29 1 Зэмлэл дуулах тусмаа

хүзүү хөшүүн загнагч нь
Засал авахгүйгээр гэнэт сүйрнэ.
2 Зөвтүүд олшрох тусам
Ард түмэн баярлан жаргана.
Буруу нэгэн захирваас
Ард олон халаглана.
3 Мэргэн ухаанд дурлагч,

эцгээ баярлуулах
Садар эмстэй нөхцөгч

эд хөрөнгөө барах.
4 Хаан хүн улс орныг
шударга шүүлтээр тогтворжуулах.
Хандив хахууль авагч
харин түүнийг хөмрүүлэн

сүйрүүлэх.
5 Хөршөө бялдуучилдаг хүн
Хөлд нь урхи тавьж буй хэрэг.
6 Буруут нь гэмт үйлдэлдээ

урхидуулах
Харин зөвт нь дуулан баясах.
7 Зөвт нь ядуусын эрхийг

мэддэг бол
Буруу нь үүнийг эс ойлгох.
8 Басамжлагчид хотыг ноцоох
Мэргэд уур хилэнг зайлуулах.
9 Мэргэн хүн мунхаг хүнтэй

заргалдахад
Ухаарлыг бус хилэгнэл элэглэл

хураах.
10 Өөлөх өөгүй нэгэн нь

цус урсгагчдад занагдах.
Чигч шударга нэгний

амь нь хүртэл нэхэгдэх.
11 Мунхгийн уур тэсрэмтгий
Мэргэн нь түүнээ тэвчимтгий.
12 Захирагч нь худал үгст анхаарваас
Зарц үйлчлэгч нь

бүгд буруут болно.
13 Ядуу хүн ба дарлагч хоёрын

нийтлэг зүйл гэвээс
ЭЗЭН хоёулангийнх нь нүдэнд

гэрэл тусгадаг.
14 Хаан ядуусыг үнэнээр шүүх аваас
Сэнтий нь үүрд тогтон батжих.
15 Саваа, гэсгээлт хоёр

мэргэн ухааныг өгнө,
Харин зөнгөөр өссөн хүүхэд

эхийгээ гутаана.
16 Буруутууд олшрох тусам
гэмт үйлдэл ихэснэ.
Зөвт нь харин тэдний сүйрлийг

үзнэ.
17 Хүүгээ сургамжлан хүмүүжүүл
Тэгвээс тэр чамайг тайвшруулна.
Түүнчлэн сэтгэлийг чинь

баярлуулна.
18 Алсын хараа байхгүй аваас
Ард түмэн журамгүй,
Харин хуулийг сахигч нь

жаргалтай.
19 Зарцыг зөвхөн үгээрээ

хүмүүжүүлж болохгүй
Учир нь тэрээр ойлгосон ч
хариу үйлдэл хийхгүй.
20 Хэлэх үгэндээ яаруу хүнийг

чи харсан уу?
Мунхаг нэгэнд тийм хүнээс ч

илүү найдвар бий.
21 Зарцаа багаас нь эрхлүүлэх юм

бол
Занга болох вий эцэстээ!
22 Ууртай хүн эвдрэлцлийг өдөөнө.
Цочмог хүн гэмт үйлдэлд автана.
23 Хүний бардам зан өөрийг нь дорд

болгох.
Даруу сүнс алдар хүндийг хүлээх.
24 Хулгайчтай хуваалцагч болбоос

амиа үзэн ядаж буй хэрэг
Хараал зүхлийг сонссон ч

тэрээр мэдүүлгэ эс өгнө.
25 Хүнээс айх айдас занга тавих,
Харин ЭЗЭНд итгэдэг нь

эсэн мэнд байх.
26 Захирагчийн ивээлд багтахыг

олон хүн зорьдог
Үнэндээ хүний шударга ёс

гагцхүү ЭЗЭНээс ирдэг.
27 Хорон нэгнийг зөвт хүмүүс

жигших.
Чигч шударга замналтай хүнийг

буруут нь жигших.