27 1 Маргаашаар бүү сайрх
Маргааш юу авчрахыг

чи үл мэднэ.
2 Чамайг магтагч нь
Ам чинь бус өөр хүн байг,
Уруул чинь бус харь хүн байг.
3 Чулуу хүнд, элс жинтэй ч
Илүү хүнд нь мунхгийн өдөөн

хатгалга.
4 Хилэн хэрцгий, уур үер мэт

ширүүн ч
Хардалтыг хэн давах вэ?
5 Далдлагдсан хайраас

ил зэмлэл дээр.
6 Андын чинь учруулсан шарх

сайныг.
Дайсны чинь үнсэлт заль мэхийг.
7 Цатгаланд сархинагийн бал ч

амтгүй
Өлссөнд гашуун юм ч чихэрлэг.
8 Гэрээ орхих нь үүрээ орхих

жигүүртэн мэт.
9 Анхилуун үнэрт тос, сүрчиг нь

зүрхийг баясгах.
Сэтгэлийн үнэнч зөвлөгөө анд нөхөрт нь
амтат бурам мэт.
10 Анд болон эцгийнхээ

анд нөхрийг бүү орхи.
Гай гамшиг тохиолдоход

ах дүүгийнхээ гэрийг бүү зорь.
Алсад буй ахаас

ойр буй хөрш чинь дээр.
11 Муулагчдадаа би хариу барьж

чадахын тулд
Мэргэн байж,

зүрхийг минь баярлуул,

хүү минь.
12 Хэрсүү нь гайг олж хараад

нуугддаг атал
Гэнэн хүн угтан явсаар байгаад

шангаа хүртдэг.
13 Гаднын хүнийг батлан даагчийн
дээлийг ав
Харь хүний улмаас

түүнийг барьцаал.
14 Өглөө эртлэн босоод чанга

дуугаар нөхрөө ерөөдөг хүн
Өөрөө түүнд

хараал адил тооцогдоно.
15 Шиврээ бороотой өдрийн дусаал
Яншаа эм хоёр адил агаад
16 Ийм эмэгтэйг номхтгох нь
Салхи номхтгох эсвэл гараараа

тос атгаж авах мэт.
17 Төмөр төмрийг ирлэдэг.
Хүн хүнээ хурцалдаг.
18 Инжрийн модыг арчлагч

жимсийг нь идэх.
Эзэндээ ачтай боол хүндлэл үзэх.
19 Усанд нүүрээ тольдох.
Зүрхэндээ өөрийгөө харах.
20 Үхэгсдийн орон, сүйрэл

ханаж эс цадна.
Хүмүүний нүд бас үл ханана.
21 Хайлуур нь мөнгөнд,

зуух нь алтанд
Хүний зүрхэнд магтаал

шалгуур юм.
22 Мунхгийг үр тариатай хамт

нүдүүрээр ууранд нүдсэн ч

нэмэр бага.
23 Малынхаа тэвээргийг мэд
Сүрэгтээ сэтгэл тавь.
24 Эд баялаг мөнх бус
Титэм ч үеэс үед

эс залгамжлагдах.
25 Өвс хадагдаж, шинэ нахиа цухуйхад,
Уулан дээрх ногоог

хурааж дуусах цагт
26 Хурганууд чинь хувцас болж,
Ямаанууд чинь

газрынхаа өртгийг өгнө.
27 Чамайг, гэр бүлийг чинь хооллох
Зарц бүсгүйчүүдийг чинь бас тэжээх
Ямааны сүү элбэг дэлбэг байна.