлын

 өргөл өргө.

Сайн дурын өргөлүүдийг зарлан

 тэднийг сонсго.

Учир нь Израилийн хөвгүүд та

 нар

Үүндээ дуртай ажээ” гэж

Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Израиль залруулгаас татгалзав

 “Бүх хотод чинь Би та нарт

 цэвэрхэн шүд,

Бүх газар чинь хүнсний гачигдал

 өгсөн ч

Над уруу та нар эс эргэв” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

“Мөн ургац хураах хүртэл

 гурван сар үлдээд байхад

Би та нараас бороог ч бас татсан.

Тэгээд Би нэг хот уруу бороо

 явуулж,

Нөгөө хот уруу бороо эс явуулав.

Нэг хэсэгт нь бороо орж байхад

Бороо ороогүй хэсэг нь хатсан.

Иймд хоёр гурван хот ус уухаар

Өөр хот уруу гэлдрэх болсон ч

Та нар үл ханав.

Над уруу та нар эс эргэв” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

“Би та нарыг гангийн салхи,

 хөгцөөр цохисон.

Цэцэрлэгүүд, усан үзмийн талбайг

 чинь хувхайруулж,

Инжир, чидун моддыг чинь авгалдай цөлмөсөн ч,

Над уруу та нар эс эргэв” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

10 “Египетэд үйлдсэн шигээ

Би та нарын дунд гамшиг

 илгээсэн.

Би танай залуусыг олзолсон

 морьдтой чинь

Илдээр хядсан.

Танай хуарангийн өмхий самхайг

Би хамрын чинь нүхэнд чихсэн ч

Над уруу та нар эс эргэв” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

11 “Бурхан Содом, Гоморраг

 хөмөрсөн шиг

Би та нарыг хөмөрч,

Та нар галаас шүүрэгдсэн цуцал

 шиг байсан ч

Над уруу та нар эс эргэв” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

12 “Тэгэхээр Израиль аа, Би чамд

 ийн үйлдэнэ.

Би чамайг ингэх учраас Израиль аа,

Бурхантайгаа уулзахад бэлтгэгтүн”

13 Учир нь харагтун,

 уулсыг бий болгож,

 салхийг бүтээж,

Бодол санаагаа хүнд тунхагладаг,

Үүрийн туяаг харанхуй болгож,

Дэлхийн өндөрлөгүүдээр алхлах

 Нэгэн болох

Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН

 Бурхан юм.