14 1 Мэргэн эмэгтэй

гэрээ төвхнүүлэх.
Мунхаг нь гэрээ гардан нураах.
2 Чигч алхагч нэгэн ЭЗЭНээс эмээх.
Замаасаа гажигч хүн

Түүнийг жигших.
3 Мунхагуудын ам нуруун дундуур нь

татах саваа.
Мэргэний уруул

өөрсдийг нь хамгаалах.
4 Шар эс байваас тэжээлийн тэвш

хоосон.
Шарын хүч байх аваас

орлого арвин.
5 Гэрч итгэмжит аваас үл хуурах.
Гэрч хуурамч болбоос

худал үгс урсгах.
6 Басамжлагч мэргэн ухааныг хайвч

эс олох.
Ухаарагч нэгэнд мэдлэг нь

хялбар байх.
7 Мулгуутай ханилагч нь
Ухаарлын уруулыг эс сонсмуй.
8 Хэрсүүгийн мэргэн ухаан нь
замаа ухаарах явдал.
Мулгуугийн мунхаглал нь

заль мэх.
9 Ялын тахилыг мунхгууд басах.
Бурханы таалалд чигч шударга

хүн баясах.
10 Зовогч зүрх зовлонгоо мэдэх.
Баяр хөөрийг нь гаднын хүн

үл хуваалцах.
11 Гэм буруутнуудын өргөө нурах.
Чигч шударга хүмүүсийн

овоохой дэвжих.
12 Хүнд өөрт нь зөв мэт зам
Харин эцэс нь үхлийн зам.
13 Инээж байвч

зүрх хөндүүрлэж болох.
Хөөрөн баясахын эцэс

уй гашуу ирж болох.
14 Тэрслүү зүрхтэн замнаснаараа авна.
Сайн хүн ч үйлдсэнээрээ хүртэнэ.
15 Гэнэн хүн үг бүхэнд итгэх.
Хэрсүү хүн алхмаа ухаарах.
16 Мэргэн нь эмээж,

ёрын муугаас зайлсхийх.
Мунхаг нь догширч адгах.
17 Цочмог ууртай нь мулгууг үйлдэх.
Баширыг сэдэгч үзэн ядагдах.
18 Гэнэнчүүдийн өв мулгуу.
Ухаалгуудын титэм нь мэдлэг.
19 Ёрын муу нь сайны өмнө сөгдөх.
Буруутан нь зөвтийн үүдэнд

сөхрөх.
20 Ядуу хүн хөршдөө хүртэл зүхэгдэх

атал
Баян хүнд найз нөхөр олон.
21 Хөршөө гадуурхагч нь нүгэлтэн.
Ядуу зүдүүг нигүүлсэгч жаргалтай

яа.
22 Ёрын мууг сэдэгчид
Төөрөлд хүрэх бус уу?
Харин сайныг сэдэгчид
Хайр энэрэл ба үнэнийг олюу.
23 Зүтгэл бүхэн ашиг авчрах
Хоосон яриа ядууралд хүргэх.
24 Мэргэдийн титэм нь

тэдний баялаг.
Мулгуучуудын мунхаглал нь

ердөө л мунхаглал.
25 Үнэнч гэрч амийг аврах.
Худлыг тургигч нь урвагч.
26 ЭЗЭНээс эмээгчдэд бат итгэл.
Энэ нь хүүхдүүдэд нь хоргодох

газар.
27 ЭЗЭНээс эмээхүй нь амийн

ундарга.
Үхлийн занганаас энэ л

зайлуулдаг.
28 Түмэн олон болбоос хааны сүр

хүч
Албатгүй ноён мөхөлд.
29 Уурлахдаа удаан нь ухаан дүүрэн.
Түргэн зантай нь мунхаглалыг

дээдэлнэ.
30 Махбодын амь нь уужуу зүрх.
Ясыг ялзруулагч нь хүсэл тачаал.
31 Ядууг дарлах нь
Бүтээгчийг нь доромжилж буй

хэрэг.
Үгээгүйд элэгсэг хандагч нь
Түүнийг хүндэтгэж буй хэрэг.
32 Буруутан муу үйлийнхээ төлөө
хөсөр хаягдах.
Зөвт нэгэн үхсэн ч
хоргодох газар олох.
33 Мэргэн ухаан, ухаардаг нэгний
зүрхэнд нутаглах.
Мунхгуудын зүрхнээс тэр эс

олдох.
34 Үндэстний алдар зөв шударгад.
Ард түмний гутамшиг нүгэлд.
35 Хааны таалал мэргэн зарцад.
Түүний хилэн гутамшгийг

авчрагчдад.