Соломоны үгсийн хэлхээ

25 1 Эдгээр нь бас Соломоны

сургаалт үгс бөгөөд
Иудагийн хаан Хезекиагийн эрс

үүнийг нэгтгэн сийрүүлэв.
2 Бурханы алдар суу нь

хэрэг явдлыг нууцлахад.
Хаадын алдар суу нь

тэдгээрийг олж илрүүлэхэд.
3 Тэнгэр дээш өндөр, газар доош гүн
Тэр лугаа адил хаадын зүрх ил бус.
4 Мөнгөний дархан сав хийхдээ
Мөнгийг хольцноос нь

цэвэршүүлэх адил
5 Хааны өмнөөс буруут хүнийг

холдуулсугай!
Хаан сэнтий нь тэгвэл

зөвт байдалд тогтоно.
6 Хааны өмнө өөрийгөө

бүү өргөмжил
Их хүмүүсийн байранд бүү зогс.
7 Ноёдын өмнө дорд орохоо харснаас
“Дээшээ морилогтун” гэж

хэлүүлсэн нь дээр биз ээ.
8 Хэрэг зарга хийхдээ бүү яар!
Хөрш чинь чамайг

ичгүүрт оруулахад
эцэст нь чи яах юм бэ?
9 Өөрийн хэргийг

хөрштэйгөө л шийд
Бусдын нууцыг бүү задруул.
10 Эс тэгвээс үүнийг сонссон хүн

чамайг ичээх вий.
Чиний тухай базаахгүй үг

тасрахгүй байх вий.
11 Зохимжтой хэлсэн үг
мөнгөн хээ угалзны дундах

алтан алим мэт буюу.
12 Мэргэн зэмлэл

дуулгавартай чихэнд
Алтан ээмэг, алтан гоёл мэт буюу.
13 Итгэмжит элч нь илгээгсдэдээ
Ургацын үеэрх хурын сэрүү таталт

мэт.
Учир нь тэрээр

эзнийхээ сэтгэлийг сэргээнэ.
14 Өгөхгүй бэлгээрээ

сайрхагч болбоос
Хургүй үүл ба салхи мэт буюу.
15 Тэвчээрт захирагчийн

уур ятгагдах
Зөөлөн хэлэнд яс хугарах.
16 Чи зөгийн бал олвоос
Бөөлжихгүйн тулд хэт их бус,
хэрэгцээнийхээ хэрээр л ид.
17 Хөршийнхөө гэрт хөлөө ховор тавь
Эс тэгвээс тэр чамаас залхаж,
Чамайг үзэн ядах вий.
18 Хөршийнхөө эсрэг

худал мэдүүлэгч
Хурц үзүүртэй сум, илд болон

шийдэм мэт.
19 Хэцүү цагт урвагч хүнд найдах нь
Хорхойтсон шүд, доголсон хөл мэт.
20 Шаналсан зүрхтэй нэгэнд

дуу дуулдаг хүн болбоос
Шархан дээр цуу асгах ба
хүйтэн өдөр хувцсаа тайлах

хүн мэт буюу.
21 Дайсан чинь өлссөн бол

түүнд идэх талх өг
Харин цангасан бол уух ус өг
22 Ингэснээр чи түүний толгой дээр

галтай нүүрс овоолж байгаа

бөгөөд
ЭЗЭН чамайг шагнах болно.
23 Умрын салхи бороо оруулах
Далдуур муучлагч хэл

ууртай царай авчрах.
24 Дэндүү яншаа эхнэртэй

нэг байшинд сууснаас
Дээврийн буланд амьдарсан нь

дээр.
25 Алс газраас ирэх сайн мэдээ
Ангасанд хүйтэн ус өгөхтэй адил.
26 Буруутын өмнө зөвт

сөхрөн унах нь
Бохирдсон худаг,

булингартсан ундарга мэт.
27 Зөгийн балыг хэтрүүлж идэх
Алдар дээр алдар нэрийг

хэт эрэлхийлэхийн
аль аль нь сайн бус.
28 Өөрийгөө захирдаггүй хүн
Ханан хэрэмгүй,

нурсан хот мэт болой.