Лемуел хааны эхийн сургаал

31 1 Хаан Лемуелийн үгс буюу эх нь түүнд
сургамжилсан эш үзүүллэг.
2 Хүү минь боль, хэвлийн минь хүү,

ам өчгийн минь хүү,

болохгүй!
3 Хүч тэнхээ юугаа эмсэд бүү зар.
Харгуй зам юугаа

тэдэнд бүү зориул.
Хаадыг сүйтгэгчид тэд билээ.
4 Хаан хүнд зохихгүй, Лемуел минь,
Дарс уух нь хаан хүнд эс зохино.
Захирагч хүнд сархдыг

хүсэн тэмүүлэх нь үл зохино.
5 Уух аваас, хууль тогтоолыг

умартан
Зовлон зүдүүрийн хөвгүүдийг

шүүхдээ эрхийг нь
умартуулдаг.
6 Сөнөж буй хүмүүст сархдыг барь,
Сэтгэлдээ гашуудсан хүмүүст

дарсыг барь.
7 Ядуу зүдүүгээ мартан ууг.
Зовлон зүдүүрээ дахиж бүү

дурсаг.
8 Ам хэлгүй, арилж одох
хөөрхийсийн төлөө амаа нээ.
9 Амаа нээж, зөв шударгаар шүү
Ядуус ба зүдрэгсдийг

шүүн өмгөөл.

Чадварлаг эхнэрийг магтахуй

10 Зохистой чадварлаг эхнэрийг хэн

олж чадах вэ?
Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй.
11 Эр нөхөр нь түүнд итгэлээ тавих

агаад
Эд олз нь эс хомстоно.
12 Бүхэл амьдралынхаа туршид

нөхөртөө
Тэрээр мууг бус зөвхөн сайныг л

хийнэ.
13 Маалинга ноосыг базааж,
Маш баяртайгаар гар нь

ажиллана.
14 Хоол хүнсээ хол газраас зөөх нь
Худалдаачны хөлөг онгоцууд мэт.
15 Харуй бүрийгээр тэр босож,
Хамаг бүлдээ унд цай бэлтгэнэ
Зааварчилгааг шивэгчин

бүсгүйчүүлдээ
Зааж бас хэлнэ.
16 Газрыг нягтлан үзээд,

худалдан авна.
Гарынхаа үр жимсээр тэндээ

усан үзэм тариална.
17 Тэрээр ууцаараа хүчийг бүсэлж,
Гараа хүчтэй болгоно.
18 Үйлс нь бүтэмжтэй байгааг

тэр мэдэх тул
Дэнлүү нь хүртэл шөнөд үл бөхнө.
19 Гар нь ээрүүл дээр зэхээстэй,
Хуруунд нь ээрүүлийн дамар

бариастай.
20 Ядууст гараа тэрээр сунгана.
Гачигдагсдад гар нь дэлгээстэй.
21 Гэр бүлийнхээ төлөө тэрээр

цастайд үл айна.
Гэрийнхэн нь хэдийнээ

давхар хувцастай байна.
22 Бүтээлгүүдийг өөртөө урлана.
Биеэ ёрог даавуун

нил ягаанаар хувцаслана.
23 Нөхөр нь гулдан хаалган дээр
Нутгийн ахмадуудын дунд

сууж байхдаа хүндлэгдэнэ.
24 Ёрог даавуу хийж,

тэрээр түүнийгээ худалдана.
Бөс даавууг худалдаачдад

бас нийлүүлнэ.
25 Ийм нэгэн нь хүч чадал,
хүндэтгэлээр хувцаслана
Тийм нэгэн нь ирэх өдрийг

инээн баясан угтана.
26 Мэргэн ухаанаар амаа нээж,
Энэрлийн сургаалыг

хэл нь сургамжилна.
27 Орон гэртээ тэрээр санаа тавина
Залхуурал гэж үгүй.
28 Үр хүүхдүүд нь өсөж өндийгөөд,

түүнийг ерөөнө
Эр нөхөр нь ч түүнийг магтан
29 “Олон эмэгтэй зүтгэлтэй ч,

чи тэднээс илүү билээ” гэнэ.
30 Дур булаам байдал хуурамч, гоо

үзэсгэлэн ч хоосон тул
ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л

магтаал авах учиртай.
31 Гарынх нь үр жимсийг түүнд өг.
Гавьяа үйлс нь түүнийг
Үүдэн хаалганаа магтах

болтугай.